Мэргэжлийн сумогийн үзүүлэх тоглолт Монголд хэзээ болох вэ?

Тэрбээр энэ үеэр сүмогийн үзүүлэх барилдааныг (коэн гэж нэрлэдэг) 2005 оны зургадугаар сард Монголд зохион байгуулах санал тавьсан боловч сүмогийн холбооны тэргүүн Китаноуми уг хүсэлтээс эелдгээр татгалзаж, 2007 онд л энэ тухай бодож үзэж болох юм хэмээн өгүүлжээ. Эрхэм Китаноуми хэлэхдээ 2005 онд сүмогийн үзүүлэх барилдаан зохион байгуулах талаарх хүсэлтийг бид олон улсаас хүлээж авсан. Тиймээс ирэх оны зургадугаар сард ээлжит коэнийг Монголд зохион байгуулах боломжгүй юм гэжээ.
2005 онд Японы мэргэжлийн сүмочид зугаа цэнгээний төв гэгддэг АНУ-ын Лас Вегасыг зорих аж. Энэ хотод ирэх оны аравдугаар сарын 3-6-нд сүмогийн үзүүлэх барилдаан хийх тохиролцоонд АНУ, Японы талууд хүрээд байгаа юм.
(өнөөдөр 2004.10.02 231)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button