Үнэтэй жипүүд солонгос машинаар солигдоно

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний нэмэх боломжийг багасгах магадлалтай. Гэвч шинэ засгийн газрын маань дэлхийн жишгээр яам агентлагийн бүтэц зохион байгуулалт, тоог өөрчлөхөөс ажлаа эхэлж байгаа бололтой. Хэт төвлөрсөн нүсэр яамдыг задалж, өндөр хариуцлагатай, олон шат дамжлагагүй болгон өөрчлөхийг зорьж байгаа гэнэ. Нөгөө талаар үргүй зардалтай нэгийгээ үзэж, нэхийгээ тайлахаар зэхэж байна. Нэгэнт л сайд нь 80 саяын машин унах эсэхээс яамны бодлого хамаардаггүй. Жип хөлөглөмөгц, аймгийн хөгжил түргэсэж, ард иргэдийн амьдрал дээшилдэггүй тул засгийн газар юутай ч тансаг машинуудаа борлуулж, зүгээр солонгос тэргүүд авах аж. Энэ нь эргээд ард түмэнд сайнаар нөлөөлж, Монголд ашигтай зүйл нэмүүлэхийн төлөө хийж байгаа алхам юм. Үүнд татвар төлөлөгчдөө ч хүндэтгэж, төлсөн мөнгөөр нь авсан үнэтэй машинуудаасаа Засгийн газар татгалзаж, дуудлага худалдаа хийхээр бэлтгэж эхэллээ.
2004.10.05, 81-р суваг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button