Төрийн ордны компьютерийн сүлжээ порно сайтаас вирусддэг

Сүлжээний инженергээд сүржин нэртэй алба бүхэл бүтэн нэг өрөөг эзэгнэнхэн суудаг боловч вирусээ дийлж чаддаггүй нь энэ аж. Үнэндээ мундаг сүлжээний инженер байгаад ч вирусээ дийлэхгүй хэмээн учир мэдэх нэгэн ам алдсан юм. Учир нь хийх ажлаа олж ядсан ордны мини банзалтай бүсгүйчүүд, эр хүн болох гэж яваа хөвгүүд сав л хийвэл порно сайт руу ороод суучихдагаас ийнхүү вирусддэг аж. Өнгөрсөн дөрвөн жилээс нааш хуримтлагдсан энэ вирусыг хичнээндахин цэвэрлээд ч нэмэргүй байдаг гэнэ. Тиймээс үнэхээр вирусээсээ салж, ажлаа хийе л гэвэл порно сайтын эрхэм хэрэглэгчидтэйгээ тэмцэх хэрэгтэй болж. Ер нь саарал ордон гэж ард түмнээс татвар нэрээр авсан хөрөнгөөр цөөн эрх мэдэлтнүүд хийгээд тэдний хормойд зүүгдсэн шалдар булдар хүмүүсийн дуртай зүйлээ хийж дураараа дургих газар гэдгийг жирийн ард түмэн тэр бүр мэддэггүй биз ээ. Гишүүдийн туслахууд ч, ялгаагүй зав л гарвал chat-лаад, бие биедээ хайр зарлаад суучихдагийг эрхэм түшээд нь мэддэг болов уу.
2004.10.06, Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button