Зориггүй зургаан жил

1998 оны намрын тэр нэгэн өдрөөс хойш яг зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс эх орны амьдрал, улс төрийн байдал, ард түмний амьжиргаа, эдийн засагт олон өөрчлөлт гарсан. Харин хүмүүсийн хүсэн хүлээж байсан нэг л зүйл өөрчлөгдөөгүй. Тэр нь дээрх хэргийн илрүүлэлт. Амьд гэрч үлдээж, зүс царай, дуу хоолой, ул мөрөө үлдээгээд явсан хэрэгтнүүдийг цагдаа.тагнуулынхан илрүүлсэнгүй. Цаашдаа ч илрүүлж чадахгүй биз гэх эргэлзээ олон хүнд төрж байгаа нь лавтай. Хэрэг хуучирдаггүй, бид шалгах ёстой зүйлээ шалгаж байна ч гэх юм уу эсвэл хэн нэгэн Бат, Оюун нарыг хайж буй гэж тэд хэлэх биз. Ийм үгээ тоть аятай бүтэн зургаан жил давтсан юм чинь.
Талийгаачийн буурал ижий нь цагдаа, тагнуулынхныг хүлээж эс тэвчээд хүүтэйгээ уулзахаар мөнхжингийн орныг зориод хоёр жил гаруй боллоо. Буурлын сүнсийг ч болтугай амрааж чадахгүй нь бололтой.
Энэ хэргийг цагдаагийнхан дангаараа шалгаж байгаад хүчрэхгүйгээ мэдсэн үү, хожмын хариуцлагыг хуваахаа бодсон уу тагнуулынхантай хүч хавсрах болсон билээ. Тагнуулынхан Энэ аллагыг улс төрийн зорилготой байсан гэдгийг тогтоосон хэмээн мэдэгдэж байсан ч УИХ-ын зарим гишүүдийн асуулга энэ тэрээс айсан уу, сүржин мэдэгдэлдээ ороогдон тэр дороо буцаж хэвлэлийнхнийг буруутгаад өнгөрсөн. Цагдаа, тагнуулынхны зургаан жилийн ажлыг товч дүгнэвэл ямар ч зориггүй байсан гэж болохоор. Тэртэй тэргүй ард түмний дотор барин тавин яриа байсаар атал халуун пийшинд хүрэх гэж байгаа аятай болгоомжилсоор өнгөрөөсөн.
С.Зоригийн амь насыг хөнеөсөн хэрэг, мөрдөн шалгалтын талаар хэвлэлд хангалттай гарсан тул энд тэр бүхнийг дурдах нь илүүц биз. Харин сүүлийн үед юу болов. Монголын мэдээ зэрэг сонинд гарч байсан мэдээлэл, цагдаагийн зарим дарга нарын ярьж байснаар бол алуурчны халуун чихийг өнөө маргаашгүи атгачих гээд байсан. Харамсалтай нь ийм мэдээ сонсохгүй нь бололтой.

ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БАТАА, ОЮУНАА БОЛЖ ТОГЛОДОГ
Алуурчид нэгнийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудаж байсан гэдгийг өнөөдөр мэдэхгүй хүн үгүй. Олон Батаа, Оюунаа цагдаагийн хар дансанд бүртгүүлж шалгуулсан. Дархан-Уул аймагт охинтойгоо хулгай хийж байсан нэгэн үйлдэл дээрээ баригдаад хүлээтэй хэвтэх зуураа биенээ Батаа, Оюунаа хэмээн ярьж байсныг сонссон манаач залуу энэ тухай цагдаад мэдэгджээ. Тэр мэдээлэл С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхний сонорт хүрч багагүй ажил ундруулжээ. Гэтэл нөгөө хэрэгтэн нь Морьт Баяржав хэмээх цуутай хулгайч байсан гэдэг. Иймэрхүү тохиолдол нэлээд хэдэн удаа гарч цагдаагийнхан тэр бүрт хөрөнгө мөнгө, хүч гарган цагаа дэмий баахан үржээ. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийнхэн өнөөдрийг хүртэл барьж авсан үзүүр, таамаглал, сэжиглэсэн тодорхой хүнгүй байна гэсэн үг. Тэдний энэ байдал нь ойд төөрсөн сармагчинтай адил гэхэд нэг их хилсдэхгүй.
Ямар сайндаа л захын хулгайч Батаа, Оюунаа болж жүжиглэн тэднээр тохуу хийж байх вэ дээ. Бүтэн зургаан жил гэдэг бага хугацаа биш. Эрэгтэй, эмэгтэй хоёр алуурчныг 35-40 настай гээд байсан. Ийм насны хүн Монголд хэд билээ, тэр тусмаа нийслэлд. Тухайн үед гадаадад байсан иргэд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа хасаад хасаад 400-500 мянган хүн л байгаа. Ийм тооны хүнийг хэд дахин шалгачих хугацаа өнгөрлөө шүү дээ. Гэтэл эрүүгийн элементүүдийнхээ доог тохуу болоод явж байх ч гэж. Энэ бүхэн юуг харуулна вэ. Дээрх хэргийг шалгаж байгаа цагдаа, тагнуулынхны ажил өнөө хүртэл цэгцрээгүй байгааг илтгэнэ бус уу.
С.Зоригийн амь насыг егүүтгэсэн хэрэг илрэхгүй удааширч буйд олон шалтгаан байгаа нь мэдээж. Энэ олон шалтгааны нэг нь хэргийг мөрдөж байгаа ажлын хэсгийнхнийг үе үе халж, сольдог явдал. Үүнийг цагдаагийнхан, ажлын хэсэгт ажиллаж байсан туршлагатай мөрдөгчид хүлээн зөвшөөрдөг юм билэз. Засаг төр солигдлоо. Эрх баригчид хүчний байгууллагад өөрийн хүнээ томилох тун дуртай. Энэ уламжлалаар бол цагдаа, тагнуулын дарга нарыг удахгүй өөрчлөх биз. Шинэ дарга нар нь ажлын хэсэгт өөрчлөлт оруулна гэх байх. Үүнийг л болимоор. Шинээр томи-логдсон ажлын хэсэг бүр олон зуун хуудас материал, мэдүүлэг энэ тэртэй танилцах гэж багагүй хугацаа зарцуулдаг. Тэгээд л өмнөх хүмүүсийнхээ хийснийг давтах маягаар ажилласаар өнөөг хүрсэн.
Гарын хээ, үс, гутлын мөр, цус гээд эд мөрийн хангалттай баримт тэдэнд бий. Тэр бүхэн хэнийх вэ гэдгийг өнөө хэр яг таг тогтоочихсон юмгүй гэх юм. Алийн болгон Ч.Энхтайван, Д.Энхбат, Б.Булган нарыг тойрон эргэлдэх вэ. Тэднийг хүртэл нэг мөр шалгачихаагүи л байгаа юм даа. Нэг нь сэжиглээд л, дараагийнх нь цагаатгаад л, Салан баавгайн үлгэр аятай ажиллах юм даа манай мөрдөгчид. Тэднийг эргэж буцсаар байтал хэрэгт-нийг илрүүлэхэд нэн чухал зарим эд мөрийн баримт алга болсон талаар тухайн үед хэвлэлд гарч байсан. Тэр ч бүү хэл хогийн саванд хаягд-сан эд мөрийн баримт байсан гээд бодохоор арай дэндүү сонсогдож байгаа биз. Энэ хэргийг илрүүлэх сонирхол ер нь байгаа болов уу гэж эргэлзэх хүний тоо улам нэмэгдсээр байгаа дагаа.
(өнөөдөр 2004.10.02 230)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button