Би духан дээрээ ДОХ-гүй гэсэн бичиг наалтай нь биш дээ
Тэр ч байтугай түүнийг гэр бүлийн хамт ДОХ-ын халдвар авсан гэсэн яриа гарсан нь олныг сэртхиплгээд амжсан. Алтны магнат гэгдэх энэ эрхэмтэи ажил төрөл, амин хувийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ.
-Хоёулаа ярилцлагаа таны бага насны тухай дурсамжаас эхлэе. Хүн бүрийн бага нас мартагдашгүй байдаг. Таны хүүхэд ахуй үе яаж өнгөрсөн бэ?
-Манай ээж эмч, аав цэргийн хүн. Би айлын том. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй жирийн амьдралд дунд бид өсөж хүмүүжицгээсэн. Би багадаа сахилгагүй зодоонч талдаа байсан ч хичээлдээ онц сурдаг хүүхэд байлаа. Хүнд зовлон жаргалыг бурхан заавал илгээдэг юм шиг байгаа юм. Бид заавал бүхюмыгсурах албагүй гэж би боддог. Нэг л юмыг төгс сайн сурсан байх хэрэгтэй. Тэрэндээ бүх зүрх сэтгэлээ, амьдралаа зориулдаг байх чанарыг эзэмших ёстой гэж боддог. Хүн болгон л сайн сайхан амьдрах хүсэлтэй байдаг. Гэтэл хамгийн наад зах нь хүн өөртөө үнэнч биш, найз нөхдөдөө итгэдэггүй, бие биенээ хайрлахгүй юм бол сайхан амьдралын тухай яриад ч хэрэггүй юм. Хамгийн түрүүнд сайхан сэтгэлтэй байж хүн юм ,хийж бүтээж чаддаг байхгүй юу.
-Та хүн болгонд зовлон жаргалыг хайрладаг гэж ярилаа. Таны хувьд хамгийн хүнд, зовлон бэрхшээлтэй үе чинь хэзээ байв. Амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Би багаасаа бэрхшээлтэй амьдралыг туулсан болоод тэр үү, хэр баргийн зүйл тохиол-доход тэсээд л өнгөрдөг. Ялангуяа бизнест цаг үргэлж хүнд үе тулгарч байдаг. Энэ бүгдийг даван туулж алдсан алдаанаасаа суралцах, эргээд сайн үр дүнд хүргэх алхмыг зөв хийх тэр дундаа маш зөв шийдвэр, сонголтыг гаргахыг хичээдэг Бид анх уул уурхайн салбарт ажиллаж эхлэж байх үед хүндрэл бэрхшээлтэй зүйл их тохиолдож байсан Яагаад гэвэл монголчуудын хувьд хүнд аж үйлдвэр, уул уурхайн салбарт дангаараа ажиллаж байсан туршлага, түүх байхгүй. Сүупийн арван жипээс л Эрдэнэт, Багануур гэх мэтээр бага сага туршлага сууж байх шив дээ. Хүнд ер нь дааж чадах зовлонг л үүрүүлдэг юм шиг ээ. Тэр бүгдийг давж гарах, алдаагаа амжилтынхаа үндсэн алхам болгох тиим чадварыг хүүхэд, залуучуудын хүмүүжилд багаас нь суулгаж өгөх хэрэгтэй гэж би боддог. Өөрөөр хэлбэл, хүн болгон бие дааж амьдарч сурах чадвартай байх ёстой.
-Өнгөрсөн сонгуулиар улс-төрд манай бизнесмэнүүд илүү-тэй хүч түрэн орж ирсэн. Энэ том компанийг удирдаж байгаа, урлаг соёлынхныг ивээн тэт-гэдэг таны хувьд улстөрд хүчээ үзэх бодол бий юу. Ингэхэд та яагаад улстөроөс ангид байдаг юм бэ?
-Улстөрд орох бодол надад бий. Аливаа зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг. Миний хувьд одоогоор арай болоогүй, 2008 оноос болох байх. Өнөөдөр надад өөрийн хийх ёстой цаг хугацааны зорилтууд бий. Энэ бүхнийгээ хийж дуусгахыг хүсч байна. Тиймээс одоохондоо надад улс төрд орох шаардлага алга. Зарим бизнесмэн хүмүү-сийн хувьд улстөрд орох нь ашигтай, шаардлагатай болохоороо орж байгаа байлгүй дээ.
