Монголын төмөр замын гурван талын уулзалт боллоо
Гурван талын уулзалт өнгөрсөн жил Хөх хотод болж байжээ. Харин энэ удаад Монгол улсын нөгөө талууд тав хоногийн туршид ярилцсан байна. Хамгийн нэгдүгээрт төмөр замаар тээх дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн асуудлыг хэлэлцэн тохиролцжээ. Энэ 2004 онд 4.5 сая тонн ачааг тээхээр тохиролцсон. Эцсийн гүйцэтгэл нь оны сүүлээр гарах юм. Харин ирж байгаа жилийн тухайд төмөр замын тээвэр 50 гаруй хувиар өснө гэж Монголын төмөр замын дарга ноён Рааш хэллээ.
Гурван тал уулзалдаж байх завсар буюу өчигдөр ОХУ-ын ЮКОС компанийн албан ёсны төлөөлөгч ЮМ Трейд-ийнхэн, хэвлэлийнхэн Монгол талыг хариуцагч компанийнхантай уулзах үеэрээ Монголын төмөр зам ачаа тээвэрлэх тарифаа нэмсэн учраас үнээ нэмж байгаа. Yнээ нэмбэл бид Монголд нийлүүлэх нийлүүлэлтээ багасгана гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь ажлаа өндөрлөх дөхөж байсан төмөр замынхныг гайхшруулсан байна. Монголын төмөр замын дарга Рааш үүнд дараах тайлбарыг хийлээ.
-Монголын төмөр замыг тарифаар үнэлье гэж. Бид нар Монгол улсад нийлүүлж байгаа нефть, шингэн шатахууны тариф, үнэ өртгийг ямар хугацаагаар нэмснийг цөмөөрөө мэднэ. Тэгсэн мөртөө үүнийг Төмөр замаас боллоо гэх мэтчилэнгээр ярьж байх жишээтэй. Yүн дээр жид нар жилийн дүнгээр аваад үзэх юм бол 10 хувь л нэмсэн. Тэр нь Оросын үнийн өсөлтийн дараагаар нэмэгдэж байсан, төмөр замаас болсон зүйл байхгүй.
Талуудын хэлэлцээрийн ширээний ард суух үеэр нэлээд олон асуудлын талаар халуухан маргаан өрнүүлж амжсан тухайгаа тэд ярьцгаалаа. Зарим тохиолдолд ачаа тээвэр саатах явдал гардаг. ОХУ-ын талаас зарим нэг асуудлыг хөндөж тавьсан. Асуудлыг аль болохоор Монголын талд ашигтайгаар шийдвэрлэж байсан байна.
-Оросын талаас вагоны техникийн байдал урьд өмнөх жилүүдтэй харьцуулах юм бол бас л муудах тал руугаа орсон шүү дээ. Yүний эсрэг бид нар ямар нэг сөрөг саналтай байгаа юм л даа. Хойноос тааруухан байгаа нь ачаагаа авчихдаг, эргээд хүлээлгээд өгдөг. Өнөөхийг нь эргээд явахад нь бид нар замд нь ашиглах хэрэгтэй. Төлбөрийг нь төлж байгаа бол бид ашиглах хэрэгтэй. Yүнийг Оросын талаас 3 хоног урьд өмнө чөлөөлдөг байсан. Чөлөөлж байгаа байдлаа өөрчилнө гэж Оросын төмөр замаас нэлээд шахсан.
Ийнхүү өнөөдөр Монгол улс, ОХУ, Хятадын хамтарсан комиссын хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Ирэх жил Монголын төмөр зам энэ жил тээснээс 25 хувиар илүү ачааг хүргэхээр ажиллана.
/MN-25 телевиз/