Эрдэнэт үйлдвэр, Монголын төмөр замыг хэн толгойлох вэ?

Тухайлбал, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Төрийн өмчийн хороо, Улсын нөөцийн газар… гэх мэт. Эд улс төрийн хүчнүүдэд унац сайтай байдаг юм шиг байна лээ. Тиймээс ч 1996-2000 онд ТӨХ-г Ардчилсан холбоо эвслийн суүтэй үнээ гэдэг байсан. Эрдэнэт-ийг Д.Дорлигжав хэдэн жил удирдаж байгаад хэл аманд өртсөн. 2000 оноос хойш Эрдэнэт үйлдвэр Хувьсгалт намын үнээ болж ирэв. Иймэрхүү хаялга сайтай газрын нэг гэж Төмөр замыг сүүлийн үед үзээд байх болж байна.
Орос ах нартайгаа хөрөнгөө нийлүүлж байж бий болгосон, 17 мянга орчим хүнтэй энэ,том айлыг 1991 оноос хойш монгол хүн толгойлж буй. Монгол хүний нуруун дээр ирсэн энэ нүсэр ачааг эхнээс нь өнөөг хүртэл Р.Раш уүрч байна. Тэр хүн одоо нэгэнт УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод баигаа болохоор энэ албыг өөр хүн хашиж таарна. Харин хэн хаших бол?
УИХ-ын сонгуульд Р.Раш МАХН-аас нэр дэвшин өрсөлдөх сураг чих дэлсэх үеэс л түүний орыг эзэгнэх хүний тухай элдэв таамаг сонсогдох болсон. Увсынхан авах гээд байгаа гэнэ, Ц.Нямдорж л Н.Энхбаяр-тайгаа үгсэн хийж буй ажил бололтой гэх яриа нэг хэсэгтээ дэгдсэн. Сүүлдээ Дэд бүтцийн дэд сайд У.Уламбаярыг Төмөр замын даргаар томилох гэнэ. УИХ-ын гишүүнд нэрийг нь дэвшүүлээгүйнхээ төлбөрт ийм буян үйлдэж буй юм байх гээд л хэл амаа билүүдсэн., Дэд бүтцийн сайд асан Б.Жигжидэд өгөх юм байх гэсэн үг бүр сүүл рүүгээ сонсогдож байлаа. Гэтэл тун магадлалтай байж болох нэгэн эх сурвалж одоо Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Да.Ганболдыг Төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргаар томилохоор шийдэж байгаа гэлээ. Чухам энэ асуудлаар Да.Ганболд өөрөө саявтар Москвад очоод ирсэн гэж ч энэ эх сурвалж нотлов.
Эрдэнэт, Төмөр зам хоёр МАХН, Эх орон-Ардчилал эвслийн хоорон-дын зөвшйлцлийн нэг объект болсон ч гэж мөнөөх эх сурвалж бас л хэллээ. Тэгээд МАХН нь Эрдэнэт-ээ авч үлдээд, Төмөр замыг Эвсэлд өгч байгаа юм байх.
(өнөөдөр 2004.09.30 228)