Yр хөндөлт-ийн талаар интернэт ярилцлага хийлээ
-Үр хөндөлт гэж чухам юу вэ? Үр хөндөлтөөс болж дахин жирэмслэхгүй байх магадлал хэдэн хувьтай байдаг вэ?
-Үр хөндөлт гэдэг нь жирэмсний 22 долоо хоногийн дотор үр хөврөлийг умайгаас зориудаар гаргаж жирэмслэлтийг таслахыг хэлнэ. Энэ нь эрт хожуу гэж хоёр янз байдаг. 3 сар дотор бол өөрийн хүсэлтээр түүнээс дээш бол эмнэлгийн заалтаар хийдэг
Манай улсын хувьд үр хөндөлтийг албан ёсоор зөвшөөрдөг үү?
-үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн, гэхдээ жирэмсний эхний 12 долоо хоногт боломжтой гэхдээ эхийн өөрийн хүсэлтээр л үр хөндөнө. Хүн амын ихэнх хэсэг нь үр хөндөлтийг чөлөөтэй байлгахыг хүсдэг. Хориглосноор хор уршиг ихтэй
-хүсээгүй жирэмслэлт маш их байхад эмчийн хяналтан дор биш арга хэрэглээд амь насаа алдах нь ихдэх юм бишүү?
-Хүн амын ихэнх хэсэг нь үр хөндөлтийг чөлөөтэй байлгахыг хүсдэг. Хориглосноор гарах хор уршиг ихтэй
Жирэмслэхээс хамгаалах эмнүүд ямар үр нөлөөтөй вэ? Жирэмслэхээс хамгаалах аргуудаас хүний биед хамгийн найдвартай гаж нөлөөгүй арга нь юу вэ? Мөнгол хүний биед сөрөг нөлөө бий юу?
-жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн аргуудад эм суулгац, тариа, ерөндөг, бэлгэвч гэх мэтийн аргууд орж байна. Хамгийн хор багатай найдвартай нь бэлгэвч, найдвартай талаасааа эм, суулгац, ерөндөг, тариа илүү байдаг. Хуанлийн арга бол хамгийн найдвар муутай аргад ордог. Тиймээс эмэгтэйчүүд маань өөртөө тохирсон аргыг зөв сонгож хэрэглэх нь зүйтэй шүү
-Жирэмсэнээс хамгаалах эмийг их хэргэлсэнээр эмэгтэй хүн үргүй болж байна гэж сонссон. Тэгэхээр энэ эмнүүд маш хүчтэй, бас нэг талаар хортой байна гэж ойлгож болох уу?
-Эм ууснаар үргүй болно гэсэн юм байхгүй. Энэ бол маш буруу ойлголт.
-эмүүдийг байнга хэрэглэвэл яах вэ
-Ойрхон олон дахин хэрэглэх нь муу
-Жирэмсэнээс хамгаалахын тулд үр хөндөлтийг 72 цагийн дотор устгадаг эм байдаг гэсэн бөгөөд энэ нь сүүлдээ үйлчилхээ байдаг гэж сонссон. Үнэн үү?
-Пастинор гэдэг эм бий. Постинор бол байнгын жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл. хэрэглээгүй тохиолдолд бэлгийн харьцааны дараа 72 цагийн дотор уудаг эм юм. Ойрхон олон хэрэглэх нь буруу
-постинорын сөрөг нөлөө нь юу вэ
-Постинорт дааварын тун ихтэй учир олон дахин байнга хэрэглэх нь зохимжгүй.
-Постинорийг эхний эмийг ууснаас 12 цагий дараа дараа дараагийн эмийг уух ёстой гэж байдаг. Түүнээс нэг цагаар хоцорчихвол үйлчилэхгүй гэсэн үг үү?
-зааврын дагуу, цагаа баримталж зөв хэрэглэх нь зүйтэй
-Жирэмсэнээс хамгаалах эмийг хэрэглэхээр таргалаад байх шиг санагдах юм.
-Үүнд санаа зоволтгүй ээ. Эм ууснаар таргалах гаж нөлөө байхгүй.
-Жирэмсэнээс хамгаалах эмийг байнга хэрэглэсэнээр сөрөг нөлөө бий юу?
-Үүнийг тогтмол хэрэглэсэнээр гаж сөрөг нөлөө байхгүй. Эрүүл хүнд өөрчлөлт орохгүйгээр доз тунгаар савлагдсан байдаг.
-Ямар эмийг нь мэдэхгүй байна гадуур их зардаг өдөр болгоноор сар уудаг эм байдаг тэр хэр хортой вэ?
-Регивидон гэдэг эм байдаг түүнийг л хэлээд байгаа байх. Энэ бол хор багатай.
сард 21 удаа уугаад үргэлжлүүлээд биений юмны мөчлөг болгондоо хэрэглэх ёстой
-Төрөөгүй эмэгтэй жирэмсэнээс хамгаалах эмийг хэрэглэж болох уу?
