Найрамдлын Цахлай
Антон Павлович Чеховын өдрүүд өнгөрөгч долоо хоногт эхэллээ. Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд зохиож буй энэ наадамд БНХАУ, БНСУ-ын уран бүтээлчид ч оролцож буй юм. ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд О.М.Дерковский Оросын утга зохиолын сонгодог төлөөлөгч А.П.Чеховын бүтээл дэлхийн олон орны уран бүтээлчдийг нэгтгэх, улс орны харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөөтэй гэсэн нь Цахлай-г найрамдлынх гэж тодотгов.
Улсын драмын эрдмийн театрынхны дараа Эрхүү, Буриадын театрууд Цахлай-гаа нисгэв. Өвөрмонголчууд Баавгай жүжгээ сонирхууллаа. ОХУ-д ийм наадам хоёр жил тутамд болдог гэсэн. Харин Монголд анх удаа зохиогдов.
/Өнөөдөр, 2004, 10.02, 230/