Хамгийн найдваргүй нь Ягуар

Жолооч нарын үнэлгээгээр, Ягуар найдвар муутай гэгдсэн 27 маркийн машин дунд 26-д орсон байхад, даатгалын үйлчилгээ эрхлэгч компаниудын дүгнэснээр 24-т бичигдлээ.
Тэгвэл хамгийн найд-вартай нь Японы машинууд. Мазда, Тоёота, Хонда, Субару, Мицубиши гээдл эхний таван байрт шил даран бичигдсэн аж.
Япон бус шилдэг машинуудын оройд Хьюндай заларчээ. Саин жипүүдтэй жолооч нарын бараг тэн хагас нь машины эвдрэлээс болж даатгалын компанид ханддаг гэнэ.
Warranty Direct төмөр хүлгүүдийн бат бөх, найдвартай чанарыг гаргахдаа эвдрэлээс болж даатгуулсан 100 тохиолдолд хэд ногдож буйгаар тооцжээ. Уг дүнгээр, хамгийн цөөн удаа даатгалын компанид хандсан, өөрөөр хэлбэл сайн машинууд нь
Мазда 17.88
Тоёота 18.62
3.Хонда 19.41
4Субару 19.82
5.Мицубиши 20.04
6.Хьюндай 22.35
7.Сит 22.69
8.Ниссан 23.44
9.Мерседес 24.30
1О.Дэү 29.46 байна. Харин сүүлийн есөн байр эзэлсэн найдваргүйчүүд нь Ланд Ровер (46.23), Жип (43.75), Саб (42.87), Ягуар, Ауди, Ситрон, Альфа Ромео, Ренолт, МС маркийн машинууд.
(өнөөдөр 2004.09.30 228)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button