-хүүхэд гаргаагүй тохиолдолд болно гэхдээ эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэж болно
– эмнээс өөрөөр төрөөгүй эмэгтэй хүнд ямар арга хэрэглэвэл хор нөлөө бага вэ?
-Үр хөндүүлэх нь хэдий үед тохиромжтой байдаг вэ
-аль болох эрт хугацаанд өөрөөр хэлбэл 3 сар буюу 12 долоо хоногт үр хөндүүлэх, хугацаа алдвал хор нөлөө хүндрэл нь нэмэгдэх магадлалтай. түүнээс дээш хугацаанд эмнэлгийн тодорхой заалтаар хийнэ
-Би ерөндөг тавиулаад жил болж байна. Гэтэл сарын тэмдэг 2-3 хоног завсардаад дахин ирэх юм. Эмчид хандахаар цус тогтоох эм уу гэсэн. Энэ зөв үү?
-эмгэг байж магадгүй тул нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
-Би жирэмсэнээс хамгаалах эмийг байнга хэрэглэдэг. Бүр өдөр бүр. Энэ нь зөвүү, эм ууж байхдаа дунд нь завсарлах хэрэгтэй юу?
-Региведоныг ууж байгаа бол завсаргүй 21 хоног уух заавартай. Жирэмснээс хамгаалах зорилготой байгаа бол эмээ завсарлаж байгаа үедээ өөр арга хэрэглэх шаардлагатай
-Ер нь хэдэн насанд анхны төрөлт байвал тохиромжтой вэ?
-эмнэлэгийн нөхцөлд 20-24 насандаа анхны төрөлт байвал зүгээр
-Үр хөндүүлсэн тохиолдолд хавдар заавал үүсдэг гэдэг. Тэр хэр үнэн бэ?
-Энэ бол үндэслэлгүй. Хавдар заавал үүснэ гэсэн юм байхгүй.
-Өнөөдөр манайд хичнээн хүүхнүүд үр хөндүүлж байна вэ. Манай эмнэлэгүүд заримдаа хэдэн арваар нь үр хөндөлт явагддаг гэсэн?
-1000 төрөлт тутамд 230, 1000 төрөх насны эмэгтэйд 10 ноогдож байна. Дийлэнх олонх нь анхны үр хөндөлт байдаг. Гэхдээ давтан үр хөндөлт сүүлийн үед нэмэгдэж байна.
-Зарим хүмүүс маш олон удаа аборт хийлгэдэг мөртөлөө төрж л байдаг. Энэ нь төрж байгаа хүүдэд нь гаж нөлөө болох уу?
-хүүхдэд ямар ч нөлөө байхгүй. Харин эхэд төрөхийн хүндрэлүүд гарч болно.
-Авортод орж байгаа хүмүүсийн насны ангилал ямар байна вэ?
-ихэвчлэн 35-с доош насны хүмүүс их байх бөгөөд ер нь залуучууд үр хөндүүлэх нь их байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.
-Зулбах гэж юу гэсэн үг вэ, үр хөндөхөөс ялгаатай юу
-Ялгаатай. Зулбах нь ямар нэгэн шалтгаанаар үр хөврөл умайгаас гадагшлах үйл явцыг хэлнэ
-18 наснаас доош насны охид хэдэн хувийг эзэлж байна вэ?
19-с доош насны охидын жирэмслэлт нийт эхчүүдийн 7 хувийг эзэлдэг.
-Би анхныхаа хүүхдийг үр хөндүүлсэн. Одоогоор жирэмсэн болоогүй боловч байнга санаа зовж байдаг. Надад ямар нэг муу нөлөө байх болов уу?
-Шаардлага хангасан эмнэлэгт мэргэжлийн хүнээр хийлгэсэн бол нөлөө бага байх. Ер нь олон удаа орох нь мэдээж хор холбогдолтой тул давтан үр хөндүүлэхгүй байх талаар өөрсдөө анхаарах хэрэгтэй
-Оюутнууд сард бараг хоёр удаа үр хөндүүлдэг гэж сонссон.
-Сард хоёр удаа жирэмслэнэ гэж байхгүй. Харин эмнэлэгийн зүгээс жилд 2 удаа үр хөндүүлэхийг зөвшөөрдөг
-Манай залуучуудийн хувьд үр хөндөлт нь жирэмсэнээс хамгаалах арга болчихсон. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?
-энэ тал дээр бол гэр бүл төлөвлөлтийн аргын хүрэлцээг нэмэгдүүлэх (өөрөөр хэлбэл жир. хамгаалах хэрэгслийн олдоцыг нэмэгдүүлэх), хүмүүст сурталчлах зэргийг хэрэглэж байна
-Манайд маш олон хувийн эмнэлэг үр хөнддөг. Үүнд ямар нэг хяналт шаардлага гэж байна уу?
