Ам.долларын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарчээ
Сүүлийн үед гарч буй долларын шинэ дэвсгэртүүд янз бүрийн өнгийг хослуулдаг болсон юм. Техник технологи маш хурдацтай хөгжиж буй өнөө үед АНУ-ын Санхүүгийн яам 7-10 жилд нэг удаа мөнгөн дэвсгэртүүдийг солихоор төлөвлөж байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн судалгаагаар 50-тын 25 мянган дэвсгэртийн нэг хуурмач байдаг аж. Шинэ дэвсгэрт нь нүдэнд үл харагдах судалтайгаас гадна USA50 гэсэн үг болон Америкиин далбаагдүрсэлсэн усан тэмдэгтэй юм байна. Өчигдөр АНУ-ын Сангийн яамны төлөөлөгчид үүнтэй холбогдуулан шинэ дэвсгэртээр наймаа хйижээ. Ийнхүү 50-тын дэвсгэрт хоёр дахь удаагаа шинэчлэгдлээ. Дашрамд дурдахад удахгүй 100-тын дэвсгэртийг шинэчлэх гэнэ. Харин 5, 10-тын дэвсгэртийг шинэчлэх асуудлыг АНУ-ын Сангийн яам хэлэлцэж байгаа юм.
(өдрийн сонин 2004.09.29 241)