Иж Нобелийн шагнал гардууллаа
Иж Нобелийн шагналыг шинжлэх ухааны салбарт хамгийн сонирхолтой нээлт хийсэн хүмүүст гардуулдаг уламжлалтай билээ. Профессор Стивен Стак, Детройт Гундлах, Жеймс Гундлах нар Канри хөгжим амиа хорлогсдод хэрхэн нөлөөлсөн, Кока Кола компани усыг уух аргагүй шингэн болгож чадсан, аав хүү хоёр болох Дональд болон Фрэнк Симт нар халцарсан хэсгээ нуух үсний шинэ засалтыг бий болгосныхоо төлөө энэ жилийн шагналыг тус тус хүртсэн байна.
Таван минут гэгч дүрмийг сэдсэн Жилиан Кларк ч иж Нобелийн шагналыг хүртжээ. Энэ ер бусын дүрмээр бол хүн идэх юм газар унагаад тэр нь 5-аас доош минут шалан дээр байсан бол эрүүл мэндэд нь ямар ч хоргүй гэнэ. Энэ дүрмийг эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 56 хувь нь өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлдэг болохыг Ж.Кларк тогтоосон. Харин иж Нобелийн энхтайваны шагналыг караоке анх санаачилсан Японы иргэн Дайсуке Инуе хүртлээ.
/Өдрийн сонин, 2004, 10.05, 246/