Хөлөөрөө зурдаг бүсгүй Тувагийн гавьяат болжээ
Тэгвэл түүнд Тува улсын гавьяат ажилтан цолыг тус улсын Кызыл хотноо болсон Төв Азийн Тува угсаатны их хурал-ын үеэр Ерөнхийлөгч нь гардуулжээ. Өчигдөр энэ тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлэв.
Манай улсаас УБ болон баруун бүсийн дөрвөн аймгийн 34 төлөөлөгч оролцсон дээрх хуралд Л.Өнөрчимэг уригдан очиж Төрийн ордонд нь үзэсгэлэнгээ гаргасан байна. Мөн тэрбээр өнгөрөгч сарын дундуур тэмдэглэсэн Кызыл хот байгуулагдсаны 90 жил, Тува улс Оросын холбоонд нэгдсэний 60 жилийн ойд аав Б.Пүрэвийн хамт оролцоод ирсэн аж.
/Өдрийн сонин, 2004, 10.01, 243/