Яамдын зохион байгуулалтын бүтэц, стратеги хөтөлбөрийг баталлаа

Уг тогтоолоор, Барилга, хот байгуулалтын яамыг Хот байгуулалтын газар, дотроо Газар өмчлөлийн хэлтэс бү-хий Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн гэзар, Орон сууцны зээлийн хэлтэс бүхий Барилга, нийтийн аж ахуйн газар, Төрийн захиргаа удирдлагын газар гэсэн дөрвөн газартайгаар ажиллуулахаар боллоо. Харин Зам, тээвэр, аялал жуулчлалын яам Авто замын бодлого, зохицуулалтын газар, дотроо Авто тээврийн хэлтэстэй Тээврийн бодлого, зохицуулалтын газар, Аялал, жуулчлалын бодлого, зохицуулалтын газар, Шуудан-гийн үйлчилгээний бодлого, зохицуулалтын газар, Эдийн засаг, хамтын ажиллагааны газар, дотроо Хяналт-шин-жилгээ, үнэлгээний хэлтэстэй Төрийн захиргаа, удирдлагын газартай байх юм. Түүнчлэн, Түлш, эрчим хүчний яамыг Эрчим хүчний төлөвлөлт, зохицуулалтын хэлтэс, Сэр-гээгдэх эрчим хүчний хэлтэс бүхий Эрчим хүчний бодлого, зохицуулалтын газар, Түлш-ний бодлого, зохицуулалтын газар, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтэс бүхий Эдийн засаг, мэдээлэл, хя-налт, шинжилгээ, үнэлгээний газар, Мэдээлэл технологийн хэлтэс, Хамтын ажиллагааны хэлтэс бүхий Төрийн захиргаа, удирдлагын газартай байхаар тогтоолоо.
Мөн, Барилга, хот байгуулалтын яамны шууд харьяанд Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны шууд харъяанд Тээврийн үйлчилгээний төв, Авто замын хяналт, судалгааны төв, Түлш, эрчим хүчний яамны шууд харьяанд Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төв-ийг туе туе байгуулж ажиллуулахаар болов. Эдгээр төвийг үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих зарч-маар ажиллуулах, бүтэц, зохион байгуулалт, дүрмийг баталж мөрдүүлэх, орон тоо-ны хязгаар, төсвийг батлах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгалаа. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
(өдрийн сонин 2004.10.11 251)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button