Удахгүй орон нутгийн сонгууль болно

2000 оны орон нутгийн сонгуулиар ирц 50 хүрэхгүй шахам болж сонгуулийн хэсгийн хороодыг сандаргаж байжээ. Гэхдээ тухайн үед сонгууль болж байсан түүхтэй. Хотынхон сонгуулиас залхсан бололтой харагдаж байгаа бол хөдөөнийхөн отор нүүдэл хийгээд завгүй, дээр нь цаг агаарын нөхцөл байдал шалтгаалж байна. Орон нутгийн сонгуулийг гардан явуулахаар орон даяар 17 мянган хүн ойролцоогоор ажиллахаар дүн гарчээ. Сонгуульд 545 сая төгрөгийг зарлагадна. Сонгуулийн ирцийг хүргэж энэ төсөвтөө багтаахын тулд хэдийнэ ажлаа эхэлжээ. УИХ-ын сонгууль буюу ах сонгууль будилсан шиг орон нутгийн төв сонгуулийг аятайхан явуулахаар чармайж байгаа гэнэ. Энэ удаад СЕХ удирдлагаар хангах ажлыг л гардан явуулна. -Байгаль, цаг уурын байдал нэлээд хүнд байдалтай болж ирж байна. Зарим газраар нэлээд цас орж байна, отор нүүдэл хийж байна. Энэ хүндрэл бэрхшээлүүдийг анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлага байна. Мөн сонгуулийн хороод зарим ажлыг зохион байгуулахад саяын хийсэн асуудалтай холбогдуулаад хүч хүрэхгүй байж болно. Тэгэхээр үүн дээр орон нутгийн удирдлага анхаарал тавих, Засаг даргын оролцоо өндөр байх шаардлага байна. 2004 оны орон нутгийн сонгуульд 7500 төлөөлөгчийг сонгох юм. Нэр дэвшигч ойролцоогоор 20 мянга орчим байна гэсэн тооцоо гарчээ. Орон нутгийн сонгууль их хурлаас ялгаатай нь 18 нас хүрсэн л бол өрсөлдөх хэрэгтэй. Сонгуулийн ирц муудгахгүй гээд автобус, унаагаар зөөх явдлыг энэ удаад бүрэн хориглож байгаа юм байна. Өмнөх сонгуулиас хатуухан сургамж авсан улстөрийн хүчнүүд энэ удаа туршлага заан өрсөлдөнө гэж СЕХ үзэж байгаа. Бүртгэлтэй бүх намууд тэгш эрхтэйгээр сонгуульд оролцох гэнэ. Гэхдээ заавал тухайн орон нутагт салбар хороогоо байгуулсан байх шаардлагатай юм байна. /MN-25 телевиз/