Цэцийн гишүүн хуулиар нам бус байх ёстой ч…

Yндсэн хуулийн Цэцэд шинээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын дэд дарга асан Бямбадорж нарыг сонгосон билээ. Энэ шийдвэр үндсэндээ хоёр намын улстөрийн зөвшилцлөөр томилогдсон мэт байдал гараад байгаа. Yнэндээ ийм ч агуулга байгааг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. УИХ бараг өөрийг нь шүүдэг байгууллага болоод байгаа Цэц энэ удаагийн сонгуулийн үр дүн болон шинээр байгуулагдсан шүүхийн нөлөөгөөр хамгийн хэрэгтэй суудлуудын тоонд орж байна. Цэцийн шийдвэрээс их олон ашигтай шийдвэрүүд гарч болох учраас тийм байж болох тухай зарим нэг нь хэлж байгаа юм.
-Цэцийн хийх ажлын 90 хувь нь парламенттай холбоотой байдаг. Парламентаас Yндсэн хууль зөрчиж гаргасан шийдвэрийг хянадаг, мөн чанар утгаараа бол цэц, парламентын хоорондын харьцаа байнга сөргөлдөөнтэй шинжтэй байдаг. Энэ хоёрын хооронд энх тайвнаар зэрэгцэн оршино гэж байхгүй. Яагаад гэвэл парламентыг хэр сахилгатай ажиллаж байгааг хянадаг байгууллага нь Цэц. Парламент бол өөрөө хууль тогтоодог, өөрийнхөө хуулийг өөрөө хүчингүй болгодог. Өрөөлөөс хүчингүй болгоод байгаа нэг газар бол Цэц. Парламентын хүсэл зоригоос гадуур парламентын хуулийг хүчингүй болгодог. Тийм учраас парламент өөрөө оршин тогтнохын тулд Цэц рүү их улайрч байдаг. Энэ бол их сонирхоод байхаар газар биш байгаа юм.
Хууль сахивал Yндсэн хуулийн цэцийн гишүүн заавал хуульч байх шаардлагатай байдаг. Шинээр зөвшилцөж орж ирсэн гээд байгаа хоёрын тухайд нэг нь хууль ч биш геологич мэргэжилтэй, нөгөөх нь УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан, хуульч мөн боловч 12 жил парламентад сууж Цэцийн шалгах гээд байгаа хуулиудыг батлуулсан байгаа нь Цэцийн гишүүн байх хуулийн заалтаар зөвшөөрөгдөхгүй байгаа юм.
-Хууль зүй, улс төрийн өндөр мэдлэгтэй ийм хос шаардлагыг биелүүлсэн хуульч хүн орж ирж ажиллах ёстой ийм онцлог байгууллага.
Yндсэн хуулийн Цэцийн гишүүн хуулиар нам бус байх ёстой ч, гишүүнээсээ татгалзахаар заасан ч хувь хүний үзэл санаанд нь намч үзэл нь хэвээр байгааг үгүйсгэхгүй. Тиймдээ ч Цэцийн гишүүд нам бус, намын харьяат бус байна гэдэг эргэлзээтэй ойлголт болон хувирчээ. Одоогийн байгаа гишүүдийг нам бус гэж бичжээ. Харин дотор сэтгэлд нь ямар улстөрийн хүчний туг намираад байгааг хэлэх аргагүй байна. Чухамдаа Yндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүнийг хоёр нам тал барилгүй нэг нэг төлөөллөө оруулж өгсөн нь Захиргааны хэргийн шүүхээр ороод ч нэг тийш болоогүй байгаа маргаантай хоёр тойргийн асуудалтай холбоотой байж болохыг үгүйсгэх аргагүй байна. Шүүхэд давж заалдсаар эцсийн бүлэгт Yндсэн хуулийн Цэцэд тулж гарах үр дүн шалтгаалах нь тодорхой юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button