Муу үйл хийвэл хүндээр тусдаг

Дэд хурандаа А.Даваахүү
-Оны эхний найман сард упсын хэмжээнд гарсан 12923 гэмт хэргийг цагдаагийн байгууллага бүртгэж, 71.2 хувьийг нь илрүүлээд байна. Гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 5.7 хувиар буурсан ч амиа хорлох, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг хэрэг өслөө. Хэрэг үйлдэгд-сэн газар орныг нь судалбал бэлчээрт гарсан хэргийн тоо нэлээд өндер хувьтай гарлаа. Энэ нь малын хулгай өсч байна гэсэн үг.
Нийт гэмт хэргийн 50.4 хувь нь нийслэлд гарсан нь эрүүгийн нөхцөл байдал Улаанбаатарт хамгийн хүнд байгааг харууллаа. Мэн 668 гэмт хэрэгт 1020 хүүхэд холбогдсон. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 6.5 хувиар өсчээ хэмээн мэдэгдсэн юм,
Намрын дунд сарын 17 буюу Дашням, Балжинням давхацсан өлзийт сайн өдөр гэрлэх ёслол болон олон янзын тэмдэглэлт баяр бол- дог учраас иргэд согтууруулах ундаагаа тохируулан хэрэглэж, ёслол төгэлдер өнгөрүүлэх нь зүйтэй. Энэ өдөр хийсэн буян бүхэн асар их аривжиж, харин муу үйл нь эзэндээ маш хүндээр буудаг номтой. Ахас ихсээ хүндэтгэж тайван амгалан баярлаарай гэж хамба лам Ч.Дамбажав ард иргэддээ айлдлаа. Ийн сануулах болсон нь өмнөх жилүүдийн энэ өдөр гэмт хэрэг цөөнгүй гарч байсантай холбоотой аж. Тухайлбал, 2002 оны энэ өдөр 21 гэмт хэрэг гарснаас хүний амь хохироосон болон хулгайн таван хэргийг өдрийн цагаар үйлдсэн болохыг цагдаа-гийнхан санууллаа.
Цагдаагийн ажилтнуудын авсан урьдчилсан мэдээл-лээр, өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 80 хос хуримлахаар бүртгүүлжээ.
(өнөөдөр 2004.09.30 228)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button