Кёкүшюзан мянган оюутны байр барина

Уулзалтын үеэр Д.Батбаяр Кёкүшюзан хөгжил сан Японы хувийн хэвшлийн анагаах ухааны салбарын томоохон төлөөлөгч, бизнесмэн Токода Тороватай хамтран оношилгооны иж бүрэн төв барих болсноо дуулгав.
Түүнчлэн тус сангаас мянган оюутны байр барихаар төлөвлөжээ. Байрыг ирэх онд барьж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.
Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оюутны амьдрах, суралцах бололцоог хангасан оюутны хотхон барихаар төлөвлөж байгааг дурдаад, дээрх ажлаа Засгийн газрын бодлого, зорилттой уялдуулахыг зөвлөв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын сүмогийн холбооны дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Кёкүшюзан хөгжил сангийн гүйцэтгэх захирал Б.Батзориг нар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button