Ж.Буш Дайны үр дагавар үхэл л байдаг
Юутай ч ирэх сонгуулиар дэлхийн хүчирхэг гүрний удирдагчаар хэн тодрох нь туйлын бүрхэг байна. Хэрэв Ерөнхийлөгч асан Ж.Бушийн хүү Ерөнхийлөгч Ж.Буш сонгогдвол түүний нэр хүнд, байр суурь АНУ-ын хийгээд дэлхийн түүхийн хуудсанд хүндлэлтэйеэ үлдэх байх. Учир нь түүнийг үзэн ядагсад байдаг ч гаргасан шийдвэр, хийсэн бүтээснийг нь хүмүүс үнэлж, дахин сонгосон гэнэ. Харин сонгуульд ялагдвал улс үндэстний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх шийдвэрүүдийг гаргаж, дайнуудыг өдөөсөн учраас хамгийн муу Ерөнхийлөгч байжээ гэгдэх болно. Хэдийгээр тэрээр дэлхийн нэгэн орны Ерөнхийлөгч боловч гаргасан шийдвэр, баримталсан байр суурь нь хэдэн арван орны хувь заяа, дэлхийнхний чиг хандлагыг тодорхойлдог болохоор тун амаргүй албатан. Ийм ял, нэр алдрын дээсэн дээр дөрөөлж яваа Ерөнхийлөгчийн Тime сэтгүүлд өнгөрсөн сард өгсөн ярилцлагыг хөрвүүлэн сонирхуулъя.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд та юуг ойлгож сурав аа?
-Би ажилдаа дуртай, ажлаасаа таашаал авахыг сурлаа. Миний амьдралын хамгийн гайхалтай үе. Энэ хугацаанд маш олон уруудал, дэвшлийг туулсан. Тайван байх нь ховор, байнга өндөр түвшний жүжиглэлд ихэнх цагаа зарцуулдаг байаа. Гэхдээ энэ бүгдийг хийх надад таалагдаж байна. Тиймээс ч би үргэлжлүүлэн энэ ажлыг хийхийг хүсч байна. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Вашингтон бол маш гашуун, аймшигтай газар, бас тодорхой хэдэн сонирхол л ноёлдог газар юм гэдгийг ойлгосон. Би үнэндээ их гайхсан. Би Техас мужийн захирагч байхдаа хоёр намын лидерүүдтэй аль алинтай нь ажил хэргийн сайхан харилцаатай байсан. Бид Техасын төлөө хэрэгцээтэй зүйлсийг хийе гэж ярьцгаагаад тэр зүйлээ хийдэг байлаа.
Та өөрийн удирдлагын хэв маяг, хийх гэж буй ажлынхаа зорилгыг байнга ярьдаг нэгэн. Харин таны энэ байдал чинь хүмүүсийг намаар нь хуваагаад байдаг юм биш үү?
-Энэ бүгдийн хариу арван нэгдүгээр сард тодорхой болох юм биш үү. Би хэв маяг үүнд нөлөөлдөг гэж бодохгүй байна. Харин Вашингтонд тогтсон уламжлал ингэж хуваадаг байх. Хэрэв энэ газар ардчилсан намынхантай гэрээ хэлэлцээр хийх гэвэл нэг бол намаасаа нэг бол, нөгөө талаасаа урван тэрслэх л хэрэгтэй болдог. Гэхдээ үүнийг дараагийн эрх барих хугацаанд маань өөрчлөгдөнө хэмээн найдаж байгаа. Мөн аль нэг улстөрийн хүчний бодит төлөөлөл мэтээр ойлгогдохоо болих байх гэж бодож байна. Яагаад гэвэл түүний дараагийн сонгуульд би өрсөлдөхгүй шүү дээ.
-Ерөнхийлөгч болоод ойлгож мэдэрсэн өөр зүйл юу байна вэ?
-Хүмүүсийг дайн байлдаанд оруулахдаа хатуужсан. Дайны үр дагавар бол үхэл л байдаг. Yнэхээр хэцүү. Хүмүсийг тийм хэцүү аймшигт газар руу явуулах шийдвэр гаргана гэдэг нь бүр аймаар. Хэдийгээр миний зөв гэж мэдэж байгаа ч ийм шийдвэр гаргадаг нь миний ажлын хэцүүхэн хэсэг нь.
-Саддам Хусейныг үй олноор хөнөөх зэвсэг хадгалж байгаа гэдэг нь таны төсөөллийн алдаа байсан гэж олон хүн бодож байгаа.
-Yгүй ээ. Би тэгж бодохгүй байна. Хэрэв саяхан надтай хамт явж үзсэн бол та ингэж бодохгүй л байсан. Удахгүй тэр зэвсэг олдоно гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ зэвсгийг хийх боломж түүнд байсан гэдгийг би хүмүүст сануулмаар байна. Тиймээс үүнийг төсөөлөл төдий гэж ойлгож болохгүй. Байгаа баримт нөхцөл байдал нь Саддам Хусейныг ноцтойгоор заналхийлж, аюул учруулна гэдгийг баталж байсан юм.
-Тэгэхээр та үүн шиг байдалд адилхан зүйл хийнэ гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Та ардчиллыг армийн хүчээр тогтоох гэж байгаа Арабын орнуудын талаар ярина уу?
