100 төгрөгт 3 хуушуур
Харин энд хууль зөрчин амь зуудаг бүлэг хүмүүс бий. Тэд бол хоолны нөхдуүд. За-хын гадаа шороон дунд шор-лог хийж, чанасан толгой, бууз .хуушуур бүр шөлтэй хоол ч аягалаад зарж байх дүр зургийг монголчууд андахгуй билээ. Бидний хувьд энэ бол гайхаад байх ч зүйл биш. Байж л байдаг хөөрхийс. Амьдралаа залгуулж үр хүүхдээ тэжээж байгаа юм хэмээн өрөвдөнгүй харах. Гэтэл тэд үнэн чанартаа өрөвдүүлээд байх хүмүүс бас биш юмаа. Хоёрхон сарын өмнө нохой нядалж махаар нь хоол хийж зардаг бүлэг хүмүүс баригд-саныгуншигчид мартаагүй. Тэд махаа гуанзанд өгч борлуулдаг, нөгөөдүүл нь ч нохойн мах гэдгийг нь мэдсээр атлаа хоол хийж хямдхан зарж ашиг олдог сүлжээ үуссэн байсан. Үүгээр хямдхан хоолтой, жижиг цайны газруудаас цэрвэх нь зүйтэй гэдэг мессежийг нийгэмд өгч чадсан юм. Харин түрдэг тэргэн дээр цэргийн хээрийн хоолны төмөр саванд хоолоо хийгээд дэавуу шэавуухнаар боож баглаад Хоол байна шүү. Зуун төгрөгт гурван хуушуур өгнө шүү хэмээн дуудан явах хүмүүсийн хоол унд хэр баталгаатай байдаг боп. Тэд-нийг ингэж хоол хийж зарахыг хуупиар хоритосон байдаг аж. Тэгээд ч Нарантуул захын удирдлагын зугээс тэднийг хоол заруулахгүй гэж тэмцсээр хүчин мөхөстөж. Иргэдийг гэмт халдла-гаас хам гаалах нийгэмлэгийнхэн, тус захын эруүл ахуйн эмч нартай нэгдэн хоол ундыг шалгаж, өмхийрч өтсөнийг нь асгуулж устгал хийдэг гэнэ. Тэгж шаардлага тавиад хоол зарагчдад зодуулж гэмтсэн хүн ч байх аж.
ҮҮНЭЭС ӨӨРӨӨР АМЬДРАХ АРГА АЛГА ГЭЖ ҮҮ
Хоол зардаг хоёр гурван ч хүнтэй уулзаж ярилцаж үзлээ. Бүгд л амьдрахын төлөө ингэж яваа хэмээн тайлбарлана. Ардаа олон хүүхэдтэй, ажил олдохгүй учраас хоол хийж амь зууж яваа гэлцэх. Өөр аргаар амьдарч болохгүй юм уу гэхэд үүнээс өөр гарцгүй хэмээн шагшина. Бас тэрүүхэн хоо-ронд захын байцаагч хийгээд цагдаа нараа муулаад авахаа мартахгүй. Сэяхны нэлээн хэдэн сонин дээр Нарантуул-ын цагдаа нар хоол зардаг хүмүүсийн хоолыг устгах нэрийдлээр хурааж аваад өөрсдөө идчихдэг гэжээ. Бас нэг эмэгтэйн алтан бөгжийг цагдаагийн дарга нь дээрэмдэж, хоол зарахгүй л бол биеэ үнэлээд мөнгө ол хэмээн зөвлөсөн тухай бичсэн байсан. Мэдээжийн хэрэг үүнийг үнэмших хүн байхгүй биз. Гэвч юмыг яаж мэдэхэв гээд Нарантуул зах дээр юу болоод байгаа талаар зарим нэг хоол зарагчаас асуухад Тиим юм ёстой сонсоогүй. Цагдаа нар бидний хоолыг хурааж аваад нүдэн дээр маань асгаж устгадаг юм. Сонинд бичүүлеэн юмыг Оюунаа гэж эмэгтэй бичүүлеэн. Өөрөө худлаа бичүулеэн гэдгээ хүлээсэн шүү дээ гэдэг байгаа. Ингээд гэр айхтар цагдаагийн даргын тухаи мэдээлэл хаагдаж орхив. Тэднээс махаа хаанаас авдгийг тодруупахад дотор хүнсний захаас авдаг гэнэ. Яагаад ийм хямдхан байгааг асуухад харин огт тайлбар хэлеэнгүй. Боломжийн үнээр л зарж байна гэлээ.
ЖУУЛЧИД ЭНД ЗУРАГ АВАХ ДУРТАЙ
Тэр их шороон дунд пад хар гараараа хуушуур бариад амаа олохгүй үмхэлж зогеоо залууг гадаадын хоёр хүн их л сонирхсон бололтой харна. Нэг нь бүр үүрч явсан цүнх-нээсээ камер гаргаад ирлээ. Тэгээд бичлэг хийж гарлаа. Бүр дөхөж очоод хоолоо боож иреэн тогооны бариул шиг хиртэй даавууг, хоол зарж буй эмэгтэйн хумсныхаа завсар хиртэй пад хар гарыг хичээн-гүйлэн авч байнаа. Тэгснээ нөгөө хоол хийдэг хувингийнх нь таглааг авахуулж байгаад л дурандах юм. Үүнийг харсан ямар ч монгол хүн ичиж үхмээр. Гэтэл дахиад л нэг боодолтой юм тэвэрсэн нөхөр нөгөө харийн гийчдийн өмнө яваад очлоо. Тэгээд юм асууж тэвэрч яваа зүйлээ онгойлголоо. Бодвол хоол авах эсэхийг нь асуусан байх. Магадгүй ногооноор хуушуураа зарчих санаатай байсан биз ээ. Энэ бол
Нарантуул захын ердийн л дүр зураг гэнэ. Цагдаагийнхан нөгөө эрхмийн зураг авч болно гэсэн зөвшөөрлийг асуугаад байхгүй бол бичлэгийг арил-гуулдаг гэнэ. Гадаад ертөнцөд улс орноо шившиглэх зургийг устгахаас өөр яах билээ. Ер нь гадаадынхан зах дээр ирмэгцээ хоол зэрагчдыг нүдээ бултэр-тэл харж тэгэх бүртээ зургийг нь авдаг гэнэ. Тэр болгонд л олон нийтийн байцаагч нар хийгээд цагдаагийнхан газар доогуур ортлоо ичдэг ажээ.
