Дилав хутагтын тухай баримтат кино мэндлэв

Уран бүтээлийн Тивикон студиэс Монголын төр шашны нэрт зутгэлтнүүд, хутагт хувилгаадын тухай цуврал баримтат кино хийж эхлээд байгаа бөгөөд эдгээр цувралын анхных нь энэ кино аж.
Уг баримтат кинонд 1931 оны их хэлмэгдүүлэлт, Дилав хутагтын баривчлагдаж байх үеийн дүрс бичлэг, гэрэл зураг зэрэг түүхийн ховор нандин баримтуудыг ашиглажээ
Цуврал баримтат киноны үргэлжлэл болох Жалханз хутагт, Милово Богд, Ялгуусан хутагт нарын тухай киноны зураг авалт дуусах шатандаа явж байгаа гэнэ. Монголын төр, шашны зүтгэлтэн, амьд бурхдын тухай цуврал баримтат киног урьд өмнө манай оронд хийж байгаагүй бөгөөд халхын хутагт хувилгаадыг бүгдийг нь хамруулах, залуу хойч үедээ түүхийн бодит үнэнийг харуулах зорилт тавьснаараа ач холбогдолтой аж. Дашрамд хэлэхэд, Тамир инвест ХХК цуврал баримтат киног ивээн тэтгэхээр болжээ.
(өнөөдөр 2004.10.02 231)