С.Зоригийн хэргийг илрүүлэх сонирхолгүй хүмүүс төрийн өндөр албан тушаалд очлоо

Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг илрүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байгаа гэдэг боловч доривтой ахиц гарсангуй мартагдах тийшээ болж байна.
Аллага гарах үеийн улс төрийн нөхцөл байдлыг аваад үзвэл Элбэгдоржийн ЗГ огцорчихсон,талийгаач өөрөө ерөнхий сайдад нэр дэвшээд ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг авчихсан байсан. Тэр үеийн улс төрийн тоглоомын дүрмээр гол тоглогчид нь Ц.Элбэгдорж, Э.Бат- YYл, Б.Баабар, Да.Ганболд, Р.Амаржаргал, Р.Гончигдорж. Н.Алтанхуяаг, Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар байсан. Харин М.Энхсайхан тоглоомноос албан ёсоор хасагдсан байсан ба түүнийг дээрх эвслийн нэр бүхий хүмүүс Н.Энхбаяр,Ц.Нямдорж нартай нийлж улс төрийн тавцангаас зайлуулчихсан,
өөрөөр хэлбэл М.Энхсайхныг ерөнхий сайдаас нь ямар ч шалтгаангүйгээр огцруулж байлаа.Талийгаач ерөнхий сайдад нэр дэвшсэн нь тодорхой төрийн өндөр албан тушаалтан болон улс төр бизнесын томоохон бүлэглэлүүдийн эрх ашигтай ноцтой зөрчилдсөн нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас ойлгогддог.Барууны орнуудад ер нь улс төрийн аллагууд хэзээ ч илэрдэггүй,илрүүлэхгүй байх бүх арга хэмжээг урьдчилаад авчихсан байдаг,эд мөрийн баримтуудыг ор мөргүй устгах ч юм уу,хүчний байгууллагад хэргийг илрүүлэх боломжыг олгодоггүй,өөрснөө төрийн өндөр албан тушаалд байдаг гэх зэрэг.Энд нэг сонин юм байдаг тэр нь Элбэгдорж ХУ нам болон өөрийн журмын нөхөдтэйгээ нийлж Энхсайхныг унагаж өөрөө ерөнхий сайд болчоод ЦЕГ-ын даргаар хурандаа Мөрөнг томилсон.Мөрөн нь хэргийн газар баахан хүн дуудан оруулж мөр балласан,мөн тухайн үеийн Эрүүл мэндийн яамны сайд байсан Ши.Батбаярт мэдэгдэлгүй яаран сандран задлан шинжилгээ хийлгэсэн гэдэг.Энэ хэргийг хариуцаж авсан мэргэжлийн туршлагатай хүмүүс болох Жамъяансэнгээ, Базаргүр нарыг Мөрөн ажлын хэсгээс нь өөрчилсөн зайлуулсан.Энэ тухай хурандаа Базаргүр Мөрөн уг хэрэгтэй холбоотой олон баримтуудыг устгасан гэж сонин хэвлэлээр удаа дараа ярилцлага өгч байсан.Хамгийн гайхалтай нь Элбэгдоржийг ерөнхий сайд байхад ЦЕГ-ын даргаар томилогдсон Мөрөн маань 2000 оны УИХ-ын сонгуульд уг хэргээр шоудаж,ХУ намын нэр дээр өрсөлдөж гишүүнээр сонгогдож байсныг мэднэ.Мань хүн сонгогдхоосоо өмнө энэ хэргийг илрүүлнэ,харин эвслийн засгийн газрын үед хэзээ ч илрэхгүй гэдгийг итгэлтэй хэлэх байна гэж МYТВ зарлаж байсан.Харамсалтай нь Мөрөн гишүүн болоод,МАХН 2000 оны сонгуульд ялсан боловч энэ хэрэг илрэх нь байтугай мартагдаж эхэлснийг олон түмэн мэдэж байгаа.Тэгвэл 2004 оны сонгуулийн үр дүнд бий болсон их эвслийн ЗГ-т уг хэргийг илрүүлхийн төлөө ажиллана гэдэгт ард түмэн итгэл хүлээлгэж байгаа.Тэгээд ч талийгаачын дүү ИЗН-ын тэргүүн С.Оюун эрх мэдэлд ойртсон болохоор энэ хэрэгт анхаарлаа хандуулж ажиллах нь тодорхой.Анх 1998 онд нийгмийн өрөвдүүлэх сэтгэлгээн дээр дөрөөлж,цэвэр ахынхаа нэр хүндээр зардал багатайгаар төвөггүйхэн их улс төрд орж ирсэн.Тийм учраас сонгогчдын өмнө,ард түмний өмнө ёс суртхууны хариуцлага хүлээх үүрэгтэй хүн.Одоо бол тэрээр тодорхой хэмжээнд өөрийн орон зай нэр хүндтэй болсон хэн бэ гэдгээ харуулсан.Харамсалтай нь түүний улс төрийн байр буурь тогтворгүй холбиромтгой,анх эвсэл байгуулагдахад хандаж байсан хандлага,улс төрийн алхам зэрэг нь ахынх нь бусдад хороолгосон хэргийг илрүүлэхгүй байх зорилготой,үүрд дарах хүсэлтэй тэр сонирхлын бүлэглэлтэй түнш болсон байгаа нь аймшигтай.Эх орон ардчилал эвслийг байгуулагдахад эвсэлд орно орохгүй гэж баахан мунгинасан,тэр ч байтугай МАХН-тай эвсэж сонгуульд оролцоно гээд Идэвхтэн даргатай уулзаад хүртэл явж байсан,Алтан гадасынхантай нийлж М.Энхсайхныг намын даргаас нь огцруулах гэж үзээд чадалгүй сонгууль дөхсөн учир гуйлгуулах гэж байсан биш өөрснөө гүйж очиж нэгдэж байсан.
