Их эвлэрлийн засгийн газарт итгэл хүлээлгэе

Төргүй, засаггүй байхын зовлон жаргалыг монголчууд бүтэн улирлын турш хангалттай мэдэрч, эмхрэн эвлэлдэх сэжүүр бүрийг горьдлого тээн хүлээсэн нь үнэн юм. Ард түмэн их эвлэрлийн төртэй байхыг хүсч сонголтоо хийсэн. Тэдний энэ сонголт хэдий бартаат замыг туулж, зарим тохиолдолд хохирон хэлмэгдэж байсан боловч өдгөө нэгэнт зорьсондоо хүрэв.
Yнэнийг хэлэхэд Монго лын улс төр 2004 оны УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн авах ямар ч бэлтгэлгүй байсан. Улс төрийн урьд байгаагүй шинэ нөхцөл байдалд улс орныг жолоодох үүргийг хэн нэгэн аавын хүү үүрэх л ёстой байв. Чухамдаа шинээр сонгогдсон Ерөнхий сайдаас олон зүйл шалтгаалж, их эвлэрлийн төрийн хувь заяа шийдэгдэх нь тодорхой байсан нөхцөлд Цахиагийн Элбэгдорж нэгэн цаг үеийн шалгуур болон сонгогдсон билээ. Ташуур, талархал хоёрын амтыг гайгүй сайн мэдэх болсон тэрбээр сайнтай ч муутай ч эцсийн дүндээ Засгийн газраа эм-хэлж чадлаа.
Тодруулж хэлбэл, Монголын улс төр нэгэн том шалгуурыг давж, хөгжлийн өөр цаг үетэй золгов. Гэвч энэ нь хуйвалдаанаар хөтөч хийж, хувийн ашиг сонирхлыг бамбай болгох боломж биш юм. Эвлэрэл болоод эвдрэл-цэл, зөвшилцөл болоод завшилцлыг жинхэнэ утгаар нь хүлээн авч, олон намаас бүрдсэн парламентын засаг-лалыг хөгжүүлэх хөре суурийг тавин, нэн хариуцлагатай ажиллах эгзэгтэй цаг үед Монголын төр тулж ирээд байна. Олон намын төлөөл-лөөс Засгийн газар бүрдсэн нь угтаа бие биенээ хаа-цайлан, хөшигний цаана үгеэхийн үлгэр биш гэдгийг сануулах нь юунд илүүдэх. Их эвлэрлийн төрийг хэдхэн хүний, хоёр намын хүрээнд явцууруулан ойлгож засаг барих эрх өнөөгийн улс төрийн лидерүүдэд үгүй.
Эвсэн нэгдсэн үедээ дэл-хийн талыг морин туурайгаар тамгалан омогшиж, эвдрэн бутарсан үедээ талын жижиг омог болтлоо мөхөж байсан их түүх монголчуудад бий. Дэндүү нялуун эвлэрэл заримдаа эвдрэлцлээс илүү муу ур дагавар авчирч болно гэдгийг санахад хэзээ ч эртдэхгүй. Хамгийн гол нь эвлэрэл хэмээгчийн үнэ цэнэ, цар хүрээ, мэн чанар, далай-цыг жинхэнэ агуулгаар нь хүлээн авч чадвал үр дүн нь түүний хэрээр даацтай байх болно гэдгийг л хэлэх гэсэн юм. Эвлэрлийг хувьчлан өмчирхөж, хуваан хүртэх нь тархай бутархай байдлаас ч илүү уршиг дагуулахыг үгуйс-гэх аргагүй. Үунээс гадна их эвлэрлийг ардчилалтай хамт боксын рингэнд хорих нь том хямрал авчирна. Эвлэрлийн төр гэдэг нь угтаа ардчилсан төрийг хэлж буй хэрэг юм. Ард түмэн өмнө байгаагүй сонголт хийж, парламентад суудалтай таван намыг төрүүлэн, хувь заяа, ирээдуйгээ даатгасан нь ардчил-лын үнэ цэнийг унэлэн ойл-госны илрэл гэж хэлж болно. Ардчилсан нийгмийг бид тодорхой хэмжээнд бий болгосны үр дүн нь УИХ-ын энэ удаагийн сонгууль байлаа. Өнгөрсөн хугацаанд энэхүү эвлэрэл болоод ардчилал хэмээх нэг нь нөгөөгийнхөө үргэлжлэл болсон ойлголтыг харин ч эерэгээр урвуулан, эвлэрлийн хөлд ардчиллыг үрэх хандлага цухалзах болс-ныг өнөө дахин анхааруулахад илүүдэхгүй л болов уу.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж буй энэ үед ардчилал болоод парламентын засаг-лалын тухай эргэн дурсах зайлшгүй шаардлага гарч байгааг онцлон дурдъя. Ямартай ч Монголын ард түмэн УИХ-д эн тэнцүү суудал авсан МАХН, АН, МАШСН-ын төлөөллүүдээс бүрдсэн Зас-гийн газартай болов. Шинэ Засгийн газарт Ардчилсан холбоо эвсэл болон МАХН-ын үед сайдын алба хашин, төр түшилцэж байсан турш-лагатай улстөрчид багтеанаас гадна Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Н.Батбаяр, Ц.Баяр-сайхан, И.Эрдэнэбаатар нарын залуу үеийнхэн ахма-дуудтайгаа зэрэгцэн том үүрэг хүлээжээ. Улс төрийн үе үеийнхний төлөөлөл Ц.Элбэгдоржиин Засгийн газарт нэгдсэн гэж ойлгож болно. Олон шалгуур давеных, яах аргагүй л хүчтэй, чадалтай Засгийн газар бүрдэж. Засгийн газар байгуулагдахтай уралдан улс төрийн нөхцөл байдал ч өмнөхөөс өөрчлөгдөх янзтай. АН-ын дэд дарга Л.Гүндалай намаасаа татгалзан мөнхийн цөөнх болохоо тунхаглаж, гэвч үүнээс үл шалтгаалан Эх орон-Ардчилал эвелийн хувь заяа нэгэн үеэ бодоход төвшрөв.
