Өнөөдөр дэд сайдууд тодрох магадлалтай
Учир нь МАХН-аас дэд сайдуудад санал болгох хүмүүсийнхээ нэрсийг ирүүлээгүй байгаа бөгөөд өчигдөр оройдоо ирүүлж амжсан бол өнөөдөр ээлжит буё хуралдаан зарлаж дэд сайдуудын нэрсийг тодруулах гэнэ. Харин Эх орон-Ардчилал эвсэл өөр зуураа дэд сайдуудаа хэдийнэ томилчихсон бололтой.
ОУВС болон Дэлхийн банкны захирагч нарын жилийн уулзалтад оролцохоор явсан Сангийн сайд Н.Алтан хуяг ирсэн гэнэ. Мән өчигдөр Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат АНУ-ын БХ-ын сайд Рамсфельдийн урилгаар терроризмын эсрэг эвсэлд нэгдсэн орнуудын батлан ,хамгаалахын сайд нарын уулзалтад оролцохоор Персийн буланг зорьжээ. Ерөнхий сайд уламжлалт бямба гаригаа тун завгүй сууж өнгөрүүлэх нь. Учир нь Засгийн газрын гишүүд болон УИХ-ын дарга, Байнгын хороодын дарга нар олон улсын байгууллагын экспертүүдтэй хамтран Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, засгийн газрын эхний 100 хоногийн хөтөлбөр зэрэг төслүүд дээр ажиллах юм байна. Хүсвэл сэтгүүлчид орж сурвалжлахад нээлттэй гэсэн шүү.
( өдрийн сонин 2004.10.08 249)