-хувийн эмнэлэгт зөвшөөрөл өгдөг. Гэхдээ багаж хэрэгсэл нь орчин үеийн гэх мэт шаардлага тавьдаг
-Хүүхэд гаргаагүй атлаа спирал тавиулах нь сөрөг нлөөтэй юу?
-эрүүл бол ямар нэгэн хор нөлөө байхгүй
-Нэг хүн жилд олон удаа үр хөндүүлж байгаа тухай яригдах юмаа. Үүнд хяналт тавих арга байдаг уу
-өөрсдөө анхаарал тавьж, эмчид үзүүлэхдээ үнэн зөв хэлж байх ёстой. Үүнийгээ хүмүүс ихэвчлэн нуудаг л даа. Энэ нь маш буруу зүйл юм.
-Мэдээж үр хөндүүлэх нь сөрөг нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Харин дараа нь үр тогтох болон тогтсон ч зулбахгүй байх гэсэн баталгаа байна уу?
-Энэ нь тухайн хүний биеийн байдал, эсргүүцэлтэй холбоотой. Түүнчлэн шаардлага хангасан баталгаатай эмнэлэгт үр хөндүүлэх хэрэгтэй.
-Үр хөндүүлсэний дараа юм үлдсэн байвал яах вэ?
– юм үлдэх нь маш аюултай. Эргээд эмчдээ үзүүлэх хэрэгтэй, эхо шинжилгээгээр хялбар оношилно. Цус алдахаас эхлээд хүндрэлүүд гарч болно.
-Үр хөндөлтөөс гарах үр дагаварыг нэрлээч
– эрт буюу хожуу хүндрэл, цус алдалт, юм үлдэх, өрөвсөл бий болох, умай гэмтэх алсад өрөвсөлтэй болж болно
-Би нэг хүүхэдтэй. Ерөндөг тавиулсан. Гэтэл секс хийхээр өвдөөд байх юм. Энэ нь зохихгүй байна гэсэн үгүү?
-Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Өвдөлт өгөх олон шалтгаан байж болно. Өвдөдт өгөөд байгаа бол тохироогүй байна л гэсэн үг.
-Ерөндөг удаан хэрэглэх нь хортой юу?
-Дээд талын хугацаа нь 5 жил хэрэглээд ерөндөгийг авахуулах шаардлагатай. Эмчийн зөвлөгөөнөөр цаашид дахин шинэ ерөндөг тавиулж болно
-18-аас доош насныхан үр хөндүүлэх нь гэмт хэрэг мөн үү
-Гэмт хэрэг биш бол хууль бус биш зүйл гэж үздэггүй.
-Үрэвсэл үүссэнийг яаж мэдэх вэ?
-Мэргэжлийн хүмүүс оношлохоос гадна өөрт шинж тэмдэг илэрч болно, жишээ нь, үтрээгээр хэвийн бус ялгадас гарах, хэвлийгээр өвдөх гм
–Сүүлийн үед харж байхад манай залуучуудийн хувьд үр хөндөх нь жирэмсэнээс хамгаалах арга болчихсон бололтой. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Ер нь давтан үр хөндөлтийг бууруулах бодлого баримталж байгаа. Үр хандалтийн өмнөх болон дараах зөвлөгөө өгөх ажлыг өргөжүүлж байна. Ингэснээр давтан үр хөндөлтийг бууруулах боломжтой гэж үзэж байна.
-Yр хөндөлтийн хор уршиг болон түүнээс гарах хүндрэлийн талаар зөвөлгөө өгөх ажлыг ямар байдлаар өргөжүүлж байна вэ?
-Yр хөндөлтйин өмнөх болон дараах зөвлөгөө өгөх талаар ном гаргаж аймаг, хотын эмнэлгүүдэд хүргүүлээд байна. Энэ номын дагуу үр хөндүүлсэн эмэгтэй бүрт зөвлөгөө өгөх ёстой. Цаашдаа эмч нарын заавал хийх ажлын нэг болгож стандартчилна.
-УБ-т харьцангуй үр хөндөлт их байдаг уу?
-УБ-т их байна үүнд хүн ам ихтэй учраас мөн үйлчилгээ үзүүлэх байгууллага их байдагтай холбоотой
-Yр хөндөлтийн аргууд сүүлийн үед янз бүрийн арга гарсан гэсэн. Ялангуяа эмнэлэгүүд сорууулах арга хэрэглэх болсон тэр нь хэр үр дүнтэй арга юм болоо.
-Мэргэжлийн байгууллагад энэ аргыг эзэмшсэн мэргэжлийн эмч хийхэд хор холбогдол багатай.
-Yр хөндөлт ямар ханштай байдаг вэ?
-улсын байгууллагад 6-12 мянгын хооронд байдаг
-Гадуур зулбуулдаг эм их гарах болсон. Тэр хүлээн зөвшөөрөгдсөн үү?
-Зулбуулдаг эмийг албан ёсоор зөвшөөрөөгүй байгаа учир та түүнийг хэрэглэх шаардлагагүй