100 жилийн дараа Европ халуун бүсийн нутаг болно
Дулаарал ийм хурдацтай байсаар байвал цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийг Европын экологийн агентлагийн ажилтнууд урьдчилан таамаглахыг оролдсон байна.
2100 он гэхэд энд жилийн дундаж температур зургаан хэмээр дээшлэх аж. Испани, Итали, Грек, (Эросын Европын хэсэгт илүу их дулаарна. Дулаарал Умард Европт бусдаасаа арай бага байна. 2050 оноос эхлэн хоёр жил тутамд зун нь 2003 оных шиг халуун болно. 2003 онд Европд нэг сарын турш 40 хэмийн халуун байсан юм. 2080 он болоход зун их халаах нь хэвийн узэгдэл болж, өвөл цас орвол ихэд олзуурхах хэмжээнд хурнэ.
Альпын нуруу Европын бараг төвд нь оршдог болохоор эндхийн мөсөн голуудад ажиглалт хийхэд судлаачдад тохиромжтой байдаг. 1850-1980 оны хооронд эндхийн мөсөн голуудын эзэлдэг талбай барагцаалбал гуравны нэгээр багасчээ. Мөсний хэмжээ нь хоёр дахин хорогдсон аж. 1980 оноос хойших 24 жилд үлдсэн мөсний^нь 30 хувь алга болсон байна. Эрдэмтэд Альпын мөсөн голуудыг 2100 он гэхэд байхгүй болно гэж таамаглаж байгаа.
Европын арван томоохон нурууны мөсөн голын талбай зөвхөн Норвегт л нэмэгдэж буй. Бусад бүх нурууны мөс эрчимтэй хайлж байна. Уулархаг нутагт цас ч орох нь багассаар. Тэнд унаж буй хур тунадас нь ихэнхдээ бороо болж байна. 2100 оны үед Скандинав хийгээд Оросын нутгийн Европын хэсэгт хөдөө аж ахуйд тохиромжтой цагийн ургэлжлэх хугацаа 30 хувь орчмоор нэмэгдэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын эхээр төмсөө хөрсөнд суулгаад эхний ургацыг нь долдугаар сарын эхээр авч болох нь. Арваннэгдүгээр сараас нааш хүйтрэхгуй, тэгэхлээр төмсийг жилд хоёр удаа тариалж болно гэсэн үг. Тарианы ургац Орост 30-40 хувиар нэмэгдэх боломжтой болох магадлалтай.
Тэгэхдээ ийм аятай нөхцөл улс орон болгонд бий болохгүй. Европын өмнөд хэсэгт байнга халуун, гантай байхаас шалтгаалж өргөст бут мэт ургамал л тарихаас аргагүй. Яагаад гэвэл тундасны хуваарьлалт өөрчлөгдөнө.
Сүүлийн 100 жилд эндхийн уены температур ердөө хагас хэмээр нэмэгдсэн байдаг. Тэгвэл 2100 он гэхэд энэ хэмжээг 4.5 хэмээр нэмэгдүүлэхээр эрдэмтэд төлөвлөөд байна. Ингэвэл бидэнд ямар аюул заналхийлэх вэ? Ердөө зоогийн ширээн дээр маань байх загасны тоо нэмэгдэнэ. Атлантын далайд загасны хоол тэжээл үржих идэвхтэй хугацаа нэг сар орчмоор урагшилсныг эрдэмтэд бүр 1990-ээд онд тэмдэглэж байсан юм. Энэ чинь агнуурын загасны хүнсний нөөц ихэсч байгаа хэрэг… Манай гариг даяар дулаарна гэдэг ерөнхийдөө тиим ч муу юм биш.
(өнөөдөр 2004.10.01 229)