Төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Цагаасаа нэлээд хоцорч мэдээллээ эхэлсэн ноён Ч.Сайханбилэг Засгийн газрын танхим бүрдэж гишүүд нь ажлаа хүлээлцэж дууссан, хуралдаанаа хийж анхны тогтоолоо хүүхэд багачуудад хандаж гаргасан гээд ажил цэгцэрч байгаа талаар яриа өрнүүлэв. Их эвслийн Засгийн газар Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталжээ. Уг хуралдаан дээр ОХУ-д төлсөн их өрийн болон Эх орон-Ардчилал эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Итгэлийн мөнгөний тухай нэлээд нухацтай яригдсан нь илт байлаа. 2004 оны төсвийн тодотголын төслийг эцэслэн хэлэлцэж дуусаад Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган өнөөдөр УИХ-д өргэн барихаар болжээ. Их өрийн асуудал, алт, зэс, нефтийн үнийн өөрчлөлтүүд төсөвт нэлээн өөрчлөлт үзүүлэх тул энэхүү тодотголыг хийж буй гэдгээ ч тайлбарлав. Энэ удаад улсын төсвийн алдагдал нь 99,5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5,8 хувьтай тэнцэж байна гэнэ. Мэн УИХ-ын энэ оны 16 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг явуулахад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 112,5 сая төгрөгийг гаргуулахаар болсон туе тул санхүүжилтыг гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгажээ.
Засгийн газраас Монголбанкинд төлөх өр болон мө- рийн хөтөлбөрт хүүхдэд олгох Итгэлийн мөнгөний тухай тусгагдсан эсэх, төсвийн тодотголыг эцэслэн тогтоохын өмнө Олон улсын санхүүгийн байгууллагуудтай ярилцажтохиролцсон эсэхийг сэтгүүлчид сонирхеон. Хариуд нь Нийгмийн салбарт амалсан амлалтыг хүмүүс илүүтэй ихээр сонирхож байгаа нь үнэн. Энэ чиглэлийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Харин бүхнээс илүү ач холбогдол өгөн шийдвэрлэх өөрчлөлт шинэчлэлийн зорилтуудаа есөн үндсэн хэсэгт багцалж Засгийн газрын гишүүн бүртээ ёслол төгэлдер гардуулж өгсөн. Мэн Сангийн сайд Н.Алтанхуягийг АНУ-ын Вашингтон хотноо аравдугаар сарын 1-4ний хооронд болох ОУВС болон Дэлхийн банкны захирагчдын уулзалтад орол-цуулахаар ажлын удирдамжийг нь баталсан гэлээ.
Бүрэлдэж буй Засгийн газрын нөөц хөрөнгөд мөнгө байгаа эсэхийг, эргэлзэх учраа ОХУ-д төл-чихсөн их өртэй холбож асуу-сан сэтгүүлчийн асуултад Энэ асуудлыг ярилцаж бай-гаад шийдсэн. Тэгээд Сангийн сайдад зөвшөөрсөн гэдгийг хэлеэн шүү дээ хэмээн товчхон хариулав. Үүниий дараа Энэ Засгийн газрыг өмнөх Засгийн газартай харь-цуулахад яамдын тоо өесөн. Тэгэхээр Засгийн газрын төсөв хэрхэн бүрдсэн бэ. Өмнөх Засгийн газраас их үү гэх аястай асуултууд шил шилээ дарах маягтай болов. Ноён Ч.Сайханбилэг Яамдын тоо өесөн ч гэсэн зарим агентлагуудын тоо багассан байгаа. Тэгэхээр нэг их өөрч-лөгдөөд зардал нэмэгдээд байх зүйлгүй биз ээ. Ер нь Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн баримталж буй нэг зарчмыг энд дурдахгүй өнгөрч боломгүй санагдлаа.
Энэ Засгийн газар зөвхөн урагшаа харж ажиллахыг хичээнэ. Өнгөрсөнтэйгөө зууралдаж түүнээ ярьж, арагшаа харж ажиллах юм бол зөвхөн арагшаа л ухарна. Тэгэхээр ирээдүй рүү ихийг хийхийн төлөө ажиллах ёстой гэсэн зарчмыг баримтлаж байгаа гээд Анхаарал тавь-санд баярлалаа хэмээн үгээ дуусгав.
Тэрээр мэн Ерөнхий сайдыг амралтгүй ажиллаж байгаа болон эмч нар амарч байхыг сануулсан хэдий ч зайлшгүй чухал үйл явдлууд өрнөж байгаа тул ийн ажиллаж байгаа тухай дурдаад энэ удаагийн мэдэээллээ өндөрлөлөө.
(өдрийн сонин 2004.10.01 243)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button