Улс үндэснийхээ эрх ашгийг эрхэмлэн ажиллахыг сануулав

Мөн өчигдөр Төрийн ордны Соёмбо танхимд шинэхэн сайдуудад Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газраас хэрэгжүүлэх шинэчлэлийн зорилтын Тунхаг бичгийг гардууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат нараас бусад нь ирсэн байв. Б.Эрдэнэбат сайдын хувьд ар гэрт нь гачигдал гарсны улмаас, Ц.Нямдоржийн хүү нь хуримлаж буй шалтгаанаас ирж чадаагүй ажээ.
Ёслолын ажиллагааны эхэнд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Энэхүү билэгт сайн өдөр Засгийн газрын гишүүдэд Засгийн газраас хэрэгжүүлэх тунхаг бичгийг гардуулж байгаадаа баяртай байна. Энэ тунхаг бичигт Засгийн газраас үндсэн чиглэл болгон ажиллах өөрчлөлт шинэчлэлтийн зорилтуудаа баггаасан байгаа гам хэмээгээд Танд улс үндэснийхээ эрх ашгийг ямагт эрхэмлэж ажиллахыг сануулан, хамтын оюун ухаанаар , хамтын хариуцлага хүлээж хийх шинэтгэлүүдийг цаг алдахгүй хэрэгжүүләхэд гишүүдийнхээ оюун ухаан, хичээл зүтгэлийг нэгтгэж ажиллахыг Засгийн газрын тэргүүний хувьд үүргээ гэж үзэж байна гээд шадар сайд Ч.Улаанаас эхлэәд үсгийн дарааллаар гардууллаа.
Тунхаг гардуулсны дараагаар Засгийн газрын танхмын гишүүд зургаа татуулснаар ёслолын ажиллагаа өндөрлөв.
(өдрийн сонин 2004.10.01 243)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button