-Та улстөрийн аль хүчнийг дэмждэг вэ?
-Аль нэгийг нь дэмжиж туйлшраад байдаггүй. Тэр энэ гэлтгүй улстөрийн дунд миний найз нөхдүүд бий.
-Дэлхийн зах зээл дээр алтны үнэ ханш ямар байна вэ. Танай компани хэр ашигтай ажиллаж байгаа вэ?
-Өнөөдөр нэг унц алт дэлхийн зах зээл дээр 410 орчим ам.доллар байна. Алтны үнэ 2008 оныг хүртэл дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байгаа. Үүнээс хойш буурч, тогтвортой болох байх. Мэдээж компани ашигтай ажиллалгүй яахав. 1000 гаруй ажилчинтай газар тариалан, барилга, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Яг хэдий хэрийн ашигтайгаа нэг их тодорхой яриад яахав дээ.
-Ингэхэд таныг яагаад элдэв эмэгтэйчүүдтэй нэр холбоод байдаг юм бэ?
-Эмэгтэйчүүлд дуртай болохоор нь л тэр байхгүй юу. (инээв) Тоглосон юм аа. Намайг муулахаас өөр юм оллдоггүй юм байгаа биз дээ.
-Таныг болон гэр бүлийнхнийг чинь ДОХ-ын халдвар авсан гэсэн яриа гарсан. Энэ яриа мэдээж таны нэр хүндэд багагүй балаг тарьсан биз?
-Миний хувьд энэ ярианд холбогдсон нь нэг талаас инээдтэй бас эмгэнэлтэй санагдсан
-Та шинжилгээ өгсөн гэдэг нь үнэн үү?
-Ичихгүй авч байна лээ. Авах ёстой болохоороо авсан юм байлгүй. Шинжилгээ өгөхөд мэдээж эрүүл гарсан. Нөгөө л манайхны цуу ярианд итгэдэг, албаар хоосон яриа гаргадаг атаа жөтөөч бидний ааш араншинтай холбоотой асуудал болсон. Хүнийг сайн явахаар сайн явлаа гэнэ. Муу явахаар муу явлаа л гэнэ.
-Гутгэлэг янз бүр л байдаг. Гэтэл таныг яагаад заавал ийм ярианд холбох болов оо. Та энэ талаар одийг хүртэл дорвитой няцаалт өгсөнгүй. Гэр бүлийн хүн чинь үүнийг яаж хүлээж авсан бэ?
-Манай гэр бүлийн хүн яахав. Эрүүл гэж өөрсдийгөө мэдэж байгаа болохоор инээлдээд өнгөрөхгүй юү. Намайг болон манай гэр бүлийнхнийг яагаад ийм юманд хутгаж ярих болсныг гүтгэлэг тараасан хүмүүс нь л сайн мэдэх байх даа. Би одоо ямар духан дээрээ ДОХ-гүй гэсэн бичиг наагаад зургаа авахуулж, ярилцлага өгөлтэй нь биш дээ.
-Монгол газар компани Камертон хамтлагийг эдийн засгийн хувьд байнга дэмждэг. Энэхүү залуучуудын хамтлагийг ивээн тэтгэсэн нь ком-панийнхаа нэр хүндийг өсгөх гэсэн нэг арга уу. Хэрвээ тиим бол таны хүсч байгаа шиг нэр хүндийг чинь энэ хамтлаг өргөж чадаж байгаа юу?
-Би сонирхлынхоо дагуу энэ хамтлаг ч гэлтгүй урлагийнхныг ивээн тэтгэдэг.
Залуучуудыг дэмжих бодлогыг манай компани барьдаг. Тэр тусмаа бизнесмэнүүд урлаг спортынхныг дэмжихгүй юм бол Төр, засаг ямар тэднийг харж үзэж байгаа биш. Би рок поп, хип хоп гээд бүгдэд нь дуртай. Тэднийг дэмжих ч ёстой. Ингэвэл амьдрал сайхан ш дээ. Түүнээс буе зөвхөн мөнгө бодож, дан ганц мөнгөний төлөө бизнес хийгээд яах юм бэ.
