Шинэ загварын Аэробус

73 метрийн урттай, 24 метрийн өндөртэй шинэ загварын Аэробус-ийн далавч нь 80 м урт учир зорчигч тээврийн онгоцноос хамгийн том нь болно. Энэ онгоц нисч эхэлснээр Европын иргэний агаарын түүхийн нэгэн шинэ үе нээгдэнэ. Ирэх арванхоёрдугаар сард анхны туршилтын нислэгийг үйлдэх бөгөөд 2006 он гэхэд зорчигчдыг тээвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.
А 380 нь зүүгээр нэг онгоц төдийгүй Европын орнуудын хамтын ажиллагааны бүтээл билээ. Шинэ онгоцны эд ангиудыг Европын орнуудын 16 үйлдвэрт хийдэг. Жишээ нь, Германы Хамбург хотноо онгоцны урд хэсгийг, Их Британид далавчийг нь, Францад гол хэсгийг, Испанид жолоог нь үйлдвэрлээд Францын Тулуз хотод угсрах юм байна. Хамгийн хурдан, ямар ч чимээгүй нисдэг шинэ үеийн Аэробус нь дөрвөн сая жижигхэн хэсгээс бүрддэг бөгөөд түүнийг бүтээхэд Гиннесийн номд орохуйц тийм их хэмжээний хөрөнгө зарцуулсан аж. 1 тэрбум ам.доллар зарцуулж бүтээсэн шинэ загварын онгоцноос 129 ширхэгийг Австрали, Америк, Ази, Европын нийт 11 орон худалдан авахаар захиалгаа өгчихөөд байгаа. Олон улсын 60 нисэх онгоцны буудал 2010 он гэхэд өргөтгөл хийж 270 сая ам.долларын үнэтэй энэ онгоцыг хүлээж авах бэлтгэл ажлаа эхлэхээр төлөвлөгөөгөө гаргачихсан байна. Европын бахархал болох энэ онгоцыг бүтээхэд чамгүй бэрхшээлтэй тулгарсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Yүнийг эсэргүүцэж байсан хүмүүс ч цөөнгүй гэнэ.
Сүүлийн жилүүдэд Airbus Industry компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа. Дэлхийн улс орнуудад дөрвөн секунд тутам нэг Аэробус онгоц агаарт хөөрч буйг дурдахад үүний нэг баталгаа нь болно. Аэробус индустри компани нь нэг сард 25 онгоц үйлдвэрлэн гаргадаг. Түүнээс гадна 1500 онгоцны захиалга авчихаад байгаа. Yүнээс үзэхэд энэ онгоцыг үйлдвэрлэдэг Европын орны 16 үйлдвэр нь ойрын таван жилд маш их ачаалалтай ажиллана гэсэн үг. Онгоцны зарим хэсгийг бүтээдэг Германы долоон үйлдвэрт 20 мянган хүн ажиллаж байна. Хоёр моторт Аэробус А318, А319, А321 нь одоогийн байдлаар хамгийн их борлогдож байгаа тул нэг ард 11-17 ширхгийг нэмж үйлдвэрлэхээр болжээ.
/Өдрийн сонин, 2004, 10.02, 244/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button