Дэд сайдуудыг орон нутгийн сонгуулийн дараа томилох уу?

Сураг сонсвол өчигдөр МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Их тэнгэр хавиар буйдхан газар сонгож их л нууцлаг байдлаар хуралдсан сурагтай байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар бол МАХН намынхаа эрх ашгийг хатуухан хамгаалж чадах нэлээд нухацтай шалгуураар дэд сайдуудаа тодруулахаар ярилцаж байгаа гэнэ. Дэд сайдын томилгоог орон нутгийн сонгуулийн дараа хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд ч МАХН-ын Удирдах зөвлөлийнхний дунд байгаа юм байна. Тэд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулийн адил будлиантуулж магадгүй гэж болгоомжилж байгаа бололтой.
/Өнөөдөр, 2004, 10.05, 232/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button