Хөдөөгийнхөн 211-ээр ярина
Энэ талаар Монголын цахилгаан холбоо компанийн маркетингийн хэлтсийн мэргэжилтэн Б.Алтангэрэлээс тодруулахад
-11-р сарын дунд үеэс Багануур дүүрэг, Дархан, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийнхан урьдчилсан төлбөрт карт ашиглах боломжтой болно. Одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол инженерүүдийг бэлтгэж суурилуулна. Харин картыг Солонгост хэвлүүлэхээр захиалаад байгаа. Урьдчилсан төлбөрт картын үйлчилгээг хөдөө, орон нутагт нэвтрүүлснээр хот хоорондын эрх нээлгэлгүйгээр аймгаас хот руу, мөн аймаг хоорондоо шууд холбогдох юм гэв