УИХ-ын хоёр суудал одоо болтол эзгүй байна

Одоохондоо хүч тэнцүү байгаа хоёр намын хувьд хоёр тойргийн асуудлыг шүүхээс хэрхэн шийдэхээс парламентад хэн нь давуу эрхтэй болох вэ гэдэг нь шийдэгдэх болоод байгаа. УИХ-ын 24, 59 дүгээр тойргоос аль намын хэн нь гарах вэ гэдгийг сонгогчид хэдийнэ шийдээд өгчихсөн баймаар. Гэтэл буруу зөв санал өгсөн, бас хураасан гэдэг маргаанаас болоод асуудлыг шүүхийн шатанд шилжүүлжээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 24 дүгээр тойрогт Энхболд ялсныг баталсан шийдвэр гаргаж эрхийг нь баталгаажуулахыг СЕХ-нд даалгасан. Гэтэл өрсөлдөгч Сугар нь давж заалдсанаас болоод асуудал дахиад л хугацаа алдаад байгаа. Энэ асуудлаар тодруулахад
-Нэгэнт нийслэлийн шүүхийн шийдвэр гарчихсан байхад 24 дүгээр тойрог дээр СЕХ нэгэнт гарсан шийдвэрийг дахин авч хэлэлцэх ёсгүй байсан. Нэр дэвшигч Энхболдын УИХ-аар сонгогдсоныг хүлээн зөвшөөрөх ёстой байтал дахиж шийдвэр гаргаад, тэрийг хүчингүй болгоод дахин сонгууль явуулна гэдэг нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа явуулсныг шүүх шийдээд шийдвэр гаргасан. Тэгэхээр хуулийн дагуу гомдол гаргагч тал маань давж заалдах эрхтэй байдаг болохоор Дээд шүүхийн процесст орсон асуудал Дээд шүүхээрээ гомдол гаргаад Дээд шүүхийн шийдвэрийг гартал хүлээх ёстой болж байна.
Асуудлыг Захиргааны хэргийн шүүхийн дээд шатанд шийдэх ёстой болсон. Гэтэл одоогоор Улсын дээд шүүхийн дэргэдэх захиргааны хэргийн тэнхмийн шүүгч томилогдохгүй удаж байгаа нь байдлыг хүндрүүлж байгаа юм байна. Їүнээс болж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди өнгөрсөн есдүгээр сарын 10-нд УИХ-д албан бичиг хүргүүлж яаралтай арга хэмжээ авахыг анхааруулжээ. Уг албан бичигт дурдахдаа, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог иж бүрэн бүрдүүлж хэвийн ажиллуулах, УИХ-ын зарим тойрогт гарсан маргааныг хууль зүйн дагуу эцэслэн шийдвэрлэхийн тулд шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг УИХ-д яаралтай танилцуулах шаардлагатай байгааг дурдсан байлаа.
-Энэ жилийн онцлог нь Захиргааны хэргийн шүүхээр энэ асуудлыг шийдэхгүй. СЕХ-ы шийдвэрийг давж заалдаж гомдлыг Захиргааны хэргийн шүүх гаргах боломжтой болсон. Тэгэхээр энэ захиргааны хэргийн шүүхэд нэгэнт гомдол гараад тэр гомдол нь хуулийнхаа дагуу давж заалдсан тохиолдолд дээд шатны шүүхээр шийдэгддэг ийм процедурт хүлээгдээд байна.
УИХ-ын сонгуулийн хоёр тойргийн будлианыг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тэнхмийн шүүгчид нь одоо болтол ажилдаа ороогүй байгаагаас болж бүх асуудал гацжээ. Гэтэл УИХ тэнхмийн шүүгчдийг нь хурдан томилох асуудлыг хэлэлцэхгүй цаг сунгаж Ерөнхийлөгчийн сануулгыг ч ойшоохгүй байгаа нь хуульчдын гайхшралыг төрүүлж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button