Михаил Касьянов хаа явна вэ?

Туүнээс хойш янз бурийн ажил санал болгосон боловч сэтгэлд нь нийцээгүй учраас хүлээж аваагүй бололтой. Харин саях-наас өр барагдуулахдаа гарамгай гэдэг тэрбээр нэгэн шинэ банк байгуулахаар хэлэлцээ хийх ажилдаа ороод байгаа гэнэ.
М.Касьянов Засгийн газ-рын тэргүүний ажлаа өгснөөс хойш В.Путинтэй нэлээд хэ-дэн удаа уулзсан байна. Тэрээр ОХУ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд ордог байсан болон Европын Холбооны ги-шүүн орнуудыг хамарсан хөрөнгө оруулалтын банк байгуулах саналтай байгаа-гаа В.Путинд ярьжээ. Энэ санхүүгийн байгууллага нь хамгийн түрүүнд нефть дам-жуулах хоолой тавих ажлыг санхүүжүүлэх зорилготой юм байна. Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу Ерөнхий сайд Михаил Фрадков (Эросын ГХЯ, Сангийн яам, Оросын Төв банк, Эрчим хүч, нөөц, түлшний яам зэрэг байгууллагад шинэ банкны бүтцийн төлөвлөгөөг гаргаж зарим нэгэн зүйлийг нарийвчлан судлах үүрэг өгсөн гэнэ. Энэ байгууллагын нэгэн онцлог нь нэлээд хэдэн орны хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдах бөгөөд үйл ажиллагааны хувьд Дэлхийн банк, Еврорын сэргээн босголтын банктай төстэй байх аж. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд Зайсан орнуудын газар нуаг дээр нефть дамжуулах хоолой тавих нь нэлээд чухал асуудал бөгөөд Орос экспортолж буй эрчим хүчээ хязгаарласан явдал нь эдийн засгийн хөгжилд нь нэлээд саад учруулаад байгаа билээ. Социализмын үед нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан Эдийн засгийн харилцан туслах зөвлөл, Олон улсын хөрөнгө оруулалтын банк болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк зэрэг байгууллагуудын суурин дээр шинэ санхүүгийн байгууллагыг байгуулахыг М.Касьянов санал болгосон. Энэ банк нь 5-6 тэрбум ев-рогийн үндсэн хөрөнгөтэй нөхцөлд нийт хөрөнгөө 30-40 тэрбум еврод хүргэх бо-ломжтой аж. Гэхдээ Орос 2 тэрбум евро оруулж үлдсэн хэсгийг нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан болон Европын Холбоонь гишүун орнуудаар гаргуу лахаар төлөвлөсөн байна. Ерөнхийлөгч В.Путин экс Ерөнхий сайдын саналыг дэмжсэн боловч Санхүү, эдийн засгийн яам сайшаах-гүй уджээ. Учир нь Олон улсын хөрөнгө оруулалтын банк болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны байдал нэлээд ээд-рээтэй байгаа гэнэ. Жишээ нь туе байгууллагаас Куба улсад олгосон 400 сая ам. долларын өр төлөгдөх ямар ч найдваргүй. Түүнээс гадна туе хоёр банкийг байгуулахад тодорхой хөрөнгө нийлүүлеэн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь статусаа өөрчлөх талаар хэлэлцээ хийхэд бэлэн буе байгаа зэрэг шалтгааныг дурдсан юм. Санхүү, эдийн засгийн яамны сайд А.Кудрин, М.Касьянов нар албан бусаар уулзсанаас хойш туе яамны байр суурь арай зөөлөрсөн тухай Оросын хэвлэлд бичсэн юм. Удалгүй А.Кудрин Ерөнхий сайд М.Фрадковын нэр дээр ирүүлеэн албан бичигтээ М.Касьяновын
санал болгож буй Москвад төвтэй банкийг байгуулах нь зүйтэй хэмээн онцолсон байна. Уг албан бичигт санхүүгийн шинэ байгууллагыг Олон улсын хөрөнгө оруулалтын банкны үндсэн хөрөнгө дээр байгуулах санал дэвшүүлжээ. М.Фрадков ч Санхүү, эдийн засгийн яамны саналыг дэмжиж одоо Европын Холбооны гишүүд болондээр дурдсан хоёр банкны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байгаа гэнэ. Экс Ерөнхий сайд хэлэлцээ хийх асуудлыг бүрэн хариуцахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн юм. Тиймээс М.Касьянов сүүлийн үед нэлээд завгүй байна.
(өдрийн сонин 2004.09.29 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button