Хоол зарагчдын түүнийгээ бэлтгэдэг гэрт нь цагдаагийнхан болон байцаагч нар очиж үзезн гэнэ. Юм угаадаг гом төмөр ванн дотор ихээхэн гурип хийж байгаад зуурч байхтай таарчээ.Мөн мах ногоогоо шууд ширээн дээрээ хэрчдэг гэнэ шүү. Тэр нь даг даарь болсон нөх-цөлгүй заваан эд байсан аж. Хүний нүдэн дээр ил байгаа савтай хоолоо боосон зүйл дээр нь өт гүйж байхыг ч харав. Тэгэхээр далд юу ч хийж, яаж ч мэдэхээр байгаа биз.
ӨМХИЙРСӨН ТОЛГОЙ, ӨТСӨН ХООЛ ХУРААГДДАГ ГЭНЭ
Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах нипгэмлэ-гийн БЗД-ийн ахлах байцаагч Н. Өнөртэй уулзахад тэрээр ийн ярилаа.
-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 52 дугаар зүй-лийн 5, 32 дугаар зүйлээр
журамладаг. Ариун цэврийн ямар ч баталгаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн гадаа талбайд заруулдаггүй. Бид хичнээн хөөж туугаад, торгож байсан ч дийлдэггүй байлаа. Бүр сүүлдээ захын гадуур гудамлаж зогеоод шорлог хийдэг болсон. Харин цагдаагийн таегийн дарга ахмад Эрдэнэбаатар энд томи-логдон ирснээсээ хойш гадаа зардаг хүмүүсийг сайн журамласан.
-Хоол хийж гар дээрээс зарж байгаа хүмүүс илт хууль зөрчиж байгаа юм. Тэд хад-галалтын тусгай горим алдагдсан, муудсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол хүнсний бүтээгдэхүүн зарж иргэдийн эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгаа хэрэг шүү дээ. Зун бол хоол нь дорхноо муудчихдаг.
Муудсан толгой, өттэй мах зэргийг хурааж бид устгаж л байлаа. Урд нь манай захаар дүүрэн хоол зарагчид байдаг байсан юм. Эрүүл ахуйн эмч, бид нар хичнээн чармайгаад зогеоож чадахгүй байсан. Муудсан хоолноос хордлого авсан хүн ч гарсан. Харин цагдаагийнхантай хамтарч бид их ажил хийсэн. Одоо та өөрөө харж байна. Хоол зарж буй хүн ганц нэг л байгаа биз дээ. Хэзээ ийм байлаа. Нарантуул захын цагдаагийн таегийн дарга ахмад Эрдэнэбаатар их юм хийснийхээ хариуд их ч гүт-гүүлэх боллоо. Сүүлийн үед энэ хүний нэр хүндийг унагаах зорилгоор худал мэдээлэл бичүүлсэн гэх тэр хун өөрөө бүрэн хулээсэн. Дахиад тэгэхгуй хэмээн гарын усгээ зурчихаад байгаа нь энэ. (бичиг үзүүлэв) Тэдэнд хүн гүтгэх юу ч биш. Манай байцаагч нарыг бүр зоддог юм шүү дээ. Ундааны шил хагалчихаад үзүүртэй хэсгээр нь бариад дайраад байдаг юм шүү дээ. Амьдрал хэцүү байна гээд уйлан дуугараад байхаар нь Эрдэнэбаатар ахмад бүр лангуу олж өгье ч гэж үзсэн. Тэд зөвшөө-рөөгүй. Зөвхөн хоолоо л зарж амьдрах сонирхолтой хүмуүс. Энэ нь амар хялбар амьдралыг хайсан хэрэг шүү дээ гэлээ.
Нээрээ ч зуун төгрөгт гурван хуушуур зарж байхыг бодо-ход яасан ч хямдхан мах вэ гэсэн бодол төрсен. Арай нөгөө хотын гудамжаар хаа сайгүй тэнэж явдаг банхаруудын мах биш байгаа гэсэн сэжиг таамаг төрсөн шүү. Иргэдэд муудсан, ариун цэврийн шаардлага хангаагүй хоолыг зарж буй хүмүүсийг журамлаж тэдэнтэй тэмцеэн төрийн албан хаагч-дын нэр хүндэд халдсан тэдгээр хүмүүс нэгийг бодох биз ээ. Хэдий хүртэл монголчууд бид хог шороогоор хоолоо хачирлан идчихээд түүнээ хээгүй гүндүүгүй зан хэмээн сайрхах хэрэг вэ?
(өдрийн сонин 2004.10.08 249)