-Армийн хүчээр ээ? За тэгье л дээ. Энэ бол ярилцлагын сонирхолтой хэсэг байх биз. Бид боломжтой бүх хэлэлцээрийг хийж ирсэн. Харин энэ асуудалд болломжтойго хараад байх бус шууд тэгэх хэрэгцээтэй гэдгийг би ойлгосон юм. Yл итгэгчид олон байсан л даа. Бүгд найрамдах намаас ч үүнийг болно гэдэгт итгээгүй хүмүүс байсныг би хэлээд байна. Гэхдээ би хийж чадсан. Өөрийн орны аюулгүй байдлыг хангах, эрх чөлөөг түгээхийн тулд хийх хэрэгтэй, удаан хугацаа зарцуулагдана гэдгийг би мэднэ. Би одоо ингээд сууж байгаа шигээ үүнд итгэлтэй байна. Yүнийг энхтайван байдлыг бий болгох, хамгаалах, өргөжүүлэхийн тулд хийсэн гэж байнга давтаж хэлдэг шүү дээ. Терроризмын эсрэг зайн зарлаж, Аль Кайда болон сүлжээнд нь ажилладаг бүлэглэлүүдийн гишүүдийг эрж, хайж байгаа нь тайван байдлыг бат бөх болгох гэсэн хэрэг. Ганц үндэстний гаргасан энэ санааг дэлхийн 60 үндэстэн дэмжиж байна. Би тайван байдлыг ардчиллын хамтөргөжүүлж байна. Иракт удаан хугацааны турш бодлого хэрэгжүүлж байж ардчиллыг авчирна. Одоо Афганистаны 10 сая иргэн саналаа өгөх эрхтэй болсон нь гайхалтай хэрэг биш гэж үү. Афганчууд надад Осама хэмээх киног үзүүлсэн. Би ч үзэхээр яарч байсан юм. DҮD хальсан дээр хийгдсэн уг кинонд афган охины тухай өгүүлдэг. Yнэхээр хүчтэй кино. Надад их нөлөөлсөн. Та Афганистанд автобусанд эмэгтэй хүн суувал түлхэн унагаж, сонгогчийн үнэмлэхтэй эмэгтэйг алдаг байсныг нь санаж байна уу. Талибчууд тэднийг зүгээр л буудчихдаг байсан юм.
-Та Иракт ардчилал тогтоохын тулд хэрхэн ёстой гэж бодож байна вэ?
-Хүмүүс саналаа өгөхийг хүсч байна. Тэд өөрийнхөөрөө эрх чөлөөний хэв хэмнэлээ тогтоож, хууль тогтоомжоо гаргах хэрэгтэй. Би эрх чөлөөг Ирак нь палестинчуудад нийгмээр амьдрах, Засгийн газар нь хариуцлагатай байх, хүмүүс ганц хүн тэдний хувь заяаг шийдэхийн эсрэг байх жишээг харуулна гэдэгт итгэлтэй байна.
-Терроризмын эсрэг бидний үе, бидний дараагийн үе ч тэмцсээр байх уу?
-Тэгнэ ээ. Миний бодлоор удаан хугацаанд үргэлжлэх үзэл суртлын тэмцэл болно. Гэхдээ терроризмын эсрэг дайн нэр нь тийм ч оновчтой санагддаггүй. Харин тотолитар дэглэмийг барихдаа террорыг зэвсэг болгон ашиглаж буй байдлын эсрэг тэмцэлгэж болох юм.
-Нэгэн түүхч өнөөгийн үйл явдлыг Дэлхийн IY дайн гэж байсан…
-Би түүхч биш. Би түүхийг бүтээлцэж байгаа л нэгэн. Би бэрхшээлтэй байгаа асуудлуудыг хэлцдэг.
-Сүсэг бишрэл таны хувьд чухал. Та хэзээ нэгэн цагт Саддамын төлөө залбирч байсан уу?
-Yгүй.
-Тэгэхдээ дайсныхаа төлөө залбирах хэрэгтэй гэдэг шүү дээ?
-Тэгдэг. Гэхдээ та надаас хувийн чанартай асуулт асуугаад байна шүү дээ. Би түүний төлөө залбирдаг гэж үү? Yгүй ээ, би тэгдэггүй. Би өөрийн цэргүүдийнхээ аюулгүй байдлын төлөө залбирч, миний гарагсан шйидвэрийн улмаас зүрх нь шаналж өнчирсөн хүмүүсийн төлөө залбирдаг. Би хүч чадал, мэргэн ухааны төлөө залбирдаг. Гэхдээ та надаас ийм асуулт асуусан болохоор би Саддамын төлөө залбирч магадгүй.
-Та түүнээс юу сонссон бэ. Ямар нэгэн зүйл хэлсэн үү?
-Yгүй ээ. Тэгж ярилцах шаардлага байга-а гэж би бодохгүй байна.
-Ирэх сонгууль 2000 оныхоос ямар ялгаатай байх бол?
-Сайн нь гэвэл тэд намайг одоо мэддэг болсон гэж бодож байна. Ихэнх түүхчид намайг сонгохгүй л дээ. Би тэднийг жинхэнэ бодит байдлыг бичиж чаддаг гэж боддоггүй. Би амьд байгаа болохоор тэр түүхийг нь уншиж чадахгүй учраас ямар болж байгаа гэдгийг нь мэдэхгүй юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр таны хийсэн хамгийн том алдаа юу вэ гэж асуухад та хариулаагүй. Одоо харин юу гэмээр байна вэ?
-Тэр үед таныг асуухад Иракт хийсэн дайралтыг л хэлүүлэх гээд байгааг би мэдсэн л дээ. Одоо ч би Саддам Хусейныг суудлаас нь салгасан нь зөв шийдвэр гэж хэлэх байна. Дашрамд хэлэхэд богино хугацаанд амжилтад хүрч чадсан бид Иракт ирэх жил ардчилал эрх чөлөөг авчирна гэмээр байна.
/Өдрийн сонин, 2004, 10.04, 245/