С.Хусейн олноор хөнөөх ямар ч зэвсэггүй нь батлагдав

Түүний энэ мэдэгдэл Ерөнхийлөгч Ж.Бушт томоохон цохилт боллоо. Түүний өрсөлдөгч Ж.Керрийн Ерөнхийлөгч Ж.Буш тагнуулын нотлогдоогүй мэдээлэлдхөтлөгдөн, НҮБ-ын зэвсгийн шинжээчдэд хангалттай хугацаа өгөлгүйгээр дайн өдөөсөн гэсэн шүүмжлэлийг Ч.Дуелферийн илтгэлийг нотоллоо гэж шинжээчид үзэж байгаа юм. Сонгууль болоход ердөө дөрвөн долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна.
Гэхдээ Ч.Дуелфер өөрийн илтгэлд Үй олноор хөнөөх зэвсэгтэй болох санаархалаа С.Хусейн огт орхиогүй. НҮБ-ын хориг цуцлагдмагц хөтөлбөрөө сэргээнэ хэмээн тэрбээр найдсаар байсан нь өдгөө холбоотны хүчинд баригдаад байгаа түүний ойр дотны хумүүсийн мэдүүлгээр батлагдаж байна гэжээ.
Ч.Дуелферийн илтгэлийн дараа Ардчилсан намын сенатч Карл Левин Дуелферийн илтгэл С.Хусейнд аюултай зэвсэгтэй, энэ зэвсгээ Аль Кайда мэтийн алан хядагч байгууллагуудад нийлүүлэхээр санаархаж байсан гэх дайн өдөөсөн хоёр гол шалтгааныг эцэс болголоо. С.Хусейн яваандаа аюултай зэвсэгтэй болчихож магадгүй гэсэн шалтгаанаар бид дайн хийгээгүй шүү дээ гэжээ.
Ерөнхийлөгч Ж.Буш С.Хусейн террорист байгууллагуудад зэвсэг, эд материал, мэдээлэл дамжуулж байсан байж болзошгүй гэсэн бол, Африкт айлчлал хийж байгаа Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр Илтгэлээс үзэхэд С.Хусейн НҮБ-ын хоригоос бултах арга зам эрэлхийлж байсан нь тодорхой боллоо гэсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Скотт Маклелан С.Хусейн аюул тарихаар зэхэж байсан. Түүнийг үй олноор хөнөөх зэвсгээр хөөцөлдөж эхлэхээс өмнө дайрсан гэсэн цаг хугацааны асуудал болж байгаа гэжээ. Харин дайн эхлэхээс өмнө Цагаан ордон аюул тарихаар зэхэж байгаа тухай юу ч яриагүй атлаа аюул бодитой болчихоод байгаа тул цөмрөн орох нь зайлшгүй гэж мэдэгдэж байв. Илтгэлийнхээ төгсгөлд Ч.Дуелфер С.Хусейн НҮБ-ын хориг цуцлагдсаны дараа үй олноор хөнөөх зэвсэгийн хөтөлбөрөө сэргээхээр санаархаж байсныг нотлох ямар нэг бичмэл төлөвлөгөө олдоогүй гэв.
(өнөөдөр 2004.10.07 235)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button