Энэ бол зөвхөн запуучуудын төлөө хийж байгаа ажил. Ирэх жипээс өнчин хүүхдүүдийг дэмжих ажил хийхээр төлөвлөж байгаа.
-Центрлойнтын хэрэгт таны нэр холбогдож байсан. Шөвгөр гэгдэх Өлзий, Дамбын Хишгээ нарт дарамтлуулдаг байсан гэчихээд мэдүүлгээсээ буцеан гэх яриа байдаг. Энэ үнэн уу?
-Энэ талаар домог болтлоо ярилаа ш дээ. Энэ асуултыг үлдээчихье л дээ. Тэгээд байтал чамд диктафон авч өгөхгүй үү (Ярилцлага эхлэхээс өмнө гэр надад гадагшаа явахаараа диктафон авчирч өгөх санал тавьж байсан юм. Тэр миний диктафоныг яагаад ч юм тааруу эд гээд дүгнэчихсэн) Түүний оронд итгэлийн 10 мянган төгрөгийн тухай юу гэж бодож байгаа талаар асуугаач.
-Таныг диктафон бэлэглэх санал тавьсанд баярлалаа. Гэхдээ нэдад энэ асуултаар барьцаалжтаны бэлгийгхүлээн авах бодол алга. Та нэгэнт миний тавьсан асуултад хариулахаас татгалзаж байгаа тул таны хүссэн асуултыг өөрт чинь тавъя?
-Нэгэнт эвсэл амласан бол үүнийгээ өгөх ёстой. Харин өгөхдөө нэг халааснаасаа аваад нөгөө халаас руугаа хийх зарчмаар шйидвэрлэж болохгүй. Үун дээр заавал эдийн заегийн өсап-тийг тооцож байж өгөх хэрэгтэй.
-Таны хувьд манай улсын эдийн засгийн өсөлт аль хэр боломжтой гэж?
-Маш олон өргэн бололцоо бий. Хамгийн наад захын жишээ хэлэхэд уул уурхайн салбарыг дэмжихэд л итгэлийн 10 мянган төгрөгийн асуудлыг шийд-вэрлэчих боломжтой.
-Уул уурхайн салбарт Төр, засгийн зүгээс дэмжлэг хэр байдаг юм бэ?
-Эрхбиш энэ сапбар хөгжиж эхэлж байгаа болохоор эрх зүйн орчин бүрдсэн байгаа л даа. Гэхдээ төр заегийн зүгээс бүрэн дэмжиж чаддаггүй. Монгол Улсын нутаг дэвегэр дээр хүн бүр тэгш эрхтэй гэж хуулиндаа заасан. Гэтэл дотоодын үндэсний үйлдвэрлэгч нар хөрөнгө оруу-лалт хийхэд татварын элдэв хөнгөлөлт байдаггүй мөртлөө гадаадын хөрөнгө оруулагч нарт таван жилийн хугацаанд татвараас чөлөөлөх зэргийн хөнгөлөлт үзүүлдэг. Ер нь манайхан гадаадынхан гэхээр сүйд болцгоодог. Элдэв гэрээ байгуулаад л, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэж цээжээ дэлдэцгээгээд л. Ингэж болохгүй л дээ. Дотоодын үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байж улс орон хөгжинө үү гэхээс гадныхныг дэмжиж байж хөгжинө гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Манай улс хоёрхон сая хүнийг тэжээх хангалттай баялагтай орон. Гадныхан Монгол Улсын баялгийг авч хөрөнгө оруулснаасаа илүү ашиг олохыг л бодно уу гэхээс биднийг тэжээхгүй нь тодорхой шүү дээ. Эсвэл Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас манай улсад 10 тэрбум ам.доллар өгчих юм бол харин тэр мөнгийг авах гэж бизнес хийхээр орж ирж болох юм. Одоохондоо Хятад, Солонгосын байгуулсан оёдлын үйлдвэр, гуанз рестораныг хөрөнгө оруулалт гэхгүй юм бол дорвитой хийж байгаа юм алга.
