Түүх соёлын дурсгалт зүйлст гэрчилгээ олгоно

Монгол улсад түүх соёлын дурсгалт зүйлсийн зэрэглэл үнэлгээг тогтоож, тухайн зүйлст нь гэрчилгээ олгодог мэргэжлийн зөвлөл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэд иргэдийн зүйлсийг агуу, хосгүй үнэт, үнэт, нийтийн гэж тогтоосны үндсэн дээр хосгүй үнэт, үнэт зүйлст нь гэрчилгээ олгодог байна. Ийм гэрчилгээтэй бол үнэт зүйлс нь хил гаалиар ч гарчихдаг байна. Харин гэрчилгээ олгогдоогүй ердийн буюу сүүлийн үеийн дууриамал бурхан гэх мэт зүйлс нь гааль дээр хураагдчихдаг байна. Эдгээр нь эртний үнэт эдлэл бус, зөвхөн бэлэг дурсгалын зүйлст тооцогддог учир иргэд яаж ч болох гэнэ. Гэхдээ харамсалтай нь үүнийг ялгаж салгах мэргэжилтэн хил гааль дээр байдаггүй нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг байна.
-Энэ гэрчилгээг худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд олгоно. Зарим нэгэн зөвшөөрлийг авсан хувь хүмүүст олгож байгаа. Гэхдээ түүх соёлынхаа ердийн дурсгалт зүйлийг хил гаалиар аваад гар гэсэн зөвшөөрөл биш.
Тиймээс зах болон хувь хүнээс авсан эртний зүйлст ч гэрчилгээ олгодоггүй тул хулгайнх гэж сэжиглэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдах нээ. Харин та тэгэхээс нь өмнө Түүх соёлын үнэт төвд хандаж түүх соёлын дурсгалт зүйлсээ хулгайнх эсэхээ шалгуулан гэрчилгээ авах хэрэгтэй байна. Мөн үнэт зүйлст хамаарагдахгүй бараа дэлгүүрээс худалдан авсан тохиолдолд худалдагчаас нь зохих бичгийг шаардан авах эрхтэй юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button