Гэсэн хэдий ч их эвлэрлийн төр тулгаа тулахтай уралдан сөрөг хүчний эрэлд мордсон олон нийтийн хай-гуул эрчимжив. Учир нь эрхэм эвлэрэл ногоон гэрлээр ярсхийтэл нэгэн зэрэг гараа өргөгедийг олноор төрүүлеэн нь сөрөг хүчинтэй байх гэсэн ард түмний ужиг хүслийг бадраасан хэрэг. Өөрөөр хэлбэл, засаглал дахь сөрөг хүчний асуудал нээлттэй үлдлээ. Энэ эрсдэлтэй үүрэг хариуцлагыг хэн нэг нь үүрэх л ёстой мэт санагдаж байна. Чухамдаа сөрөг хүчингүй улс төрийг ямар улс төр гэхэв. Үүнтэй утга нэг ойлголт бол цөөнхгүй парламентыг ямар парламент гэхэв хэмээсэн эгдүүцэл юм. Тэрхүү эгдүүцлийн цаана бүсээ чангалан байж хөре суурийг нь тавьсан ардчиллаа аварч үлдэх гэсэн ард түмний айдас хийгээд анхаарал нуугдан буй.
Олон олон саад болоод самууныг даван байж, магадгүй зарим талаар ардчиллыг айлган байж Ц.Элбэгдоржиин Засгийн газар бүрдэж, их эвлэрлийн төр тулгаа тулав. Удтал дуншсан энэ Засгийн газар ардчилсан сонголт хийж чадсан ард түмнийг хэрхэн удирдан жолоодохыг хүлээх л үлдлээ. Зөвшилцөл, эвлэрэл нэрийн дор зөв буруугүй хууль баталж, худлаа инээж, хуйвалдан явцуурах нь ардчилсан төрийн мэн чанар биш билээ. Төрөө хяналттай байлгахыг монголчууд хүссэн. Тиймээс ч ардчилсан парламент, ардчилсан бүтэц бүхий Засгийн газрыг сонголтоороо баталгаажуулан хөлд орууллаа. Харин тэрхүү ардчилсан бүтэц, хэлбэрийн цаана ялзрал бугшиж эхэлвээс түмний шүүх төрийн хэмжээнд ажиллаж эхлэх нь эргэлзээгүй.
Шинэ Засгийн газрын гишүүн бүрт улс төрийн онцгой нөхцөл байдалд зохицон үр бүтээлтэй ажиллах хариуцлага оногдаж буйгийн учир энэ. Уулархаг нутгаар цас орж, бичгийн ширээн дээр чинь шийд-вэрлэх ёстой олон асуудал гурван сарын турш хуримт-лагдан дараастай… байгаа улс орон аавыгаа санасан хүүхэд шиг л энэ Засгийн газрыг харуулдан хүлээснийг мэдрэх тиим хэцүү биш ээ.
Удсан хүлээлгэсэн аав ирлээ. Ганзагалаатай богцонд нь юу байгаа бол? Дулаан оймс, өвлийн гутал, дунд сургуулийн сурах бичиг, …манайх юм юмтай болох нь…
Навчис шарлаж, шамарга тавьсан намрын дунд сарын Монгол орон өвөлжилтийн бэлтгэл, цахилгаан дулаан гээд юм юмаар гундуухан.
Гэсэн ч Засгийн газартай, төртэй болсны нууцхан баяр хүн бүрийн сэтгэлд гэрэл татуулан байгаа. Асар том итгэл найдвар, идээдүйн зүг тэмүүлеэн сэтгэл тэр гэрлийг асаасан. Өнөөдөр сонин ч бас өргөх ташуур, өвөрлөх итгэл, өөриймсөх дэмжлэгээ Ц.Элбэгдоржиин Засгийн газартай хуваалцах болно.
(өнөөдөр 2004.09.29 227)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button