Хар PR-ыг хазаарлая

Эдгээр нь ихэвчлэн өрсөлдөгч нарынх нь захиалгаар хийгддэг, сонгуулийн үеэр шуугиан тарьж байгаад л чимээ тасардаг билээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчид ялангуяа Эх орон-Ардчилал эвслийнхнийг гэмт этгээд, луйварчингаар нь бишгүй нэг дууд-сан. Бур зөвхөн эвслийнхний бузар булай-г дуудах зорилготой шинэ сонин хүртэл мэндэлсэн билээ.
Орон нутгийн сонгуулиар ч энэ арга давтагдах нь бололтой.
Саяхан л гэхэд нэг сонины эхний нүурт хоёр ч гишүүний хүн амины хэрэг-ийг илрүүлжээ. Уг нь сон-гуулийн хэт бохир технологи хэрэглэх нь сонгогчдын дүр-гүйцлийг төрүүлж, залхааж бүр эсрэг нөлөө үзүүлдэг нь харагдсан. Гэвч зарим хүчин энэ аргаа орхилгүй, орон нутгийн сонгуульд орол-цохоор шийдсэн бололтой.
Харин Эх орон-Ардчилал эвслээс шударгаар өр-сөлдөхийг уриалж, өрсөлдөгчийнхөө нэр төр, алдар хүнд, улстөрийн болон бусад ажиллагааг аливаа арга хэл-бэрээр гутаан доромжлох, гүтгэх, өдөөн, хатгахаас татгалзахыг санал болгожээ. Тэд энэхүү уриалгадаа бусад нам хүчний нийт нэр дэвшигчдийг нэгдэхийг уриалж байна. Үлгэр дууриал болж үнэнч, шударгаар өрсөлдье гэсэн энэхүү уриалгад Эх орон-Ардчилал эвслээс Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг төлөөлж Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Алтангэрэл гарын үсгээ зуржээ.
Монголын ард түмэн ч ардчилсан хөдөлгөөн үүссэнээс хойш арван хэдэнтээ Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуульд оролцохдоо багагүй туршлагажиж хар РК гээчийн үнэр, үүсэл, захиалагчийг гадарлахтайгаа болсны хувьд ийм гадны нөлөөнд автан сонголтоосоо татгал-захгүй нь тодорхой. Тиймээс ч иргэн бүр Эрхэм дарга нар минь бие биеэ хараар будахаа болиоч. Бид хэн юм хийж чаддагийг нь л сонгочих нь гэсэн мессежийг хэдийнэ илэрхийлээд байгаа. Тэгээд ч хоёр хүчин тэнцүү шахам төлөөлөлтэй болж, Их эвслийн, эвлэрлийн Засгийн газар баигуулагдаад байгаа энэ үед хэн хэн нь хар РК-ын шуургыг хамтдаа хазаарлаасай гэж олон нийт хүсч байгаа аж.
( өдрийн сонин 2004.10.08 249)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button