Сальвадор Далийн өрийг Испанийн хаан төлнө
25 жилийн тэртээ гарамгай зураач маань ноён Саморанотай нэгэн гэрээ байгуулж. Латин Америкийн үндэсний баатар Симон Боливарын таалал төгссөний 150 жилийн ойг тохиолдуулж, 57 х 76 см-ийн хэмжээтэй хоёр сийлбэр хийлгэхээр тэд харилцан тохиролцсон юм байна. Гэрээ байгуулж, мөнгөө авсан хойноо Дали Колумбын зүтгэлтэнтэй харилцахаа больсон гэнэ. Саморано олон тооны захидлынхаа хариуд Дали үхэж байна, Тэр гүнзгий уналтад орсон гэх зэрэг хариу авч байсан гэнэ. 1982 онд зураачийн эхнэр Гала нас барахад Далигаас ийм явдал болсны улмаас сэтгэл санаагаар бүр явж гүйцээд байна гэсэн утгатай захиа хуртэл авсан гэдэг. Мөнгөө ч буцаасангүй, захиалгаа ч биелүүлэхгүй байсаар үүнээс долоон жилийн дараа Дали өөрөө бурхны оронд явжээ.
Самораногийн хувьд энэ явдал тун ч таагүй цохилт болсон. Мань эр энэ төсөлд хамаг моигөө хуу хамж өгсний зэрэгцээ Парист уг ажилтай холбогдуулж офис хүртэл нээсэн байжээ.
Дали өөрийн бүх өв хөрөнгииг Испани улсад гэрээсэлсэн бөгөөд үүсгэн байгуулсан Гала-Сальвадор Дали сан нь үүнд санаа тавих үүргийг хүлээжээ. Саяхныг болтол туе сангийн өвлөх эрхийг хэд хэдэн этгээд булаацалдаж заргалдсан юм. Харин эл асуудал одоо шийдэгдэж, сангийн эрхийг шүүхээр хүлээн зөвшөөрсөн аж.
Хаан Хуан Карлос санг даргалдаг тул талийгаач зураачийн өрийг барагдуулах ажил түүний толгой дээр буужээ. Гэвч Испанийн хаан хариуцлагаас мултрах санаагүй байна. Тэрбээр Колумбын Соёлын яаманд хандаж, ноён Самораногийн сэтгэл тэнийм санал тавих болно гэдгээ ч хэдийнэ амласан аж.
(өнөөдөр 2004.10.09 236)