Ерөнхийлөгч эх орондоо эргэж ирэв
Энэ оны дерөвдүгээр сард Туркэд айлчлах үеэр нь ярилцаж тохирсон зүйлс хэрэгжиж байгаад,тухайлбал Туркийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоо нэмэгдсэн, Орхоны хөндийд 40 гаруй км зам барих асуудал нааштай шийдэгдэж байгааг Ерөнхийлөгч Н.Багабанди тэмдэглэсэн.
Анталья мужийн Акдениз их сургуульд бөөрний мэс заслын чиглэлээр Монголоос оюутан сургах, аялал жуулчлалын салбарт тус мужтай хамтран ажиллах талаарх өөрийн санаа бодлыг Н.Багабанди захирагч Аладдин Юүксэлтэи уулзахдаа илэрхийлсэн байна.
Туркийн Арьс ширний нийгэмлэгийн ерөнхийлөгч Тургут Кошар бас бараалхжээ. Арьс шир боловеруулах аж үйлдвэрийн томоохон парк Монголд байгуулж, арьс шир боловеруулдаг Туркийн технологийг Монголын түүхийн эдийг ашиглан нэвтрүүлэх, Хятад, Оросын зах зээл рүү чиглэсэн үйлдвэрлэл явуулах талаархи иж бүрэн төслөө Тургут Кошар танилцуулсан байна. ЭКСИМ банкнаас олгох 20 сая долларын зээлийн энэ төсөлд ашиглах бүрэн боломжтой гэж тэрбээр тэмдэглэсэн аж. Энэ саналыг дэмжиж буйгаа Ерөнхийлөгч Н.Багабанди хэлээд, түүнийгээ бодит ажил болгохыг зөвлөсөн юм.
(өнөөдөр 2004.09.28 226)