Шилдэг 12 клип маргааш тодорно

Дэлхийн хөгжмийн МТҮ болон Үideo Awards наадмаас санаа аван анх удаа зохиож буй уг ёслолоор өнгөрсөн оны нэгдүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд мэндэлсэн клипүүдээс шилдгийг тодруулах юм. Эхний шалгаруулалтад 200 гаруй клип өрсөлдсөнөөс 60-ыг нь сонгон авснаа шүүгчид дуулгалаа. Їзэгчдийн бус зөвхөн мэргэжлийн хүмүүсийн санал асуулгаар 12 төрөлд шилдгийг тодруулах аж. Тэдний бүрэлдэхүүнд UBS телевизийн уран сайхны удирдаач Ж.Баяр, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, зураач С.Саранцацралт, Боролдой студийн захирал Д.Мягмар нарын есөн хүн багтжээ.
ҮBS music нэвтрүүлгийн таван насны төрсөн өдөрт зориулж буйг ёслолын анхны хөтлөгч нар нь хөтөлж, дурсамжаа хуваалцахаар зэхжээ.
/Өнөөдөр, 2004, 10.05, 232/