Оюутнууд хөнгөлөлтийн картаараа зорчиж болно
Автобус компани найм, Хөх Монгол ХХК-ийн таван шинэ автобусыг Бэлхийн эцсийн буудлаас Вокзал хүртэл үйлчилгээнд явуулж байгаа аж. Тус газарт иргэдээс Бэлхийн чиглэлд зөвхөн микроавтобусууд үйлчилгээ явуулдаг. Тиймээс оюутны хөнгөлөлтийн карт, өндөр настнууд 2004 үнэмлэхээр зорчих аргагүй болоод байна гэсэн гомдол гаргажээ. Үүний дагуу судалж үзээд том оврын автобусыг үйлчилгээнд гаргаж микроавтобусыг цөөрүүлж байгаа аж.
2004.10.05, Зууны мэдээ