Ж.Буш, Ж.Керри нарын мэтгэлцээн ба цагаачлал хүссэн Монголчууд
Энэ тоо жил ирэх тусам осч, ертөнцийн баруун хагас дахъ хөгжил соёлд тэмүүлэх залуусын урсгал улам бур хучээ авсаар. Эдний олонх визийн хугацаагаа дуусгаад эргээд нутаг орноо бараадах нь угуй. Их гүрний булг бужитасан а.иъдралд уусан, ертөнцийн цагаачидтай хэл нийлуулэн амь зуухаар улддэг. Хуулъ буе цагаачдын эгнээнд шилжсэнээр эрсдэл дунд өдвр хоногийг өнгеруулнэ гэсэн уг.
АНУ-ын Ерөнхийлвгч Ж.Буш энэ оны нэгдугээр сард цагаачдын эрх ашгийг илт. бодолцсон дажгуй агуулга бухий хуулийн төсөл санаачилсныг монголчууд санаж байгаа. Сая саяар тоояогдох цагаачдын саналыг татахаар сонгуулийн емнө шоудлаа хэмээн туунийг шуумжилеэн явдал ч бий. Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн наана Ж.Буш, Ж.Керри нарын мэтгэлцэх хэд хэдэн гол сэдвийн нэг энэ билээ. Тэд тус тусын мөрийн хөтөлбөртөө цагаачдад зориулсан сайн угс хавчуулсан агаад ийм амлалтуудыг харъиуулж харах нь бидэнд мэдээж сонирхолтой. Тиймээс АНУ-аас Ё.Манлайбаярын бэлтгэн илгээсэн доорх тайлбарыг уншигчдадаа хүргэе.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдэж аль аль талын кампанит ажил ид өрнөж байгаа энэ өдрүүдэд хэн нь ялж, юу бүтээж, юуг өөрчлөх тухай асуудал америкчуудаар үл барам дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Эдгээрийн дунд АНУ-д суудаг монголчууд бид бусад сая сая цагаачдын нэгэн адил тус улсын Цагаачлалын тухай хууль, дүрэмд ямар еөрчлөлт орох нь вэ хэмээн сураг ажиг тавин дуулсан мэдеэнээ өөр зуураа хуваалцаж сууна. Ерөнхийлөгч Ж. Буш болон түүний өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Ж. Керри нар Иракийн дайн, дотоодын аюулгүй байдал, эдийн заегийн сэргэлт, татвар бууруулах, ажлын байрны хомедолыг багасгах, нийгмийн даатгалын хямралаас гарах зэрэг олон түвэгтэй асуудлыг шийдвэрлэх арга зам, хөтөлбөр, онол судалгаа дэвшүүлэн уралдуулж байхын дотор цагаачлалын асуудал тэдний мэтгэлцээнд чухал байр суурь эзэлсээр.
Энэ ч аргагүй юм. Нэг талаас, АНУ-д оршин суудаг 20 гаруй сая Мексик, 15 сая Латин Америк иргэд, 12 сая азууд болон цагаачлалыг дэмжигч бусад сонгогчийн саналып татахыг аль аль нь эрмэлзэх нь дамжиггүй юм. Нөгөө талаас, одоогийн Цагаачлалын хууль , дүрмийн тогтолцоо нь бодит шаардлагыг огт хангахгүй байгаагаас АНУ-д нийт 9-11 сая гадаадын иргэн хууль бусаар оршин сууж байгаа. Тэдгээрийн асуудлыг шийдвэрлэх цаг болсон гэдэгтэй эрх баригч хоёр намынхан санал нэгтэй байгаа билээ.
Харин ямар зарчим, ямар арга замаар шийдвэрлэх вэ гэдэг дээр л санал туйлын зөрөөтэй байсаар. АНУ-ын хууль тогтоогчид сүүлийн арваад жилийн турш энэ сэдвээр маргасаар ирлээ. Энэ нь зөвхөн хоёр намын хоорондох мэтгэлцээнээс гадна нам доторх бүлэг, сенаторуудын хувийн санал мэн ихээхэн хуваагдмал байгаа. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Конгрессийн дээд, доод танхимд уг асуудалд холбогдолтой нийт 260 гаруй хуулийн төсөл бий. Эдгээрийн дотор хууль бус гадаадынхныг бүртгэлтэй болгох, ажиллах зөвшөөрөл олгох, бүр тодорхой хэмжээний өршөөл үзүүлэх төслөөс авахуулаад, хууль зөрчсөн хүн
болгоныг баривчилж тус улсаас
албадан гаргах хүртэл саналууд багтаж байна.
