Цагдаагийн дүрэмт хувцастай дээрэмчдийг саатуулав
Тэдний дунд цагдаагийн ажилтан ч байсан гэх мэдээлэл бидэнд олдсон юм.
Дээрэмчид цагдаагийн ажилтны хувцсыг өмсч иргэдийг айлган сүрдүүлдэг байсан бололтой. Зарим нэг хохирогчийн мэдүүлж буйгаар Халамцуу гэртээ харьж явтал
нэг цагдаа дуудаж хашаа, баишингийн буланд аваачаад зодож дээрэмдсэн гэжээ. Гэмт хэрэгтнүүд одоогоор 30 гаруй удаа ийм хэрэг үйлдсэнээ хүлээжээ.
Хэрэгтнүүд бүгд Хүүхэд асран хүмүүжүүлэх, халамжийн төвд бүртгэлтэй, 15-20 насныхан. Цагдаагийнхан тэдний талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Учир нь дээрэмчдийн толгойлогч гэх О гэдэг залуу баригдаагүй байгаатай холбоотой гэнэ.
(өнөөдөр 2004.10.02 231)