Хүнсний барааны үнэ вэб сайтад тавигдана

Одоогоор хөтөлбөрийг дээрх аймгуудад хэрэгжүүлэхээр Номин холдинг, Тод Монгол, Спирт бал бурах, Зүүн хараа трейд компани, орон нутгийн хамтрагч аж ахуйн нэгжүүдтэйгээ шалгараад байгаа аж. Дээрх аж ахуйн нэгжүүд нь Үйлдвэр худалдаа болон Санхүү, эдийн засгийн яамтай гурвалсан гэрээг байгуулжээ.
Үйлдвэр худалдааны яам нь шалгарсан компаниуд болон аймгуудын ЗДТГ-ын төлөөлөгчдийг Бөөний худалдааны сүлжээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй сэдэвт сургалтад 10-р сарын 12-ноос эхлэн хамруулах гэнэ. Түүнчлэн тус хөтөлбөрийг дэмжих зорилгоор Улаанбаатар дахь бөөний худалдааны компаниудын үнэ, нөөцийн мэдээ, хотын томоохон захуудын хүнсний барааны үнэ зэргийг багтаасан мэдээллийн санг бий болгон интернэтэд вэб сайт /www.salesnetwork.mn/ хэлбэрээр байрлуулжээ.
Бөөний худалдааны сүлжээ хөтөлбөр нь одоогоор Баянхонгор, хэнтий, Орхон, Завхан, Архангай, Дорнод, Өмнөговь аймагт хэрэгжиж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button