Төвдийн гэвш ламыг Монголоос хөөлөө

Бурхан багшийн сургаалиас эхлээд Далай багш, эрдэмт гэгээн хувилгаадын сургаалийг сүсэгтэн олонд тайлбарлан ойлгуулах, тэдэнд бурхны номын нигүүлсэхүй их ач буяныг хүртээх зорилготой байгуулагдсан юм билээ. Энэ төвд Төвдийн өндөр мэдлэгтэй ла мнар ирж хичээл заадаг, жилийн дөрвөн улиралд тэнд бурхны ном уншдаг мянга мянган шавьтай, өнөр өтгөн айл болж билээ. Сүсэгтнүүд энэ хийдийг үргэлж зорин номын хутгаас сонсох болсон. Энд байнга бурхны ном уншиж хичээллэдэг, арван хэдээс 80 гаруй насны олон хүн хуран чуулдаг болсон.
Төвдөөс ирсэн эрдэмт багш нар нэг л мэдэхэд буцах болчихсон байдаг. Сүсэгтнүүд нь залбирч мөргөн, адис аваад л хоцрох болсон. Тэд хэний томилолтоор ирдэг, яагаад буцдагийг хэн ч мэддэггүй. Их номын хүмүүс учраас хэрхэн буцах болсноо сүсэгтнүүддээ хэлдэггүй, нэг л мэдэхэд яваад өгдөг.
Тус төвд гурван жил хичээл зааж, сүсэгтнүүдтэйгээ ижил дасал болсон Төвдийн гэвш ламтан Нямдорж саяхан гэнэт буцах болсон нь тэдэнд нэг л сонин санагдаж. Бүтэн жилийн хөтөлбөрөө хийгээд Бурхан багшийн сургаалиа айлдаж байсан гэвш ламтан Визийн хугацаа дуусаад маргаашийн онгоцоор буцах боллоо. Явахын өмнө сүсэгтнүүдтэйгээ уулзаж ном айлдана хэмээн 10-р сарын 7-ны орой цуглуулжээ. Ийнхүү ном айлдаад дуусах үед гэнэт яриа өрнөсөн байна. Визийн хугацаанаас болоогүй. Махаяана төвийн шинэ удирдлагууд гэвш багшийг захиргааны шугамаар албадан гаргах гэж байна. Ямар ч байсан эдний хооронд таарч тохирохгүй зүйл гарсан байна. Махаяана төвийг бизнесийн чиглэлээр ашиглах гэснийг нь гэвш дэмжээгүй бололтой. Онгоцных нь тийзийг авч өгөөд яаралтай гаргах гэж байгаа юм байна гэсэн яриа үүсч, хийдийн зарим эрх мэдэлтэн, сүсэгтний хооронд нэлээд халуун яриа өрнөжээ. Төвд багш нарыг ингэж дарамталж буцаадаг гэсэн яриа ч гарсан байна.
Одоогийн удирдлагууд нь Франц зэрэг барууны орнуудаас ирсэн хүмүүс байдаг гэнэ. Тэгээд сүсэгтнүүд өчигдөр өглөө эртлэн Махаяана төвд ирж учир явдлыг тодруулах гэсэн боловч Хүмүүсийг оруулж болохгүй гэж хатуу үүрэг өгснөөс олон арван хүн гадаа хашаанд нь цугласан байв. Сүсэгтнүүд, ямар ч байсан учир явдлыг олохоос нааш багшийгаа явуулахгүй гээд онгоцных нь тийзийг сунгуулж, визийн хугацааг сунгуулахаар нэг хэсэг нь явцгаасан байлаа. Гэвш Нямдорж ламтантай уулзаж ярилцлага авах гэсэн боловч тэрбээр Би явах тухайгаа хэнд ч, юу ч ярихгүй гэж байлаа. УГ төвийн удирдлагуудтай уулзаж ярилцъя гэсэн боловч ярилцлага өгөхөөс татгалзаж Зопа Ринбүүчий багшаас ирсэн захиаг орчуулж байна. Одоо үүдний самбар дээр хадна. Тэр л бидний өгөх хариу гэлээ. Цагийн дараа үүдэнд хадагдсан бичгийг бүрэн эхээр нь дор сийрүүлж байна.
