Марсаас ирсэн Бориска хүү

Гэхдээ энэ бол ердөө долоохон настай хүү байсан юм. Анд нөхдөө сүйрэл болсон Марс дээр орхиод, аварга том чулуун хотууд, гариг хоорондын хөлгүүд, Марс дээр болсон тэмцэл тулаан, гайхамшигтай иргэншилтэй Лемуриан хэмээх улсаас хэрхэн ирсэн тухайгаа нүдэнд харагдтал ярьсан түүний яриа итгэхэд бэрх байсан гэдэг. Бүтэн цаг хагас үргэлжилсэн яриа хүмүүсийг хоёр хэсэгт хуваав. Эхний хэсэг хүмүүс Энэ хүү урьд насандаа энэ бүгдийг мэддз, байсан байж болох юм. Гэхдээ нэг ч эрдэмтэн Марс дээр орших Лемуриан хэмээх улс, түүний оршин суугч лемурианчуудын тухай ийм дэлгэрэнгүй мэдэхгүй. Дунд сургуулийн сурах бичигт энэ тухай байхгүй. Тэгээд ч долоон настай хүүхдийн мэдэж байх зуйл энэ биш. Орчин цагийн шинжлэх ухаан харь гаригийн иргэншил байдаг эсэхийг хараахан үзэв.
Удаах хэсэг нь юу гэхээ мэдэхгүй байсан ч долоон настай хүү энэ бүхнийг мэдэх ёсгүй гэдэг дээр санал нэгдээд, шинжлэх ухааны нарийн нэр томъёог тун сайн мэдэж байгаа нь түүний ярианд үнэмшихээс өөр аргагүй сэтгэгдэл төрүүлж байна гэцгээж байжээ.
Би энэ тухай найзаасаа олж сонсоод Борискагийн эх, эцэгтэй уулзахаар шийдлээ Түүдгийн дэргэд болсон ярианы тухай илүү ихийг мэдэж авахаар би тэдэнтэй тун болгоомжтой харьцаж байлаа. Албан ёсны бичиг баримт дээр нь Волшский хотод төрсен гэж тэмдэглэсэн байгаа ч үнэндээ бол Бориска хүү Волгоград мужийн Жир-новск хотод 1996 оны нэг-дүгээр сарын 11-нд (Түүний төрсен он, сар одон орончдод ямар нэгэн зүйл хэлж болох юм) төржээ. Эх эцэг нь энгийн, нүдэнд дулаахан хүмүүс. Ээж Надежда нь арьс өнгөний эмч, 1991 онд Волгоградын анагаахын сургууль дүүргээд хотын эмнэлэгт ажилласан. Аав нь чөлөөнд гарсан офицер. Дэндүү ухаалаг нууцлаг хүүг нь хүмүүс хэт их сонирхдогийг нь эс тооцвол аз жаргалтай ийп. Үнэхээр ч жаахан хачирхалтай зүйлс болж байж. даадаг болсон Борис хүү дөрвөн сартай байхдаа аав гэж анхныхаа үгийг хэлсэн төдийгүй нэг их удалгүй ярьж сурсан гэнэ. Ой ухаан нь биеийн хөгжлөөсөө илт түргэсч байгаа нь илт боллоо.
Энэ бүхнийг анзаарсан ээж нь нэг настай хүүдээ Никитиний системээр үсэг зааж эхэлсэн бөгөөд таван сарын дараа Борис сонин уншдаг болсон агаад хоёр настайгаасаа зурж эхэлсэн байна. Хоёр ойтойдоо цэцэрлэгт орсон хүүгийн ой ухаан, өвөрмөц заримдаа хачин гэмээр сэтгэлгээний чадвар багш нарыг мэл гайхуулжээ. Ер бусын ой тогтоолттой хүү юм сурахдаа итгэж болмооргүй авьяас-лагаас гадна зөвхөн өөрт нь байдаг онцгой чадвараар хаа нэгтээгээс мэдээлэл авч байх шиг эх, эцэгт нь санагдах болжээ.