Буш, Керри хоёр АНУ-ын цагаачлалын тогтолцоог иж бүрнээр нь өөрчилж цагаачдын асуудлыг нэг мөр шийдвэрлэх тухай дуу дуугаа авалцан амлаж байгаа төдийгүй тэдгээрийн сонгуулийн мөрийн хөтелберт орсон төлөвлөгөө нь ерөнхийдөө хоорондоо тун ойролцоо. Гэхдээ бас тодорхой зарчмын ялгаа харагдаж байна.
Ж. КЕРРИ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ
Ерөнхийдөө Ардчилсан нам цагаачдад нааштай ханддаг уламжлалтай. Туе намаас сонгогдсон ерөнхийлөгч нар цагаачлалын тухай нэн чухал хууль тогтоомжуудыг удаа дараа баталж байсан түүхтэй. Одоо ч Жон. Керригийн ойрын хүрээнд цагаачлалын асуудалд нэлээн либерал хандлагатай сенаторууд (жишээ нь Кеннеди нарын дүү, долоон удаа сонгогдсон сенатор Эдвард Кеннеди болон Сенатын Ардчилсан намын дарга Томас Дачл гэх мэт) мужийн захирагчид (Аризона мужийн захирагч Наполитано, Синэ Мексик мужийн захирагч Грэнхолм гэх мэт) болон (Ал Гор, Мадлен Олбрайт, Барак Обама) зэрэг нэр нөлөө бүхий улстөрч олон байна. Эдгээрийн дэмжлэг нь аливаа бодлого боловеруулах, Конгресст оруулан батлуулахад ихээхэн нөлөөтэй болох нь тодорхой юм.
Керри ялбал эхний 100 хоногийн дотор цагаачлалын тогтолцоонд иж бүрэн өөрчлөлт оруулна. Цагаачдын хүсэн хүлээж байгаа хуулиудыг тэр дор нь батална хэмээн тов тодорхой амлаж байна. Цаашилбал, АНУ-д наад зах нь таван жил амьдарч, татвараа төлөн элдэв гэмт хэрэгт орооцолдож байгаагүй хүмүүст байнгын оршин суух эх олгоход
болохгүй зүйлгүй гэж мэдэгдсэн. Гэтэл шинжээчид Керригийн санал бодитой хэрэгжих бололцоогүй гэж үзэж байгаа юм.
Ж. БУШ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ
Ж. Буш энэ оны нэгдүгээр сард цагаачлалын тухай нэлээд шуугиан дэгдээсэн шинэ санал гаргасан боловч энэ талаар одоогоор бодит арга хэмжээ аваагүй, тэр ч атугай Конгресст хуулийн төсөл болгож оруулж ч чадаагүй, зөвхөн сонгуулийн өмнөх шоу болгосон хэмээн шүүмжилсээр ирлээ. Харин одоо тэрбээр мөнөөх саналаа мөрийн хөтөлбөртөө оруулж, түүндээ үнэнч байгаа гэдгээ нотлохыг оролдов.
Ж.Бушийн саналын дагуу АНУ-д хууль бусаар амьдарч байгаа ихэнх хүнд гурван жилийн түр хугацааны ажлын зөвшөөрөл олгох юм. Зөвшөөрлийг цаашид дахин сунгуулж болох бөгөөд энэ хугацаанд журмын дагуу ногоон картын эрх авах ажиллагаанд хандах бололцоо олгоно гэж байгаа. Харин гадаадын бүх хүнд шууд өршөөл үзүүлэхийн эсрэг байна гэдгээ илэрхийлсэн юм. Мэн одоогоор тун хатуу хязгаартай байгаа гадаадын мэргэжилтэн, ажилчид оруулж ирэх хөтөлбөрийг үлэмж хэмжээгээр өргөжүүлэх зэрэг нааштай санал гарч байна. Гэхдээ Ж.Буш есдүгээр сарын 11-ний үйл явдлаар далимдуулан 2000 оны сонгуулийн өмнөхөн өгсөн амлалтуудаасаа ухарсан, тэр ч атугай амласнаасаа бүр эсрэг утга санаа бүхий хууль тогтоомж гаргаж, Хууль зүйн яам, дараа нь Улсын аюулгүй байдлын яам болон Цагаачлалын албаны удирдлагад цагаачлалын бодлогыг илт эсэргүүцэгчдийг томилсон гэх зэргээр олон нийт түүнийг буруутгаж буй юм.
ЦАГААЧЛАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД
Ерөнхийдөө Буш, Керри нарын аль алиных нь мөрийн хөтөлбөрийг эсэргүүцэгчид нам дотроо болон Конгрессийн гишүүд дунд олон тул бодит байдал дээр хэн нь ч ялсан амлалтаа хэрэгжүүлэхдээ маш хүчирхэг сөрөг хүчинтэй тулгарах юм. Тэдгээр нь АНУ-ын хууль зөрчсөн гадаадын иргэдийг өөгшүүлж, төрөл бүрийн эрх олгох буюу өршөөл үзүүлэх нь хуулиа дээдлэх манай зарчимд нийцэхгүй, нийгмийн дотор үзэл бодлын ноцтой зөрчил үүсгэнэ гэж үзэж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд хууль буе цагаачлал хумигдахгүй, харин ч дэлхийн ядуу буурай улсын иргэд нөр олноороо Америк руухуйлрах эхлэл болно. Мэн ажлын байр хомс байгаа үед сая сая цагаачдад ажиллах зөвшөөрөл олгох нь дундаж америкчуудын амьдралын түвшинд цохилт болж, улмаар эдийн засагт үлэмж хохиролтой гэж үзэж байна.
Сөрөг хүчний томоохон байгууллагуудын нэг болох Цагаачлал судлалын төвөөс энэ оны наймдугаар сард гаргасан судалгаанд хууль буе цагаачдын улсад төлж байгаа татвараас тэдгээрт төсвөөс зарцуулж байгаа зардал нь арван тэрбум ам.доллараар илүү гэсэн тооцоо хийжээ. Үүн дотор хамгийн их зардал нь хууль буечуудад үзүүлдэг эрүүл мэндийн үилчилгээ, хүүхдийн сургуулийн зардал, хүнсний болон бусад төрлийн тэтгэмж, шүүх, хорих болон хууль сахиулах бусад зардал ордог. Цагаачдад өршөөл үзүүлбэл тэдгээрийн татварт оруулах хувь хэмжээ бага зэрэг нэмэгдэх боловч эргээд улсын төсвөөс үзүүлэх үилчилгээ нь хэд дахин нэмэгдэх тул дээрх зөрүү бүр 29 тэрбум ам.долларт хүрнэ. Энэ нь төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлж, боловерол, эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбарт хүндрэл учруулан улмаар бүрмөсөн хямралд оруулна хэмээн тооцжээ.
АМЕРИКИЙН МОНГОЛЧУУД НАЙДЛАГА ӨВӨРЛӨСӨӨР
Дээрх байдлаас харахад чухам хэн нь сонгуульд ялалт байгуулж, Цагаачлалын тухай хууль тогтоомжид ямар зарчмаар хэрхэн өөрчлөлт хэзээ оруулах, улмаар тэдгээр нь монголчуудын хувьд ямар ач холбогдолтой болох нь одоогоор тун тодорхойгүй байна. Жишээ нь, шинэ Ерөнхийлөгч амласныхаа дагуу хууль буе цагаачдад ажлын зөвшөөрөл олгох, эсвэл бүр өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан ч түүний зэрэгцээ АНУ-д таваас доошгүй жил амьдарч татвар төлж байсан гэх зэрэг нөхцөл тавьж орхивол энд байгаа манайхны олонх нь өнөөх өршөөлд хамрагдах бололцоогүй юм.
Гэхдээ АНУ-ын улстөрчид сонгуулийн үед амласан зүйлүүдийнхээ ихэнхийг үнэхээр ажил болгодгоороо зарим улсын улстөрчдөөс ялгаатай тул бас ч горьдлого тасраагүй байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч нар сонгуулийн өмнө цагаач сонгогчдыг татах зорилгоор, тэдэнд хамааралтай тун нааштай алхмууд хийдэг уламжлал тогтоод буй тул ойрын үед шинэ соргог мэдээ дуулдах болов уу хэмээн чих тавин найдсаар байна.