Манайд дэлхийд нэртэй компаниуд хөрөнгө оруулж байгаа юм ерөөс байхгүй байна шүү дээ. Иймээс дотоодын хөрөнгө оруулагч компанийг дэмжих ёстой. Үүн дээр Төр, заегийн дэмжлэг байхгүй гэж хэлж болно. Гадаадаас херөнгө оруулагчид ирлээ гэхэд нарийн мэргэжлээр нэг ч гэсэн эрэг боолтыг ингэж хийдэг юм гэж бидэнд хэзээ ч зааж өгөхгүй, энэ утгаараа жинхэнэ хөрөнгө оруулалт явагддагтүй.
-Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр ч та ажил дээрээ сууж байна. Надтай ярилцлага хийхээр тохирсон болоод тэр үү, аль эсвэл амралтын өдөр гэлтгүй ажилтай байдаг хүн үү. Таны амнаас унасан үг болгон ажил байх юм. Ингэхэд та чөлеөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Бизнесмэн хүмүүсийн нэг онцлог нь амралт гэж бараг байдаггүй. Миний хувьд би нэг хэсэг бусадтай адилхан ан агнах хоббитой байлаа. Нэг явдлаас болоод энэ сонирхол минь буурсан гэх үү дээ.
-Юу болсои юм бэ?
-Нэг удаа би найз нартайгаа анд явж байгаад зээр буудсан юм. Эхний буудалтаар нэг хөлийг нь тас аваад явчихаж. Дараачийн дал хавсарсан буудалтаар аминд нь хүрч. Яваад очтол сүү нь гоожсон, нүдэндээ нулимстай шаргачин байсан. Түүнээс хойш амьтан алахаасаа өрөвдөөд, хэрэв ан хийвэл чоно, баавгай л буудаж баймаар юм уу даа гэж бодох болсон.
-Хувийн цуглуулгатай юу?
-Геологийн дээж цуглуулдаг. Манай орны давтагдашгүй хүдрийн дээжүүд миний цуглуулгад бий. Тухайлбал, алтны, ээсийн ордууд байна. Сүүлийн арав гаруй жил геологи хайгуулын ажлаар хөрөнгө оруулалт их хийж цаг заваа үүнд зарцуулж байх шив дээ.
Би хөдөө байгалиар тэнэж явах маш их дуртай.
-Гэр бүлийнхэндээ аль хэр цаг зав гаргадаг вэ?
-Ажил ихтэйгээсээ болоод гэр бүлдээ цаг зав бага зар-цуулдаг гэх үү дээ. Хааяа
хүүхдүүдтэйгээ тоглоно оо. Гэхдээ энэ нь маш цөөхөн дөө.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурав бий. Тоолох юм бол дөрөв ч бий. (инээв) Хүн болгон өөрийн гэсэн хувь заяатай байдагчлан хүүхдүүд минь юу хийж, яаж амьдрахаа өөрсдөе л шийднэ биз. Түүнээс буе би өөрийнхөө мэргэжлийг заавал өвлүүлнэ гэхгүй ээ.
-Ингэхэд таны үндсэн мэргэжил?
-Цөмийн фиэикч.
-Таны хувьд хайр дурлалын тухай ойлголт?
-Бурхнаас хүн төрөлхтөнд бэлэглэсэн аз жаргал юм уу даа гэж боддог.
-Та өр нь хэр дурламтгай хүн бэ?
-Тиим ч их дурламтгай биш ээ. Яасан тиим их дурламтгай харагдаад байна уу.
Хамгийн анх би долдугаар ангидаа хайрын шүлэг бичиж билээ. Манай ангид нэг охин шинээр шилжиж ирдэг юм байна. миний тэр эохиосон шүлгийг манай ангийн арав гаруй хөвгүүд нэгэн зэрэг хуулж бичээд цүнхэнд нь хийчихсэн чинь манай ангийн ховдог гэдэг
Хочтой хүүхэд өөрийнхөө хочийг захианыхаа дор тавьчихжээ. Зав-сарлагаа дуусч нөгөө охин чинь цүнхээ онгойлгож үзээд уйлж, багш хэн үүнийг хийсэн гээд загнаж гарсан юм. Гэтэл нөгөө ховдог хочит нэрээ тавьчихсан тул баригдчихгуй яахав. Ингээд би захиа бичсэн нь мэдэгдэж багшдаа сүрхий сайн зодуулж билээ.
-Ангидаа хэр сахилгагүй хүүхэд байв?
-Ер нь атаман байсан шүү.