Эвсэл сонгуульд ялбал УИХ-ын дарга болхоор Алтан гадастай тохиролцсон гэдэг.Гэтэл Алтан гадас нь болон түүнийг хүрээлдэг бизнес бүлэглэлүүд С.Зоригын бусдад хороогдсон хэргийг илрүүлэхгүй байх,дарах сонирхолтой хүмүүс байдаг.Энэ талаар ч саяхан Монголын нэг өдөр сонин дээр ИЗН-ыг анх үүсгэн байгуулалцсан хүний нэг Эрдэнэбилэг энэ хэргийг илрүүлэхгүй байх,дарах сонирхолтой тэр хүмүүс тэр бүлэглэлүүд,зөвшилцөл нэрийн дор төрийн өндөр албан тушаалд очиж байна гэж ярьсан байна.Магадгүй энэ хэргийн захиалагч улс төр бизнесын бүлэглэлүүд нь зохион байгуулалттайгаар бодлогтойгоор С.Оюуныг дэмжиж тэтгэж улс төрийн холбоотноо болгож байж болох юм.Мэдээж тийм стратегын алсыг харсан сонирхол байгаа тэр бүлэглэлүүдэд.Харин энэ хэргийг илрүүлэх сонирхолтой хүмүүсийг зохион байгуулалттайгаар улс төрөөс шахаж байх шиг.МАХН тийм л сайн юм бол өнгөрсөн 4 жил энэ хэргийг илрүүлээд Ардчиллынхныг шоронд хийх байсан биз дарамдалдаг,рекетлэдэг Ц.Нямдорж гуай хүн баривчлаад,сэтгүүлчийг шоронд хиййгээд л,баахан сонингуудыг шалгах нэрийдлээр хаагаад ,бусад сонингуудаар нь өөрснийгөө магтуулаад л!.Тэгэхээр МАХН-ын удирдлагууд АН доторхи уг хэргийг илрүүлэх сонирхолгүй тэр бүлэглэлтэй эрх ашиг нийлдэг нь эрүүл саруулаар хардаг хэнд ч гэсэн ойлгогддог.Гэтэл С.Оюун дарга маань Ху намтай нийлж хуйвалддаг Алтан гадастай нэг бүлэглэл болоод шагналд нь УИХ-ын дэд дарга болчоод явж байгаа нь хармсалтай цаг хугацаа түүнийг шүүх биздээ.Түүнийг анх сонгож байсан Дорнод аймгийн сонгогчид ахынхаа үйл хэргийг үргэлжлүүл,энэ хэргийг илрүүсэй гэж түүнд итгэл найдвар хүлээлгэсэн болхоос,Алтан гадастай хуйвалдаж улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг өөрийнх нь ярьдгаар шударга зарчим барьж ажилладаг, эрүүл саруул тэр улс төрийн бүлэглэлийг улс төрөөс шах гэж сонгоогүй л байх.Эвслийг 34 суудал авахад нь гол нөлөө үзүүлсэн итгэлийн 10 мян төгрөг буюу хүүхдээр дамжуулан өрх гэрийг тэтгэх нийгмийн цоо шинэ бодлогийг санаачилсан Гүндалайг ЗГ-т орж ажиллахыг нь Элбэгдоржийнхон болон,Алтан гадасынхан тас хориглож чадлаа.Хувь хүний чадамжаас гэхээсээ илүү итгэлийн 10 мян төгрөгийн хүчээр гарч ирсэн хүмүүс олон байгаа.Хатагтай С.Оюун сонгуулийн сурталчилгааныхаа үеээр хамгийн их ярьж явсан юм нь итгэлийн 10 мянга,үүнийг сард хуваавал 330 төг буюу ганц талхны мөнгө,манай улс ядуу байж болно гэхдээ хүүхдүүддээ ганц талх өгч чадахгуй гэж бодохгүй байна гэж их ярьсан даа.Энэ санааг гаргасан тэр хүнийг ЗГ-ын гишүүн болгох тал дээр огт дэмжсэнгүй,тэр ч бүү хэл амандаа ус балгасан юм шиг юу ч дуугараагүй нь сонин харагдаж байна лээ.УИХ-ын дэд даргийн суудлаар амаа үдүүлчихсэн гэж бодохгүй л байна.Хаа байна түүний ярьдаг шударга ёс!Хувьсгалыг суутнууд хийж адгийн шаарнууд үр дүнг нь хүртдэг гэж О.Ф.Бисмарк хэлсэн байдаг.Эвслийн гол менежмент,гол санааг гаргаж энэ сонгуульд амжилттай оролцуулж парламентад 4 суудалтай байсныг нь 34 болгож чадсан тэр хүмүүс эрх мэдлийн гадуур үлдлээ.Намаа унагаж хаячхаад амиа бодоод АНУ-д сурхаар явсан Элбэгээ эх орондоо ирээд улс төрд орохгүй Хархоринд амьдрана гээд л худлаа яриад байсан чинь ерөнхий сайд болчихсон байх юм.Одоо Элбэгээгийнхэн,Алтан гадасынхан,хуучин МYДН-ынхан үхсэн ангын мах руу улангасан дайрч байгаа махчин шувууд шиг ичихгүй албан тушаалаа хуваан авч бялуурч байна.Гэтэл тэр анг агнасан хүмүүс нь хөндлөнгөөс хараад л зогсож байна.Харин Алтан гадасын boss Р.Гончигдорж гуай сурсан зангаараа өөрийн нь хамгийн их айдаг хучирхэг өрсөлдөгч нь болох М.Энхсайхныг намын даргаас нь зайлуулж 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр холбоотнуудтайгаа тохиролцож байх шиг.

Ч.Чойнхор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button