Ч.Содтуяа фото миссээр шалгарчээ

Арлын Японд бэлтгэлээ хийж буй тэрбээр Дэлхийн миссийн урьдчилсан шоунд оролцон, фото миссээр тодорсон байна.
Дэлхийн гоо бүсгүйн титмийн төлөө өрсөлдөж буй орон орны үзэсгэлэнт охидын чухал шалгуур уг шоу нь өнгөрсөн сарын 28-нд Токио хотод болжээ. Нүүрэндээ баярын мишээл тодруулан, монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг илтгэн зогсох Ч.Содтуяагийн дурсгалт агшинг Ройтерс агентлагийн вэб хуудаснаа гурав хоногийн өмнө тавьсан байна. Тэмцээний өмнөх хүндхэн сорилтыг амжилттай давсан Ч.Содтуяа эцсийн шалгалтаа Хятадад өгнө.
60 гаруй орны гоо бүсгүй оролцох Дэлхийн мисс ес хоногийн дараа Бээжин хотод болох юм.
/2004.10.07, Өнөөдөр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button