Харанга тараагүй, харин ойгоо тэмдэглэнэ
-Бид юу боллоо гэж тарах юм. Зарим нэг сонинд бичсэнээр бол Чука тарна гэж санал гаргаад Лхагваа, Манлай хоёр нь зөвшөөрсөн гэсэн байна лээ. Бид 15 жилийн уран бүтээлийн төдийгүй хувийн халуун нөхөрлөлтэй хамтлаг. гарын таван хуруу шиг бидний нэг нь л зөвшөөрөхгүй бол бусад нь асуудлыг шийдээд байдаггүй. Бидний хэнээс нь ч ийм санал гараагүй.
-Хүмүүсийн ярьж буйгаар бол Харанга-ын өнгөрсөн хаврын тоглолт үзэгчгүй шахам болсон. Түүнээсээ эмзэглээд тарж байгаа гэлцэх юм?
-Бидний өнөөдрийн бүтээлийг маргааш, арван жилийн дараа ч ойлгож болно шүү дээ. Гэхдээ ямарваа бүтээлд алдаа байдаг. Үүндээ бид гутардаггүй, харин ч дахин давталгүй улам засч, сайжруулж байдаг. Хаврын тоглолтдоо нэг их эмзэглээд байсан юм алга аа.
-Саяхан танай хамтлагийн гишүүн Ц.Энхманлайг японд явж тоглох болсныг саллаа, тарж байна гэж ойлгосон бололтой?
-Ц.Энхманлай Ажнай морин хуурын хамтлагтай хамтарч жил бүрийн хавар, намар Японд аялан тоглолт хийдэг гэрээтэй шүү дээ.
-Танайхан 15 жилийн ойгоо ирэх сард хийх байснаа яагаад хойшлуулсан юм бэ?
-Бид 1989 оны 10-р сарын 26-нд анхны тоглолтоо хийж байсан. Ц.Энхманлайг япон явсантай холбоотойгоор хойшлуулж 11-р сарын эхээр 15 жилийн ойгоо хийхээр болсон