Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид тодорлоо
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд УИХ-ын сонгуульд оролцсоны нэгэн адилаар МАХН, Ардчилсан нам, ИЗ-БНН, Эх орон-МАСШН нэгдсэн Эх орон-Ардчилал эвсэл, бие даан нэр дэвшигчид болон БНН, МҮНН, МНН зэрэг дөрвөн нам албан буе эвсэл маягаар оролцох аж.
Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл ажил оволзож, хүйтний улирал хаалга тогшиж байгаа ч иргэд, сонгогчид орон нутгийн сонгуульд нийтээр оролцохыг Сонгуулийн ерөнхий хороо болон улстөрийн хүчмүүд уриалсаар байна. Олон нийтийн сонголтоор хэт тэнцвэртэй парламент сонгогдон зөвшилцөл хэмээх харилцан ойлголцох үйл явц сунжирсаар олон нийтийн сонгуульд хандах идэвхийг бууруулж магадгүй хүчин зүйлс бий болоод байгаа учир ийн сэрэмжлүүлж байгаа аж. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн хурлын сонгуулийн тухаи хуульд заасны дагуу тухайн орон нутгийн сонгогчдын 50 хувь нь санал хураалтад оролцоогүй бол тухайн сонгуулийг хүчингүй болгохоор заасан байдаг. Тиймээс ч иргэдийг орон нутгийн сонгуульд оролцох оролцоог идэвхжүүлэхэд анхаарал тавьж байгаа аж. Үүнээс гадна
-Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, хүндэтгэн үзэх өөр шалтгаанаас бусад нөхцөлд урьд зарласнаас өөр байранд, түүнчлэн шилжигчдийн саналыг битүүмжилж авенаас бусад тохиолдолд урьд зарласнаас өөр өдер санал авсан
-Санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан үрэгдүүлеэн, хуульд заасан цагаас нэмеэн өмнө нээсэн
-Сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлеэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн
-Сонгуулийн хорооны гишүүн бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтруүлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн сонгуулийн хуулийн зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэх мэт тохиолдолд сонгуулийг хүчингүйд тооцох юм байна.
Орон нутгийн төлөөллөө сонгох гэж байгаа иргэдэд дахин сануулан хэлэхэд та аравдугаар сарын 17-ны ням гаригт өөрийн харьяа тойрог, хэсгийн хорооны санал өгөх байранд очин саналаа өгнө. Тойрог хэегийн хорооны санал авах байрны байрлалыг нөгөөдөр гэхэд олон нийтэд танилцуулан сурталчилсан байх ёстой.
Орон нутгийн сонгуульд тухайн аймаг сум, дүүрэг, хороонд амьдардаг иргэдийн бүртгэлийн нэрсээр сонгогчдын нэрсийн бүртгэлийг гаргадаг учир УИХ-ын сонгууль шиг тусгайлсан Сонгогчийн үнэмлэх олгодоггүй. Харин та өөрийн оршин суугаа газрын сонгуулийн хэсэгт нэр тань бүртгэгдсэн эсэхийг аравдугаар сарын 09-нөөс өмнө тухайн хороо, хэсэгтээ ил тавин харуулах нэрсийн жагсаалтаас нягтлан харж болно. УИХ- ын сонгуулийн үеэр өөр тойргоос хүмүүс олноороо шилжин ирэх нэрийдлээр санал өгөн сонгогчдын саналд нөлөөлсөн талаар олонтаа мэдээлэгдэн нэлээд маргаан дэгдсэн. Орон нутгийн сонгуульд ийм маргаан, будилаан гаргахгүй байхыг Сонгуулийн Ерөнхий хорооноос анхааруулж байгаа. Тэгээд ч өөрийн амьдарч буй орон нутгийн асуудлыг шийдвэрлэх төлөөллөө сонгож байгаагийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн саналыг илэрхийлэх ёстой билээ. Иймээс иргэд өөрийн харьяаллын нутаг дэвсгэртээ л санал өгөх бөгөөд өөр орон нутагт шилжиж байгаа тохиолдолд сонгууль болохоос тав хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх ёстой юм байна. Нийслэлийн хувьд дүүрэг дотроо хорооддоо шилжилт хийлгэж саналаа өгч болно. Харин албан ёсоор шилжилт хөдөлгөөнөө хийгээгүй бол нийслэлийн иргэд өөр дүүргийн хороонд санал өгч болохгүй юм байна.
Санал хураалт Сонгуулиин хуульд зааснаар аравдугаар сарын 17-ны өдрийн 07.00-22.00 цаг хүртэл явагдана. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгож байгаагийн хувьд сонгогч бүр хөдөө орон нутагт бол аймаг, сум, нийслэлд хот дүүрэг гэсэн хоёр саналын хуудсанд өөрийн дэмжигчдийн нэрний өмнөх дугаарыг дугуйлан саналаа өгнө. Саналын хуудсыг тухайн орон нутгийн тойргийн хороод бэлтгэх бөгөөд
-Батлагдсан загварын буе хуудсаар санал өгсөн
-Сонгуулиин хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэг, хэегийн хорооны тэмдэггүй хуудсаар санал өгсөн
-Зааснаас өөр тэмдэглэгээ хийсэн нь аль нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн нь тодорхойгүй бол тухайн хуудсыг хүчингүйд тооцох юм байна.
Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид | |
Дашзэвэгийн Зоригт | нэгдүгээр тойрог |
Тогтохын Мөнхбаяр | хоёрдугаар тойрог |
Сүрэнжавыг Пүрэв | гуравдугаар тойрог |
Цэрэнбатын Сэдваанчиг | тавдугаар тойрог |
Содномын Бэхбат | зургадугаар тойрог |
Шүхэрийн Алтанцэцэг | есдүгээр тойрог |
Юмдоржийн Идэрцогт | 10 тойрог |
Найданпүрэвийн Энхтүвшин | 11 тойрог |
Даваанямын Очирхуяг | 12 тойрог |
Аюушийн Гантулга | 14 тойрог |
Сэмжидсүрэнгийн Ган-Эрдэнэ | 16 тойрог |
Пүрэвийн Отгонбаяр | 17 тойрог |
Сүхзагдын Сэнгэдорж | 19 тойрог |
Содномзундуйн Эрдэнэ | 20 тойрог |
Нямдаваагийн Гантөмөр | 22 тойрог |
Нямхүүгийн Батсайхан | 23 тойрог |
Төмөртогоогийн Болдбаатар | 24 тойрог |
Дондогжалын Мөнх-Очир | 25 тойрог |
Дашхүүгийн Гэрэлхүү | 26 тойрог |
Ломбын Эрхэмбаяр | 29 тойрог |
Дармаагийн Амарбаясгалан | 30 тойрог |
Жамганы Эрдэнэ-Уул | 31 тойрог |
Батын Батцэнгэл | 34 тойрог |
Шаравдоржийн Түвдэндорж | 35 тойрог |
Сорогжоогийн Очирбат | 36 тойрог |
Эрдэнийн Ганболд | 37 тойрог |
Даваагийн Нямхүү | 38 тойрог |
Дашжамцын Баттулга | 40 тойрог |
МАХН-аас нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид | |
Жасрайн Жанцан | нэгдүгээр тойрог |
Ядамжавын Аюушжав | хоёрдугаар тойрог |
Мягмаржавын Ганбаатар | гуравдугаар тойрог |
Цэгмидийн Болд | дөрөвдүгээр тойрог |
Батзоригийн Эрдэнэбат | тавдугаар тойрог |
Тогмидийн Гантөмөр | зургадугаар тойрог |
Бат-Очирын Пүрэвжав | долдугаар тйрог |
Түндэвийн Энхтайван | наймдугаар тойрог |
Бямбасүрэнгийн Лхагва | есдүгээр тойрог |
Цогтын Батбаяр | 10 тойрог |
Нямаагийн Хажидсүрэн | 11 тойрог |
Дэлэгийн Загджав | 12 тойрог |
Пүрэвжилийн Мөнхжаргал | 13 тойрог |
Санжаажавын Батмөнх | 14 тойрог |
Лувсангийн Доржсамбуу | 15 тойрог |
Ванчигдоржийн Отгондэмбэрэл | 16 тойрог |
Энэбишийн Мөнх-Очир | 17 тойрог |
Пэлжидийн Алтангэрэл | 18 тойрог |
Пүрэвдоржийн Цогтбаатар | 19 тойрог |
Дугаржавын Баасансүрэн | 20 тойрог |
Отгонбаярын Даваасамбуу | 21 тойрог |
Лхүндэвийн Найдан | 22 тойрог |
Түдэвийг Билэгт | 23 тойрог |
Батжаргалын Батзориг | 24 тойрог |
Бульдангийн Эрдэнэбилэг | 25 тойрог |
Дагвын Баярсайхан | 26 тойрог |
Батбаярын Ундармаа | 27 тойрог |
Нордовын Болормаа | 28 тойрог |
Пүрэвдоржийн Хангал | 29 тойрог |
Гомбосүрэнгийн Мөнхбаяр | 30 тойрог |
Миеэгомбын Энхболд | 31 тойрог |
Цэдэнбалын Цогзолмаа | 32 тойрог |
Цэндсүрэнгийн Түмэнгэрэл | 33 тойрог |
Дамжингийн Бат-Эрдэнэ | 34 тойрог |
Дагвадоржийн Очирбат | 35 тойрог |
Сэнгээгийн Баянмөнх | 36 тойрог |
Дондогийн Энхбаяр | 37 тойрог |
Барадын Отгонзул | 38 тойрог |
Гунгаажавын Өлзийбүрэн | 39 тойрог |
Дэмбэрэлийн Энхбаяр | 40 тойрог |
(өдрийн сонин 2004.10.05 246)