Гэвш багш Нямдоржийн нутаг болсон тухайд
Юуны өмнө бид гэвш Нямдорж багшид, авралт багш Зопа Ринбүүчий ламтны нэрийн өмнөөс Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах сангийн Шэдрүблин төвд морилон ирж гурван жил ном айлдсан их буяныг нь даган баясч, баярлан талархаж буйгаа илэрхийлье. Энэ хугацаанд түүний эрдэнэ мэт номын айлдлыг хүн бүр талархан хүртэж, шүтэн биширч байсан билээ. Манай бүх багш нарыг Зопа Рибүүчий ламтан томилон илгээдэг бөгөөд өөр ямар нэгэн газар оронд ялгуусны шашныг номлон дэлгэрүүлэх шаардлагатай хэмээн таалбал тэрээр өөрөө эгүүлэн татдаг учиртай. Эдүгээ энэ ёсоор Зопа Ринбүүчий, гэвш багшийг аль нэгэн өөр газар оронд томилон багшлуулах нь амьтны тусыг бүтээх ач үр ихтэй хэмээн таалж, зарлигласан хэрэг болно.
Манай энэ төвийн шашин номын тэргүүн Зопа Ринбүүчий ламтан мөний тулд түүний зарлигийг ёсчлон биелүүлэх нь бидний ариун үүрэг байдаг билээ.
Бурхан багш бидэнд хамаг юмсын мөнх үгүйн мөн чанарыг, сурган зарлигласныг сайтар дурьдан сэтгэлдээ агуулцгаая. Хамаг юмс хувьсан өөрчлөгдөж, орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг жамтай.н Энэ орчдонд ч хүмүүс ирэх одох нь жам бөгөөд энэ бүхэн ерөөс бидний үйлийн үрээс хамааралтай байдаг шүү дээ. Та бүхнийг бурхан багшийн энэ сургаалыг хүлээн зөвшөөрч, хэрвээ багш мааньб уцаж морилох ёстой юм бол үтэр түргэнээ шавь бидэнтэйгээ эргэн золгох болтугай хэмээн залбирцгаана уу хэмээн хичээнгүйлэн хүсэмжилж байна.
Авралт багш Зопа Ринбүүчий ламтны нэрийн өмнөөс энэ учрыг ухуулан мэдүүлсэн тус төвийн захирал Шон, Аръяан.
2004 оны 10-р сарын 8. Улаанбаатар хот. Монгол дахь ИХУХС-ийн Шэдрүблин төв гэжээ.
Надад уг нь энэ төвийн удирдлагын нэг франц эмэгтэй, Зопа Ринбүүчий багшаас ирсэн захиа. Түүнийг орчуулж дор самбар дээр хадна. Бидний хариу тэр л болно гэсэн билээ. Гэтэл энэ хадагдсан бичиг Зопа Ринбүүчий багшийн өөрийн гарын үсэгтэй захиа биш юм шиг санагдана. Зүгээр л сүсэгтнүүдийн сэтгэлийг засах гэсэн оролдлого хэмээн ойлгогдож байна. Онгоцных нь тийзийг авч өгөөд маргааш яв гэсэн нь нэг ёсондоо Монголоос хөөж гаргаж байгаатай утга нэг байгаа биз.
Махаяана төвийн хичээлд тасралтгүй олон жил сууж, гэвш багшийнхаа номын их чадалд биширсэн сүсэгтнүүд, бурхан номын их ордондоо орох ч эрхгүй, гадаа хөөгдөн зогсч байгаадаа харамсч байна билээ.
Болсон бүх явдлыг үнэнээр нь бичээд, сүсэгтэн 100 гару йхүн гарын үсгээ зурчихсан бичгийг Монголд суугаа НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газарт хүргэж өгөхөөс гадна нэг хувийг нь Зопа Ринбүүчий ламтанд явуулж хариу авах юм байна. Гэвш ламтныхаа визийн хугацааг сунгуулан хичээлээ үргэлжлүүлэн заалгана гэж тэд ярьж байлаа. Бид Зопа Ринбүүчий багшаас ирэх хариуг сониндоо бүрэн эхээр нь нийтлэх болно.
2004.10.09, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button