Дуучин Ариунаа шүүхэд дуудагдах бололтой

Ариунаагийн тоглолт л болсон хойно төв цэнгэлдэх пиг дүүрсэн нь ойлгомжтой.Өмнөхөн нь буюу өнгөрсөн хавар Миний орон зай тоглолт нь төв цэнгэлдэхийг мөн л зүү орох зайгүй болтол нь дүүргэж Ариунаагийн хэтэвчийг нэлээдгүй зузаалаад авсан. Хажуугаар нь түүний шинэ уран бүтээлийн диск нь хэзээ ч лангууны тоосонд дарагдан борлогдохгүй үлдэнэ гэж үгүй. Өнгөрсөн сонгуулийн үеэр хамгийн үнэтэй, орлого сайтай дуучдын нэн тэргүүнд Ариунаа толгой цохиж, чамгүй мөнгө хуримтлуулсан гээд тоочвол түүний жилийн орлогыг барагцаалах аргагүй. Мөн дээр нь түүний нөхрийгмонголын бизнесийн ертөнцөд хэдийн байр сууриа эзэлсэн толгой баячуудын тоонд багтдагийг та бид мэднэ. Чухам юуны учир түүний хэтэвч рүү ийн өнгийх болсныг одоо тайлбарлая. Эрос Ариунааг Монголын үүрэн телефоны анхдагч оператор болох Мобиком корпораци Чингэлтэй дүүргийн шүүхэд өгөхөөр зэхэж байгаа аж. Боссуудын гэх тодотгол бүхий 9911… дугаараар ажлаа амжуулан гялалзаж явсан дуучин бүсгүй маань утасны андаа солин Скайтель руу урваж мөн л томчуудын хэрэглээ болох 9191… дугаарын хэрэглэгч болсон нь Мобиком-ынхныг гомдоогоод авсан төдийгүй бас багагүй зарга хийхэд хүргэжээ. Жилд өчнөөн саяар тоологдох орлого бүхий эрос дуучин маань 9911… дугаарынхаа ярианы төлбөр болох 1 сая 200 мянган төгрөгийн төлбөрийг төлөлгүй луу унжсан аж. Түүнээс төлбөрөө барагдуулах гэсэн тус компанийн үйлчилгээний ажилтнууд дуучин бүсгүй рүү удаа дараа утас цохиж заасан хугацаанд төлбөрөө хийхийг шаарддаг ажилтай болжээ. Гэвч цоглог бүсгүй маань тэр бүрийд эвтэйхэн хариулт өгч энэ бүх асуудлыг өөрийнх нь менежер зохицуулах ёстой Мобиком–ынхонд анхааруулаад уджээ. Үйлчлүүлэгчдийнхээ нэр хүнд, ярианы нууцлалыг чанд сахих үүрэгтэй тус компанийнхан арга ядахдаа харьяа дүүргийнхээ шүүхэд хандан хохирлоо барагдуулахаар шийдсэн гэнэ. Дашрамд дурдахад Мобиком корпорац ярианы төлбөрөө хийлгүй луу унжиж өөрсдийнх нь ажилд багагүй төвөг учруулж буй урлагийнхантай бяцхан дайн зарлахаар шийдсэн бололтой. Дуучин Ариунаагаас гадна хас тамга бүхий хар өнгийн чамин машинаар салхи татуулан давхих Хар сарнай-н Амараа ч бас 9911… дугаарынхаа ярианы төлбөр болох хагас сая орчим төгрөгийг өдий хүртэл төлөлгүй муухай царайлаад удаж буй учир түүнийг ч бас шүүхийн өмнө нүүрийг нь улайлгахаар шийджээ. Мөн хошин урлагийн загалмайлсан эцэг хэмээгдэх Батзаяа ч бас өртнүүдийн дунд толгой цохиж яваа аж. Хэд хэдэн тоглолтоороо хиншүү үнэрттэл шатсан тэрээр мөн л шинэ тоглолтынхоо орлогоор төлбөрөө төлчихнө хэмээн томордог гэнэ. Сонирхуулахад, рок попынхон дундаа нэлээд хөрөнгөтэйд тооцогдох Харанга хамтлагийн ахлагч Чулуунбаатархүртэл ярианы төлбөрөө төлөлгүй луу унжаад уджээ. Дурдаад байвал рок попынхон, урлагийнхны ярианы төлбөрөө хийлгүй оргон алга бологсдын жагсаалт нэлээд уртаар үргэлжлэх гэнэ. Төлбөрийн тоо хэмжээгээрээ дээгүүрт толгой цохигсдыг дурдахад л иймбайна. Соёлт ертөнцөд амьдарч, бас ч үгүй олонд нэр хүнд бүхий, чамгүй орлоготой урлагийнхан ийнхүү Чингэлтэй дүүргийн шүүхийн өмнө нүүрээ улалзуулан, чихдүүлэх цаг мөдхөн гэнэ. /Хүмүүсийн амьдрал 2004-09 сар/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button