-Хамгийн их догдолж баярлаж байсан мөч чинь хэзээ вэ. Нууц биш бол энэ тухайгаа хуваалцахгуй юу?
-Бидний ажлын үр дүн монгол нутгийн хаа нэгтэйгээс шинээр орд нээх. Энэ л үедээ хамгийн их аз жаргалтай байдаг. Яагаад гэвэл манай ажлын үр дүн гарч байгаа болохоор тэр. Хэрэв тэр нээсэн орд дэлхийн хэмжээний орд байх юм бол бүр гоө л доо.
-Тантай ярилцаж суухад яагаад ч юм та их ганцаарддаг хүн шиг санагдлаа?
-Тиим хоосон сэтгэлгээтэй юм гэж юу байхав дээ. Ганцаардлын тухай би ингэж ойлгодог.
Надад ажлаас өөр ярих, хэлэх, авах юм юу байхав дээ.
-Танай компанийн хэтийн бодлогуудаас сонирхъё?
-Монголд уул уурхайн хөрөнгийн бирж байгуулах бодолтой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн Хятад, Солонгос нь дуртай цагтаа манай баялгийг эзэмшдэг, экспортлодог асуудлыг хумимаар байна. Үүн дээр эрх зүйн болон эдийн заегийн зохицуулалт хийх өстой. Монголын уул уурхайн хөрөнгийн биржээр дамжуулан нэг үнэт металлын орд нээгдлээ гэхэд ядуу монголчууд бид үүнээс хувьцаа авдаг, эзэмшдэг болох ёстой. Ингэж байж манай улс эдийн заегийн зөв эргэлтэд орох болно.
-Танай компанийн ерсөлдөгч?
-Манай компанийн хувьд гадаадын компаниудтай л өрсөлдөнө. Монголын уул уурхай дөнгөж хөгжиж эхэлж байгаа мөртлөө бараг 100 жилийн туршлагатай Америкийн уул уурхайн салбартай тэнцэх төвшинд хүрч ажиллаж чаддаг. Юуны өмнө бид үндсэн гурван зарчмын асуудлыг зөв шийдэх өстой.
Хямдхан эрчим хүч. Дэлхийн томоохон усан хагалбар дээр манай нутаг дэвегэр
оршдог тул эрчим хүчний хувьд хамгийн өртөг бага усан цахилгаан станцыг ашиглах ёстой. Үүнийг өнөө маргаашгүй зайлшгүй хийх ёстой Уламжлал хөдөө аж ахуйг хөгжүүпэх. Нүүдпийн мал аж ахуйг төвийн төвлөрсөн эрчимжсэн болгох Эрдэс баялгийн экспорт, импортын бодлого. Олон хувилбар байгаа.
Өнөөдөр Монголчууд өөрсдөе орд газраа нээж чадахгүй байж болно. Тэглээ гээд гадныханд бүх юмыг заавал нээлттэй байлгах шаардпагагүй. Өнөөдөр бидний нээж чадаагүйг хойч үе маань нээх болно. Тэдэнд энэ эрхийг нээлттэй орхие. Манай газрын кадастрын албан дээр хэдэн зуун мянган гадаадын компаниуд манай эрдэс баялгийг ашиглах эрх авсан байгааг чи хараарай. Ийм л эмгэнэлтэй.
-Сүүлчийн асуултыг Танд үлдээе?
-Нэг ичиж ухмээр асуулттай тулгарч байсан минь санаанд орчихлоо. Надаас нэг гадаадын хүн танайх ямар олон дээд сургууль, машинтай юм бэ. Машин үйлдвэрлэдэг юм уу гэж асууж байсан юм. Би ичсэндээ манайх машин үйлдвэрлэдэг гэж худлаа хэлэлтэй нь биш. Харин хямдхан байдаг юм гэж хариулж байсан. Юуны өмнө манайх импортын тансаг бараандаа өндэр татвар оногдуулдаг болох ёстой. Ялангуяа архи, пиво, машин зэрэгт. Манай улсад дэлхийн хамгийн үнэтэй машинууд байдаг. Ажилдаа тав аравхан километрт явахын тулд заавал жип унаж тансаглах дуртай. Ядаж байхад нь зам нь ямар билээ дээ.
(өдрийн сонин 2004.10.11 251)