Марсын нарны систем, иргэншлийн тухай байж боломгүй яриаг тэрбээр хоёр настай байхаасаа л гэрийн-хэндээ ярьжээ. Сансар огтор-гуй, өөр гаригийн өндэр барилга, ер бусын өнгөтэй тэнгэрийн тухай яриа тэдний гэрт энгийн зүйл болон хувирчээ. Түүдгийн дэргэд Боря хүү ам алдах хүртэл хүмүүс харин энэ тухай мэддэггүй байлаа. Тэрбээр аюумшигт сүйрэл болсны улмаас Марсын агаар мандал сүйрч, хүмүүс нь газар дорх байгууламжид амьдрах шаардлагатай болсон хийгээд эхний сүйрэл газар дээр болж, аймшигтай усан галавт Марсын хуурай газар автсан гэдгийг ч эцэг, эхдээ хүүрнэ-жээ. Наиз нөхөд нь түүний нүдэн дээр амь үрэгдсэнд өөрийгөө буруутай гэдгээ Боря хүү яриад, энэ насандаа тэдэнтэйгээ уулзах ерөөлтэй гэсэн байна.
Төвд судлаач Эрнет Мулдашевийн Бид хаанаас ирсэн бэ ном ясашахүүгийн сонирхлыг асар их татсаныг ээж нь хүүрнэсэн юм. Номыг хэдэн цагийн турш анхааралтай уншсан хүү Төвдийн зургаас санаа авч Лемуриан улсын хар зургийг гаргаж, тэдний оюуны өндэр чадавхийн тухай ярьжээ. Э.Мулдашевийн Бурхдын хотоор хийсэн аялал нэртэй пирамид, эртний чулуун байгууламжийн тухай номыг уншсаныхаа дараа Боря Хүмүүс эртний нэгэн пирамидын дороос чухал зүйл мэдэж авна. (Гэхдээ алдарт Хеопсын пирамид биш гэнэ). Гэхдээ цаг нь хараахан болоогүй. Чулуун Сфинкс онгойсны дараа амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Сфинксий чихний ард түүнийг онгоилгох нууц механизм байгаа боловч хаана нь байсныг би мартсан байна гэжээ.
Түүнээс гадна хүн төрөлхтөн Маяа нарын агуу их иргэншлийн тухай тун бага зүйл мэдэж байгаа гэнэ. 800 мянган жил орчмын өмнө сүйрсэн Лемурианы үед амьдарч байхдаа Боря ажлын шугамаар дэлхий дээр ирж , байснаа дурссан байна. Эх, эцгийнх нь зөвшөөрөлтэигээр би түүнтэй цөөн үг солих үед тэрбээр надад дэлхий дээр удахгуй ирээдүйг ах хүн удирдлага дор Борятай адил суут ухаантай хөвгүүд, охид ажиллах аж. Учир нь, 2009 онд дэлхий дээр эхний том сүйрэл болох бөгөөд 2013 онд туүнээс ч аймшигтай юм болж дэлхийн туйл солигдох гэнэ.
Манай сансрын станцууд яагаад Марсад хүрэхээсээ өмнө сүйрснийг түүнээс асуухад Боря, Тэднийг устгах тусгай сигналыг Марсаас илгээсэн юм. Учир нь, тэдгээр станц маш хортой цацраг идэвхт бодис агуулж байсан гэлээ.
Станцуудад цацраг идэвхт бодисын агууламж ихтэй байсан гэсэн түүний энэ үг намайг гайхашруулсан юм. 1988 онд ЗХУ анхны гариг хоорондын Фобос-1, Фо-бос-2 станцуудыг Марс руу илгээх үед өдгөө Борягийн сууж байгаа Волшский хотын иргэн телепатч Юрий Лущ-ниченко Станцууд дэлбэрэх болно. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч цацраг идэвхт бодистой холбоотой ямар нэг зүйл болох нь хэмээн тухайн үеийн ЗХУ-ын удирдлагуудад сануулж байсан ч түүний үгийг ойшоогоогүй билээ.
Тэрбээр нисдэг тавагны бүтцийн тухай надад зурж үзүүлээд Бид дэлхий дээр ямар,ч аюулгүй бууж, бас хөөрдөг. Учир нь, нисдэг тавагны гадарга хэд хэдэн давхаргаас бүрддэг. Нийт давхаргын 25 хувийг эзэлдэг гаднах давхаргыг маш бөх бат төмрөөр хийнэ. 30 хувийг эзлэх хоёр дахь давхаргыг резинтэй төстэй зүйлээр, 30 хувийг эзлэх гурав дахь давхаргыг дахиад төмрөөр, дөрвөн хувийг эзэлдэг сүүл-чийн давхаргыг тусгай сорон-зонгоор хийнэ. Энэ соронзон давхаргыг эрчим хүчээр цэнэглээд огторгуйн уудмаар чөлөөтэй зорчино гэсэн юм даа. Үнэмших эсэх нь таны дур. Юутай ч гэсэн ийм нэгэн гайхалтай хүү Волгоградын ойролцоо амьдарч байна.
(өнөөдөр 2004.09.30 228)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button