Монголд Чингис хаанд зориулсан цогцолборыг олжээ

Кокугакуин болон Ниигатагийн их сургуулийн эрдэмтдийн мэдэгдсэнээр археологчдын олсон цогцолбор нь XIII-XIY зуунд хамаарах аж. Одоогийн байдлаар Чингис хааныг оршуулсан газрыг олоогүй байгаа бөгөөд чухам хаана хөдөөлүүлснийг тухайн үедээ чандлан нууцалж байсан юм. Их хааны оршуулгад оролцсон хүмүүсийг хожим нь цаазалсан гэнэ. Ниигатагийн их сургуулийн доцент Нориюки Сираисигийн үзэж байгаагаар Чингис хааны шарил нь цогцолбороос 12 км-ийн зайтай байх ёстой юм. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга хэмээх газар эрдэмтэд 2001 оноос эхлэн малтлага хийж эхэлсэн.
/Өдрийн сонин, 2004, 10.06, 247/