Төсвийн алдагдал ирэх жил 19 тэрбумaaр нэмэгдэнэ

2005 оны төсвийн төслийг УИХ энэ долоо хоногоос хэлэлцэх ёстой. Гэтэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Бадамдамдин одоогоор төсвийн ямаршуухан хувилбар гарсныг мэдээгүй л байна гэсэн хариуг өглөө. УИХ-ын бусад гишүүд ч гэсэн төсвийн төслийн талаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаагаа нуусангүй. Ийнхүү төсвийн төслийг саяхан ажлаа хүлээж авсан шинэ Сангийн сайдаас өөр мэдэх хүнгүй болж таарлаа. Ингээд бид Санхүү эдийн засгийн яамыг зорилоо. Гэтэл шинэ сайд Алтанхуяг ОУВС-ийнхантай хэлэлцээр хийхээр гадагшаа явсан. Харин түүнийг орлож байгаа төрийн нарийн бичгийн дарга нь Дэлхийн банкныхантай уулзаж байгаа учраас ярилцлага өгөх боломжгүй гэлээ. Ийнхүү төсвийн тухай тодорхой юм хэлчихээр хүнийг хайж явсаар бид Санхүү, эдийн засгийн яамны хэлтсийн дарга Нанзаддоржтой уулзлаа.
-2005 онд 2004 оныхоос төсвийн орлогын хэмжээ 60-аад тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Төсвийн зардлын хэмжээ өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулж 82 орчим төгрөгөөр нэмэгдэхээр, төсвийн нийт алдагдал 105 орчим тэрбум төгрөг байхаар тооцож Их хуралд өргөн барьсан. Орлогын эх үүсвэрийг дээд зэргээр дайчилж тооцоод өмнөх оныхоос 62 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өссөн, хоёрдугаарт, дотоодын нийт өсөлт өмнөх оныхоос төлөвлөсөн хэмжээнээс өсөх хандлагатай байгаа. Орлогын зүйл нэлээд дайчилж төлөвлөсөн гэж бодож байгаа.
Ирэх жилийн төсвийн алдагдал 150,9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх жилийнхээс19.4 тэрбумаар нэмэгдсэн тооцоо гарч байгаа юм. Орлого нэмэх бүх л нүх сүв, боломжийг хайж тооцсон учраас дахин орлогыг нэмэх шинэ эх үүсвэр бодож олох боломжгүй гэсэн хариуг өгч байна. Гэтэл манай дээр амласан бэлэн мөнгө төсөвт ороогүй байхад л төсвийн алдагдал 106 тэрбум төгрөгт хүрч байгаа нь сэтгэл түгшээж байгаа юм. Төсвийн орлого нэмэх эх үүсвэрт юмны үнийн өсөлтийг ч оруулж тооцсон тухай эх сурвалжууд ярьж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жил цалин тэтгэврийг таван хувиар нэмэх юм байна. Yүнийг дагаад энэ хэмжээнд юмны үнийг өсгөх тооцоо гаргасан байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button